| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/03280/И |
| Дугаар | 197/ШШ2025/04403 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04403
2025 04 14 197/ШШ2025/04403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х*******,*******,*******, ..-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар,*******,*******,*******,*******гийн тойруу 201-24 тоотод байрлах,, .................-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт олгосон 2.702.507 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чин-Эрдэнэ, хариуцагч .................-ийн захирал М.Нямбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч .. нь хариуцагч ................ холбогдуулан даатгуулагч С..даатгалын нөхөн төлбөрт өгсөн 2.702.507,4 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ: ...тус компанид даатгуулагч иргэн С.Хулан нь 2024 оны 05 сарын 12-ны өдөр ариун цэврийн өрөөний холигчийн уян холбоос цоорч ус алдсан даатгалын тохиолдол үүссэн үндсэлэлээр учирсан хохирол 2.702.507,4 төгрөг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хохирол учирсан нь баримтаар нотлоглогдсон тул Номин даатгал компани нь даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн. Даатгуулагч иргэн С.Хулан нь Хар хорум констракшн ХХК-ийн барьж 2023 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн*******нд байрлах 709 дүгээр байрны 60 тоот байрны өмчлөгч, эзэмшигч бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна., 14.6-д энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж тус тус заасны дагуу ашиглалтын хугацаа дуусаагүй байхад даатгалын тохиолдол гарсан, мөн барилгын ажил гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах гэсний дагуу тус компанийг хариуцагчаар татаж, хохирол арилгуулах нэхэмжлэл гаргасан.
Манай компанийн зүгээс даатгалын гэрээний дагуу С.Халиунд нөхөн төлбөрийг олгосон учир тэр хэмжээгээр өөрт учирсан хохирлоо Хар хорум констракшн ХХК-аас нэхэмжилж байна. Энэ нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэсний дагуу .. нь шаардах эрхтэй. хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч .................-ийн захирал М.........нь ..-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компани нь Сүхбаатар дүүргийн*******ны 709 дүгээр байрны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2023 оны 12 сарын 01-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. Тус барилгын сантехникт 67 тоот айлд 2024 оны 12 дугаар сард шалгалт хийлгэхэд анх хүлээлгэж өгсөн шаазан комыг /угаалтуур, холигч, уян холбоос, сифон зэргийг/ шинэчилж солиод, шүүгээтэй угаалтуур тавьсан байсан. Тэрнээс нь ус алдсан гэж үзэж байгаа. Бидний зүгээс Барилгын тухай хуулийн 14.6 дугаар зүйлд тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан ч нь тоноглол солигдсон гэж үзэж байгаа учраас даатгалын хохирлыг төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тухайн айл анх суурилуулсан ариун цэврийн өрөөний тоноглолыг хэзээ сольсныг мэдэхгүй байна, бид нарыг 12 сард очиход байраа зараад, тэр байранд нь өөр хүн амьдарч байгаа гэж байсан. Сольсон тоноглолын зургийг хэрэгт өгсөн байгаа. гэсэн тайлбар өгч маргасан.
3. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
3.1. Нэхэмжлэгч ..ХХК нь тус компанитай Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ 225025092020100014 дугаартай гэрээ байгуулсан даатгуулагч иргэн Сумъяахүүгийн Хулангийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн*******, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 709 дүгээр байр 60 тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203045633 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 05 сарын 12-ны өдөр ариун цэврийн өрөөний уян холбоос цоорч ус алдсаны улмаас паркетан шал хөөж хохирол учирсан болон даатгалын гэрээнд заасан тохиолдол болох сантехникийн гэмтлээс үүдэлтэй ус алдах, ус чийгийн нөлөөлөл бүхий эрсдэл үүссэн үндэслэлээр даатгуулагчийн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу нөхөн төлбөрт 2.702.507,4 төгрөгийг төлсөн, мөн буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх эрх нь Даатгалын тухай хуулийн 8.7- зүйл болон даатгалын гэрээний 2.8-д зааснаар даатгуулагч нь буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг даатгагчид шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
3.2. Хариуцагч ................. нь даатгалын гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн*******, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 709 дүгээр байрны /60 тоот/ барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2023 оны 12 сарын 01-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн талаар тус компанийн захирал М.Нямбаяр шүүх хуралдаанд тайлбарласан ба уг үйл баримтад хэргийн талууд маргаагүй.
3.3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна., 14.6-д энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах гэж тус тус зааж хуульчилсан.
3.4. Хариуцагч компани нь барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулснаас /2023 оны 12 сард/ хойш ашиглалтын баталгаат хугацаа дуусаагүй байхад даатгуулагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн*******, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 709 дүгээр байрны 60 тоот орон сууцын ариун цэврийн өрөөний уян холбоос цоорч ус алдсаны улмаас паркетан шал хөөх зэргээр даатгалын тохиолдол үүсэж, даатгалын нөхөн төлбөрт даатгуулагчид төлсөн 2.702.507,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх ..-ийн шаардлагын үндэслэлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
3.4. Нөгөөтэйгүүр хариуцагч нь 2024 оны 12 сард тухайн айл руу орж шалгахад манай компаниас суурьлуусан ариун цэврийн өрөөний цгаалтуурыг өөрчилсөн, шүүгээтэй угаалтуур байрлуулсан байсан гэх тайлбар хийж, хоёр ширхэг гэрэл зургийн үзүүлэлт тайлбарт хавсарган хэрэгт өгсөн хэдий уг баримт нь тухайн даатгалын тохиолдол үүссэн гэх цаг хугацаанаас хойшхи хугацаанд хамаарч байх ба тухайн 60 тоотын айлын ариун цэврийн өрөөний гэрэл зураг гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
3.5. ..-ийн даатгуулагч С.Халиунтай байгуулсан даатгалын гэрээний 2.8-д буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу даатгагчид шилжинэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хсэгийн Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж, мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлсөнөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна. .
Даатгуулагч С.Халиун нь ус алдсанаас учирсан хохирлыг Хар хорум констркшн ХХК-аас нэхэмжлэх эрхээ ..-д 2024 оны 06 сарын 18-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр шилжүүлсэн байх тул .................-аас даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр 2.702.507,4 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ..-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д заасныг баримтлан .................-аас 2.702.507,4 гаргуулж ..-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин дааьгал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД