| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/08229/И |
| Дугаар | 197/ШШ2025/04757 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/04757
2025 04 21 197/ШШ2025/04757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С*******,*******,*******,*******, ... гаргасан
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,*******,*******, ... холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж......., түүний өмгөөлөгч Д.Энарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д...........нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ: ...2025 оны 02 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Жамсран уулын өврийн 5 дугаар гудамжны явган хүний гарц дээр УНА 56-69 дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бөгөөд гэмтлийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ оношилгоо хийлгэсэн. Мөн 2025 оны 03 сарын 07-ны өдөр хувийн эмнэлэгт хэвтэн сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн байдал сайнгүй, толгой, зүрх, нуруу өвдсөн, сэтгэл санааны хувьд их айдастай өдөөг хүртэл тавгүй байдаг. Мөргүүлсэн талын түнх өвддөг, толгой өвддөг. Иймд сэтгэл санааны хохирол болон эм эмчилгээний зардлаа нэхэмжилж өргөдөл гаргасан. Баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн байгаа.
Миний хувьд хариуцагчаас баримттай гарсан эмчилгээний зардлын 1.870.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа. Энэ нь сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 1.215.000 төгрөг, КТГ-ын шинжилгээний 150.000 төгрөг толгой, нурууны MRI шинжилгээний 470.000 төгрөг, эм тарианы 38.559 төгрөг, нийлээд 1.873.559 төгрөг болно. Нэхэмжлэлээс үлдсэн 6.126.441 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарласан.
2. Хариуцагч Д....., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ..нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол нийт 8.0 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч баримттай нь 1.873.559 төгрөг байна. Замын ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирол учирсан зүйл байхгүй, дүгнэлтэд тусгагдсан цус хурал, зулгаралт зэрэг хүний хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн байдаг. Тиймээс энэ зам тээврийн осолтой холбоотой МРI шинжилгээ хийх шаардлагагүй байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 1.215.000 төгрөгийн хувьд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмчийн дүгнэлт, баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн эмчийн тодорхойлолт гараар бичигдсэн, хуулийн өөрийн гэсэн албан бичиг, тамга тэмдэгтэй байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд толгой, нурууны MRI шинжилгээ хийлэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. хэмээн тайлбарлаж маргасан.
3. Зохигчийн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Хариуцагч Д..... нь 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Хьюндай Инсайт загварын 56-69 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын өвөр 5 дугаар гудамжны явган зорчигч 42 настай эмэгтэй, Д.Эрдэнэжавыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг осол нь тээврийн хэрэгслийн жолооч Д..... Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүй зорчино, мөн дүрмийн 15.1-т заасан жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:,
3.2. Мөн дээрх ослын улмаас явган зорчигч Д................биед зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан, уг учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт баримттай тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар заасан зөрчлийн хэргийн шинжтэй байна гэсэн дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэгч Д...........нь өөрийн эрүүл мэндтэй холбоотой зам тээврийн ослын улмаас гарсан зардал хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, тээврийн прокурорын 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
3.3. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан тул зам тээврийн ослын улмаас ээрүүл мэндэд учирсан хохиролд тооцон шинжилгээ оношилгоо, эмчилгээ сувилгааны баримттай гарсан зардлыг гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хуулийн үндэслэл бүхий байна.
3.4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, баримттай гарсан эмчилгээний зардлаа гаргуулна гэсэн тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн сэргээн засах сувилалд хэвтэн эмчлүүлсэн зардлын 1.215.000 төгрөг, осол гарсан өдөр хийлгэсэн оношилгооны болон толгой, нурууны MRI, КТГ-ын шинжилгээ хийлгэсэн зардлын 620.000 төгрөг, эм тарианы 38.559 төгрөг, нийт 1.873.559 /нэг сая найман зуун далан гурван мянга таван зуун тавин ес/ төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.....ос 1.873.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нь Д....олгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 1.870.000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамжид 44.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.....ос 1.873.559 /нэг сая найман зуун далан гурван мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д....олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.126.441 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч нь татгалзсаныг баталсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.....ос улсын тэмдэгтийн хураамжид 44.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д....олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД