Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн ­шүүгч Б.Саранчимэг даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Тус аймгийн *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн  нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: аймгийн Сонгуулийн хороо, ******* *******д холбогдох Сонгуулийн Хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн *******, *******, *******, *******, *******, , , нарыг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаж, нийтэд мэдээллэхийг аймгийн Сонгуулийн Хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын  06-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч аймгийн Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.4-р зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмын заалтуудыг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд , , нар мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж *******, *******, *******, *******, ******* нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн байна. Тус аймагт явагдсан орон нутгын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн *******, ******* нар нь *******ын гишүүнчлэлтэй. Иймд Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр өөр намын гишүүнчлэлтэй хүн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэх заалт, мөн Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирал , мөн банкны захирал нарыг Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар заалтыг үндэслэж 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаа өгсөн байх ёстой байсан учраас нэхэмжлэл гаргасан. *******, ******* нар нь Монгол ардын намд 2003 онд элссэн намын хорооны тогтоол, шийдвэр зэргийг хэргийн материалд хавсаргасан. *******ыг 2013 онд аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар намаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан боловч 2014 онд түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, эргэн намын гишүүнээр сэргээсэн. Л.Насанбуяан тус аймгийн Цогт сумын харьяат, *******ын гишүүн. Мөн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралын дарга болж байсан. Тухайн үедээ сумын намын гишүүдийн хоорондын зөрчлөөс болж, *******ын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбатад намаасаа гарах тухай хүсэлт гаргаж байсан боловч намын дүрмийн дагуу баталгаа гараагүй гэж үзэж байна. Өөрөө би намаасаа гарсан гэж Ардчилсан намын батлах авсан байсан. Үүнтэй адил жишээтэй ******* Ардчилсан намд элссэн.  , хоёр нь Сонгуулийн тухай хуульд зааснаар 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаа хүлээлгэж өгөөгүй. Төрийн банк нь төрийн оролцоотой хуулийн этгээд юм. Төрийн банкны хуулийн хэлтсийн дарга Батсуурь гэх хүнээс ирүүлсэн бичигт аймгийн салбар банкууд хуулийн этгээд биш гэх тайлбар ирүүлсэн байна. Миний бодлоор тус аймгийн бүх харилцагчидтай харилцаад банкны үйлчилгээ үзүүлж, өөрсдийн хийсэн үйлдэлдээ тусгай тамга, тэмдэг дарж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж яагаад хуулийн этгээд биш юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Дээрх бичгийг Сонгуулийн тухай хуулийг *******гийн ирүүлсэн хүсэлтэд би *******д гишүүнээр элсэж байгаагүй, надад намын батлах байхгүй гэх гараар бичсэн тайлбар ирүүлсэн байна. Гэхдээ Монгол ардын намын нарийн бичгийн дарга Мөнхбатад бичсэн захидалдаа аймгийн намын хуралд оролцож байсан *******аас гарч байгаа тухайгаа бичсэн байсан. Энэ байдлаас харахад гишүүн байснаа нуух гэсэн оролдлого гэж бодож байна.

 Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын эдгээр хүмүүст холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаж нийтэд мэдээллэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй мөн шүүх хуралдаанд оролцоогүй болно. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Сонгуулийн хороо эдгээр хүмүүсийг бүртгэхдээ дээд байгууллагаас асуухад Төрийн банкны захирал ажлаасаа чөлөөлөгдөнө салбарын захирлууд чөлөөлөгдөх шаардлагагүй гэж тайлбар өгсөн. Сонгуулийн тухай хуулиар нам бус хүн нэр дэвшиж болохыг тодорхой заасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.4-р зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмын заалтуудыг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд , , нар, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж *******, Б.Бодьгэрэл, *******,  *******,  ******* нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын эдгээр хүмүүст холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаж  нийтэд  мэдээллэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд  нэр дэвшигч *******, *******, *******, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч *******, ******* нарын тухайд:  нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасан байхад манай намаас гараагүй байж, Ардчилсан намаас нэр дэвшсэн гэсэн тайлбар гаргасан нь хэрэгт цугларсан  нотлох баримт хариуцагчын тайлбар зэргээс үзэхэд нэр дэвшигч *******ыг Монгол Ардын намын хяналтын хорооны  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот дүгнэлтэд ******* нь гишүүнээсээ гарах өргөдөл, гишүүний үнэмлэхээ өгөөгүй тул Монгол Ардын намын гишүүнээс  гараагүй гэж үзсэн боловч 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар мөн 2013 оны 06 дугаар сарын 10-ны 19 дугаартай  *******ын хорооны Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолоор *******ын дүрмийн 4.2.5,  4.2.8,   4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учир *******ын гишүүнээс гарсанд тооцсон байна. Мөн нэр дэвшигч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ардчилсан намд элсэн гишүүний батлахаа авсан байна.

Нэр дэвшигч ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Ардчилсан намд элсэж гишүүний баталгаа авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 01/03 дугаартай Цогт сумын Ардчилсан намын тоотод *******г намын хорооны гишүүнээр сонгосон байна. Дээрхи нэр бүхий нэр дэвшигч болох ******* , ******* нар нь Монгол Ардын намын гишүүн байсан гэх нотлох баримтыг шүүхээс шаардсан боловч нотлох баримт байхгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тайлбар хийсэн ба Монгол Ардын намын гишүүнчлэл мөн эсэх нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч , нарын тухайд: Нэхэмжлэгч нь  Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.4-р зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмын заалтуудыг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд , нар нь нэр дэвшсэн гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нар нь сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна гэж заажээ. Гэвч нэр дэвшигч нь Говь-Алтай аймаг дахь Төрийн банкны салбарын захирал ажилтан , тус аймгийн Төрийн банкны салбарын бүс хариуцсан захирал ажилтай байгаа нь Төрийн банкны 2016 оны 08 дугаар сарын 15 ны өдрийн 11/8311 дугаартай хуулийн газрын захирлын тайлбар болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүлийн 3.1.13-д зааснаар “Банкны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” мөн дээрх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтад салбарын захирал, бүс хариуцсан захирал нар нь хамаарахгүй учир дээрх 2 ажилтан нь Сонгуульд нэр дэвшихдээ ажил, албан үүргээ хүлээлгэж өгөх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

 Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн  125 дугаар зүйлийн 125.6-д , Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дугаар заалтад зааснаар Говь-Алтай аймгийн *******ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Сонгуулийн хороо, ******* *******д холбогдох аймгийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн  *******, *******,  , нарыг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаж, нийтэд мэдээллэхийг аймгийн Сонгуулийн Хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2 .Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.САРАНЧИМЭГ