| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/04728/И |
| Дугаар | 197/ШШ2025/04008 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/04008
2025 04 07 197/ШШ2025/04008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,*******, Х овогт ..ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүний гаргасан
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******,,, ....-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7.700.000 төгрөг /долоон сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....., түүний өмгөөлөгч А.Билгүүн, хариуцагч ....-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга /РД:МА84040709/, гэрчээр Б.Дунгаамаа, М.Пүрэв нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Баттөр нь хариуцагч ....-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний төлбөрийн үлдэгдэл 7.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч компанийн ажиллуулдаг улсын 1 дүгээр төв эмнэлгийн 2 давхарт байрлах хувцасны өрөөг зориулалтыг нь өөрчилж цайны газрын угаалгын өрөө болгох засвар, тохижилтын ажлыг хийж, өрөөний хана, таазны засвар, хана, шалны плита наах, дотор цахилгааны монтажийг шинээр солих зэрэг ажлыг 8.000.000 төгрөгөөр хөлсийг нь тохирч хийхээр болж, ажлаа 2023 оны 05 сарын 02-ноос эхэлж, 2023 оны 08 сарын 10-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн, мөн уг ажлын явцад нэмэлтээр тухайн 2 дугаар давхарт өрөө гаргах болж, 2 өрөөний гипсэн хана босгож угсрах ажлыг 2.000.000 төгрөгийн хөлстэй тохирч хийж гүйцэтгэн ажлыг нь хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлсний урьдчилгаа төлбөр гэж 2.300.000 төгрөгийг ажил эхлэх үед өгөөд, үлдсэн төлбөрийг төлөөгүй тул ажлын хөлсний үлдэгдэл 7.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тухайн үедээ амаар компанийн удирдлага гэх Гансүрэн, түний дүү гэх Ганзориг гэх хүмүүстэй ярилцаж тохироод ажлаа хийсэн, бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй, гэхдээ хийсэн ажил нь багаа, одоо болтол тус компани эмнэлгийн цайны газрыг ажиллуулдаг. Хариуцагч нь ....гэдэг хүнтэй ажлын талаар тохирч хөлсийг түүнд шилжүүлсэн гэж байна, ....нь кофе шопынх нь засвар тохижилтын ажлыг хариуцан хийж байсан ба энэ ажилд нь би бас ажиллаж байсан. Гэхдээ кофе шопын ажлыг 2023 оны 04 сарын сүүлээр дуусгаад хүлээлгэн өгсний дараа би, бас надаас гадна 3 хүн хамтарч цайны газрын засварын ажлыг нь 2023 оны 5 сараас хийж эхлээд 8 сард сард нь хүлээлгэн өгсөн байдаг. Цаг хугацааны хувьд өөр, хоёр тусдаа ажил юм. хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч ...., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлэмж компанийн зүгээс иргэн .....тэй эрх зүйн харилцаанд ороогүй, компанийн засварын ажлыг Б.....гэх иргэнтэй хэлцэл хийж, ажлаа гүйцэтгүүлж, төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан, Б.....нь хэн хэнтэй ямар яриа хийж ажил гүйцэтгүүлснийг мэдэхгүй. Ажлын хөлсийг бүрэн төлсөн, мөнгө шилжүүлсэн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. гэсэн тайлбар өгч маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Зохигчийн тайлбар, хэрэгт гэрчээр асуугдсан Б.....болон М.....нарын мэдүүлэг зэрэг баримтаас нэхэмжлэгч ..... нь хариуцагч ....-ийн хариуцан ажиллуулдаг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхрын цайны газрын угаалгын өрөөний засвар, тохижилтын ажил, мөн давхарт нэмэлт өрөө гаргах гипсэн хана угсрах ажлыг 2023 оны 05 дугаар сараас 08 сарын 10-д хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 2023 оны 05 сарын 02-ний өдөр 2.300.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь харилцах дансаар хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.
3.2. Хариуцагч нь засварын ажлыг Б.....нь хариуцан ажиллаж байсан, ажлын хөлсийг бүрэн шилжүүлж төлсөн гэж марган, шилжүүлгийн мэдээлэл, дансны хуулга баримтуудыг шүүхэд өгсөн тайлбарт хавсарган ирүүлсэн хэдий ч Голомт банкны дансны хуулга баримтаас бусад баримтууд нь Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн ажил хийж гүйцэтгэсэн гэх цаг хугацаанаас өмнөх хугацаанд хамаарах баримтууд байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.....: ... хариуцагч компанийн Улсын 1 дүгээр төв эмнэлгийн хүлээн авах хэсгийн 2 дугаар давхарт байх кофе шопын засварын ажлыг хариуцан гүйцэтгүүлж байсан, засварын ажлын зураг төсөв, материалын зардлын тооцоог нь гаргаж өгсөн, уг ажлыг 2023 оны 04 сарын 26-нд дуусгаж, хүлээлгэн өгсөн, хариуцагч Үлэмж компани нь 1 дүгээр эмнэлгийн 2 давхрын цайны газраа өргөтгөхөөр хуучин хувцас солих өрөөний зориулалтаар ашиглаж байсан өрөөг цайны газрын угаалгын өрөө болгохоор зориулалтыг нь өөрчилж засвар тохижилтын ажлыг Баттөр хийсэн, ажлын хөлсийг 8.0 сая төгрөг гэж ажил хариуцаж байсан Гансүрэнтэй тохирсон, тухайн үед Гансүрэн нь засварын материалаа авахаар Хятад улс руу явсан байсан тул засварын ажлын материалд миний дансаар шилжүүлсэн 3.0 сая төгрөгөөс 2.300.000 төгрөгийг нь тэр өдөрт нь Баттөрийн данс руу шилжүүлсэн, өөр төлбөр тооцоо надаар дамжиж хийгдээгүй, над руу шилжүүлсэн гээд мөнгө нь кофе шопын засвар үйлчилгээтэй холбоотой, мөн өөр ажлын буюу зураг төсөл, бусад материалын зардлын хөлс тооцоо юм. Нэмэлтээр хийсэн ажлын хөлсийг 2.0 сая төгрөгөөр тохирсон гэх асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. гэсэн мэдүүлэг,
мөн гэрч М....: ...Кофе шопын ажлыг 4 сарын 24-ний өдөр дуусгасан. 8.000.000 төгрөгөөр Үлэмж цайны газрын хувцас сольдог байсан хэсгийг нураагаад гал тогооны хэсэг болгож засвар үйлчилгээг хийсэн, Баттөр, мөн өөр 2 хүний хамт дөрвүүлээ ажилласан. Ажлыг 2023 оны 05 сарын 01-ний өдөр эхэлж, 07 сарын сүүлээр хүлээлгэж өгсөн. Тухай үед Гансүрэн нь ажил хүлээж авсан. Тэр үед бас 1 дүгээр эмнэлгийн коридорын засварын ажлыг өөр хүмүүс хийж байсан бөгөөд уг ажлыг дуусахаар бид нарын ажлын хөлсийг шийдэж, шилжүүлнэ гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Тухайн үед угаалгын хэсэг нэмнэ гээд Үлэмж ХХК дахиж сунгасан, сунгалтын, буулгалтын ажлыг нь хийгээд дотор талын шал, хананд бүрэн плита нааж, цахилгаан монтаж, гэрэлтүүлэг хийж, таазыг нь босгосон. гэсэн мэдүүлэг баримтаар нэхэмжлэгч хариуцагч ....-ийн хариуцан ажиллуулдаг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхрын цайны газрын угаалгын өрөөний засвар, тохижилтын ажил, мөн давхарт нэмэлт өрөө гаргах гипсэн хана угсрах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн аваагүй үйл баримт тус тус нотлогдсон гэж шүүх дүгнэсэн.
3.3. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх ба хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр гаргуулахыг хүссэн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ....-аас 7.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....д олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343.1 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан , 343.4, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....-аас 7.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД