Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулууны Бд холбогдох эрүүгийн 201625020659 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1962 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух,

Ардын армийн Зүүн баян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйл, 200 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, ХД62022214 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Балги овогт Чулууны Б.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ч.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч:

2016 оны 2 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 1 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн С.Рэгмаагийн өмчлөлийн “Тошиба” загварын 32 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 52 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт нэвтрэн орж иргэн Ц.Мэнд-Амарын өмчлөлийн “Шарп” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Нөт Айпад” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах иргэн Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Могул” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Ди Ди Иш” загварын антенн хүлээн авагч зэргийг хулгайлсны улмаас 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоот хашаан дотор байрлах иргэн Л.Баярцэцэгийн гэрт нэвтрэн орж “ТИ СИ ЭЛ” загварын 39 инчийн хэмжээтэй зурагт, “Галагси Нөт 1” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 504а тоот хашаан дотор байрлах иргэн Д.Оюунтунгалагийн гэрт нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 459 тоот хашаанд байрлах иргэн Д.Уламбаярын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Сони” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 11 тоот хашаанд байрлах иргэн Б.Алдарбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт, зурагтны удирдлага, үсний машин зэргийг хулгайлсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-29 тоот хашаан дотор байрлах иргэн С.Бадамхандын гэрт нэвтрэн орж “Монел” маркийн 42 инчийн хэмжээтэй зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлсны улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 366/б тоот хашаан дотор байрлах иргэн Г.Хүдэрмөнхийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 138 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Алтанбаганы өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Фунай” маркийн зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 202 тоот хашаан дотор байрлах иргэн Н.Батжаргалын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг'” маркийн 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 19 тоот хашаан дотор байрлах иргэн Н.Нарантуяагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт, “Самсунг” маркийн гар утас зэргийг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 05-наас 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Ёндонгийн өмчлөлийн гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 394 тоот хашаан дотор байрлах иргэн С.Чулуунцэцэгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “ЭЛДИ” нэртэй тамхи 9 блок, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ундрам хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 331.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжны 201 тоот хашаан дотор байрлах иргэн Д.Долгорсүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлсны улмаас 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 790 тоот хашаан дотор байрлах иргэн У.Ганбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 433 тоот хашаан дотор байрлах иргэн Ж.Баяраагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 40 инчийн хэмжээтэй зурагт, эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй бугуйн цаг, “Сваровский” шигтгээтэй ээмэг, хүзүүний гинж, кулон зэргийг хулгайлсны улмаас 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 110 тоот хашаан дотор байрлах иргэн Х.Анхмаагийн байшинд нэвтрэн орж “Ленова” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, “Асер” маркийн компьютерийн дэлгэц 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 1.675.000 хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Намайг 18 үйлдэл дээр буруутгаад байгаа. Надаас 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан байдаг. Хохирогч Долгорсүрэн, Мэнд-Амар, Чулуунцэцэг нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байгаа. Чулуунцэцэг, Долгорсүрэн нарын үйлдлийг би өөрөө зааж өгсөн. Би тухайн үед ганц худгийн эмнэлэгт байсан. Эрүүгийн төлөөлөгчид ирээд “бие чинь яаж байна” гэхээр нь би “бие муу байна, гадуур гармаар байна. Надад 2, 3 үйлдэл өгчих” гэсэн. Үүнийг маань хөндлөнгийн гэрч нар мэднэ. Тухайн үед Жанрыс байцаагч байсан. Тэгээд би заагаад орой нь буцаад ирсэн. Уг нь энэ 3 хохирогчийн үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн байцаагч нар заагаад өгсөн талаар хөндлөнгийн гэрч нар хэлсэн. Тэгээд хохирогч нь юу яриад байгаа юм бэ. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар заалгаад явсан гэж байсан. Ногоон талбайн хохирол дээр би цагаан сар болох гээд үйлдэл нь эзэнгүй байсан учир би өөрөө хэрэг авсан. Би эдгээр 3 хохирогчийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-8, 47-51, 81-85, 111-114, 142-147, 2хх-ийн 14, 46-50, 75-78, 103-106, 128-131, 195-199, 223-225, 3хх-ийн 92-95, 135-138, 171-175, 203-208, 231-234, 4хх-ийн 14-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 12, 62, 81, 119, 129, 151, 2хх-ийн 21, 51, 84, 110, 142, 201, 3хх-ийн 4, 96, 144, 181, 210, 240-241, 4хх-ийн 22, 62/, хохирогч С.Рэгмаа /1хх-ийн 18-19/, Ц.Мэнд-Амар /1хх-ийн 59-60, 2хх-ийн 53-54/, Ж.Бямбасүрэн /1хх-ийн 93-94/, Л.Баярцэцэг /1хх-ийн 117-118/, Д.Оюунтунгалаг /1хх-ийн 131-132/, Д.Уламбаяр /1хх-ийн 152-153/, Б.Алдарбат /2хх-ийн 23-24/, С.Бадамханд /2хх-ийн 86-87/, Г.Хүдэрмөнх /2хх-ийн 112-113/, Б.Алтанбагана /2хх-ийн 140-141/, О.Дэлгэрмөрөн /2хх-ийн 203-204/, Н.Нарантуяа /2хх-ийн 244-245/, Б.Ёндон /3хх-ийн 98-99/, С.Чулуунцэцэг /3хх-ийн 149-150/, Д.Долгорсүрэн /3хх-ийн 183-184/, У.Ганбат /3хх-ийн 213-214/, Ж.Баяраа /3хх-ийн 243-244/, Х.Анхмаа /4хх-ийн  24-25/ нарын мэдүүлэг, Ч.Бгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх-ийн 37-38, 70-71, 102, 170-171, 2хх-ийн 37-38, 67-68, 93-94, 119-120, 153, 181-184, 218-219, 3хх-ийн 11-13, 101-102, 4хх-ийн 50, 158/, Ч.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180, 4хх-ийн 51-54/, Ч.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 177-230, 3хх-ийн 17-60/ зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ч.Б нь нийт 19 удаагийн үйлдлээр буюу 2016 оны 2 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 1 тоот өрөөнд нэвтрэн орж С.Рэгмаагийн өмчлөлийн “Тошиба” загварын 32 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлж 450.000 төгрөгийн,

2016 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 52 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт нэвтрэн орж Ц.Мэнд-Амарын өмчлөлийн “Шарп” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Нөт Айпад” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлж 325.000 төгрөгийн,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Могул” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Ди Ди Иш” загварын антенн хүлээн авагч зэргийг хулгайлж 390.000 төгрөгийн,

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоот хашаан дотор байрлах Л.Баярцэцэгийн гэрт нэвтрэн орж “ТИ СИ ЭЛ” загварын 39 инчийн хэмжээтэй зурагт, “Галагси Нөт 1” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 504а тоот хашаан дотор байрлах иргэн Д.Оюунтунгалагийн гэрт нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж 370.000 төгрөгийн,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 459 тоот хашаанд байрлах Д.Уламбаярын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Сони” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 11 тоот хашаанд байрлах Б.Алдарбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт, зурагтны удирдлага, үсний машин зэргийг хулгайлж 400.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-29 тоот хашаан дотор байрлах С.Бадамхандын гэрт нэвтрэн орж “Монел” маркийн 42 инчийн хэмжээтэй зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлж 490.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 3666 тоот хашаан дотор байрлах Г.Хүдэрмөнхийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайж 300.000 төгрөгийн,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 138 тоот хашаан дотор байрлах Б.Алтанбаганы өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Фунай” маркийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 202 тоот хашаан дотор байрлах Н.Батжаргалын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг'” маркийн 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлж 350.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 19 тоот хашаан дотор байрлах Н.Нарантуяагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт, “Самсунг” маркийн гар утас зэргийг хулгайлж 350.000 төгрөгийн,

2017 оны 3 дугаар сарын 05-наас 27-ны өдркйн хооронд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоот хашаан дотор байрлах Б.Ёндонгийн өмчлөлийн гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэг зэргийг хулгайлж 650.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 394 тоот хашаан дотор байрлах С.Чулуунцэцэгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “ЭЛДИ” нэртэй тамхи 9 блок, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ундрам хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж 331.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжны 201 тоот хашаан дотор байрлах Д.Долгорсүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж 290.000 төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүрг,ийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 790 тоот хашаан дотор байрлах У.Ганбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 433 тоот хашаан дотор байрлах Ж.Баяраагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 40 инчийн хэмжээтэй зурагт, эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй бугуйн цаг, “Сваровский” шиптээтэй ээмэг, хүзүүний гинж, кулон зэргийг хулгайлж 1.220.000 төгрөгийн,

2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 110 тоот хашаан дотор байрлах Х.Анхмаагийн байшинд нэвтрэн орж “Ленова” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, “Асер” маркийн компьютерийн дэлгэц 1 ширхэг зэргийг хулгайлж 1.675.000 төгрөгийн, нийт 9.051.000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

хохирогч С.Рэгмаагийн /1хх-ийн 18-19/: “... Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоотод байрлалтай нийтийн байрны 1 тоот өрөөг 2015 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл түрээслэн хүү Удаанжаргалын хамт амьдарч байгаа. 2016 оны 2 дугаар сарын сүүлээр би эмнэлэгт дүүгээ сахиж хэд хоносон. Хүү маань урд өдөр нь шинэ замын ойролцоо байдаг манай дүүгийнд очиж хоночихоод 22-ны орой 21 цагийн үед гэртээ очиход гэрт хулгай орсон байсан гэж над руу утасдаж хэлсэн. Би гэртээ ирсэн чинь чемоданууд онгорхой, доторх эд зүйлсийг онгичсон, гэрээс зурагт хулгайд алдагдсан байна. Тухайн үед кабелийн хүлээн авагч төхөөрөмж бас алдагдсан байсан чинь хэд хоногийн дараа хашаан дотор модон жорлонгийн дээд талд хаячихсан байсныг олсон...” гэх мэдүүлээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-8/,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 12/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 37-38/: “... Би 2016 оны 2 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай цэнхэр өнгийн халцарсан будагтай гүйдэг төмөр хаалгатай, блокон хашаатай нийтийн байрны 1 айлын хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “Тошиба” маркийн зурагт хулгайлсан. Саяхан мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар явахдаа тэр айлыг заахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байдаг нийтийн байрны айл байсан...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч Ц.Мэнд-Амарын /1хх-ийн 59-60/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 08 цагт ажилдаа яваад орой 18 цагт өнгөрөөж гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гэрийн хойморт байсан 32 инчийн “Шарп” маркийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 47-51/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 62/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 70-71/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн гудамжинд байрлалтай зүүн урд хэсэгтээ хаалгатай, хүрэн өнгийн үүдний амбаартай Монгол гэртэй айлын хаалганд цоож зүүчихсэн хүнгүй харагдсан. Тэгэхлээр нь очоод цоожийг нь жижиг төмрөөр мулт татаад гэрт нь орж гэрийн хойморт цагаан өнгөтэй мөлхөө тавилганы гол хэсэгт байрлуулан тавьсан байсан 32 инчийн “Шарп” маркийн зурагтыг хулгайлаад аваад гарсан. Хулгайлсан зурагтаа авч гараад 17-ийн автобусны буудал дээр явуулын 2 хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух зүйл, архи аваад дууссан...” гэх мэдүүлгээр,

 

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч Ж.Бямбасүрэнгийн /1хх-ийн 93-94/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед гэрийнхээ хаалгыг цүүтэй, зүүдэг цоожоор цоожлоод гарч яваад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд гэрийн хаалганы зүүдэг цоож нь байхгүй онгорхой байсан. Тэгэхлээр нь гэртээ ороод гэрлээ асаагаад үзтэл том өрөөний шургуулгатай шүүгээн дээр байсан 32 инчийн “Могул” брэндийн LCD зурагт, зурагтны “DDISH” антены хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байcан. Тэгээд цагдаа дуудаад гадаа байж байхдаа манай хажуугийн айлын Мягмар гэдэг эмэгтэйг ирэхээр нь хулгай орсон тухайгаа хэлэхэд тэр эмэгтэй “таныг гараад явсны дараахан хар өнгийн куртиктэй, намхан эрэгтэй хүн танайд орсон уу, танай наадах айл руу орсон уу, ямарч байсан танай чигтэй явж байсан” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Б байна гэж бодсон. Намайг гэрээс гараад “Отгон Тэнгэр” дэлгүүрийн хажуугаар явахад Б хажуудаа шилтэй пиво тавьчихсан эвхэрээд сууж байсан юм...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 81-85/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 81/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 102/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн байрны 8 тоотод оршин суудаг найз Загдхорлоогийн Наранбаатарынд очиход гэрт нь хүн байгаагүй, хаалгаа зүүдэг цоожоор цоожилсон байсан. Тэгэхлээр нь цоожийг нь мулт татаад гэрт нь орж 32 инчийн “Могул” зурагт, зурагтын “DDISH” антены хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг нь хулгайлаад аваад гарсан. Хулгайлсан эд зүйлсээ 17-гийн автобусны буудал дээр явуулын хүнд 50.000 төрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи уугаад дууссан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Баярцэцэгийн /1хх-ийн 117-118/: “... Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоотод хүү Тэмүүжингийн хамт амьдардаг. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө манай хүү хичээлдээ явж, би 15 цаг 30 минутын үед ажилдаа явсан. Орой 23 цагийн үед ажлаа тараад хүүгээ аваад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 111-114/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /4хх-ийн 60/,

 

хохирогч Д.Оюунтунгалагийн /1хх-ийн 131-132/: “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр бид хоёр гэрээсээ 14 цагийн үед айлд очихоор гарсан. Орой 20 цагийн үед гэртээ орж ирэхэд цонхны салхивч онгойсон, хашааг гэмтээсэн байсан. Хувцасны шкафны хаалга нээлтэй доторх эд зүйлсийг онгичсон байдалтай байсан. Эхлээд анзаараагүй, нөхөр цонхоо хаасан, зурагтны өмнө очоод гал тогооны тек рүү харахад шилэн шүүгээн доторх 1 ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн ...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 129/,

 

хохирогч Д.Уламбаярын /1хх-ийн 152-153/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Чука над руу 88252929 дугаарын утаснаас залгаад “танай арын айлын Алтанхуяг над руу залгаад танай гэрт хулгай ороод зурагтыг чинь хашааны хаалганы үүдэнд чинь бариад зогсож байна” гэж хэлсэн. Би шууд гэр рүүгээ ирэхэд манай гэрт цагдаа нар ирсэн байсан. Би гэррүүгээ орж үзэхэд том өрөөний хойморт байрлуулсан байсан авдар доторх эд зүйлийг нь гаргаад эмх цэгцгүй болгосон, дотор нь байсан улаан 1 ширхэг дарсыг гал тогооны өрөөний ширээний урд унагаад хагалсан байсан. Тэгээд би гэрийнхээ өөр бусад эд зүйлийг үзэхэд алдагдсан эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 142-147/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 151/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 170-171/: “... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн найз Лувсангончигийн Батцэнгэл гэх найзынхаа гэрт очих зорилгоор Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Завсрын буудлын харалдаа зүүн дээш өгсөөд явж байгаад, урагшаа харсан хаалгатай Батцэнгэлийн ээжтэй нь уулзахад “гадагшаа явсан ирээгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд би гудамжны үзүүрт байх сандал дээр сууж байгаад 0.33 граммын “Хараа” архийг уучихаад тэндээ бага зэрэг унтсан. Би сэрээд хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны хаалга нь онгорхой байхаар нь дотогш нэвтэрч орсон. Байшин нь цоожтой байхаар нь уг байшингийн голын цонхыг чулуугаар хагалж дотогш ороод том өрөөнөөс хар өнгийн “Эл Си Ди” зурагт байхаар нь хаалгаар нь авч гарсан. Тэгээд хашаагаар нь гарах гэж явахад хажуу талын айлаас хүн орилхоор нь би зурагтыг хашаан дотор орхичихоод зугтаагаад автобусны буудал руу гүйгээд автобусанд сууж 17 руу чиглэж яваад /хаана бууснаа санахгүй байна/ хотын төв рүү явсан…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Алдарбатын /2хх-ийн 23-24/: “... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид 2 “Бор нуур” сум руу эмээ нас барсан тул явчихаад 09 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манайд хулгайч ороод эд зүйлс алдагдсан байсан. Бид нарыг эзгүй байсан учир хадам эгч Отгончимэг цагдаад дуудлага өгч, өргөдөл өгч, тайлбар өгсөн байна. Яг гэрийн эзэн нь бол би өөрөө юм. Тийм учираас би хохирогчоор байцаалт өгнө. ... Манайхаас 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, антенны удирдлага, үсний машин зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 14/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 21/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 37-38/: “... Би 2016 оны 09 дүгээр сарын дундуур байх Сэлбийн далангийн хажуугийн Монгол гэртэй айлын хаалганы цоожийг гараараа мушгиж татан эвдэж онгойлгон ороод гэрийн хойд хэсэгт шилэн тавиур дээр байсан маркийг нь санахгүй байна 32 инчийн LCD зурагт, удирдлага байхаар нь хулгайлсан. Зурагтаа аваад урагшаа чигээрээ яваад хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчим очоод нэг эмэгтэй хүнд үнэ тохиролцоод 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөр нь бааранд орж архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч Ц.Мэнд-Амарын /2хх-ийн 53-54/: “... Өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж зурагт хулгайд алдагдсан юм ...” гэх мэдүүлгээр,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 46-50/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 51/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 67-68/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны хаалгагүй онгорхой хашаатай, хашаан дотроо хойд талд нэг байшинтай. Байшингийнхаа урд талд байсан Монгол гэртэй нэг айлын үүдний амбаарыг болон гэрийн хаалганы цоожийг хөшиг эвдэж орж, цоожийг нь дотор нь орхиод дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэгийг, жижиг нөүтбүүк хулгайлсан. Тэр айлын модон авдар, чемодан, хөргөгч зэргийг онгойлгож үзсэн. Дотороос нь юм аваагүй. Мэдүүлгийг шалгах ажиллагаагаар тэр айлыг заасан. Үүдэндээ хүрэн өнгийн амбаартай айл байсан. Тэр айлд өмнөх өдөр нь орж зурагт хулгайлсан ...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч С.Бадамхандын /2хх-ийн 86-87/: “... 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг өнгөрөөгөөд бид нар гэрээсээ гарч яваад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожгүй байсан. Дотогшоо орж үзэхэд гэрийн хойморт байсан зурагт, орны бүтээлэг хулгайд алдагдсан байна…” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 75-78/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 84/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 93-94/: “... Би 2017 оны 2 дугаар сарын эхээр, гадуураа банзан хашаатай, хашааны хаалганы гадна талд нь 29 дугаартай хашаан дотор орж, үүдэндээ хар өнгийн амбаартай Монгол гэртэй айл байхаар нь орсон. Үүдний амбаар нь цоожгүй байсан бөгөөд гэрийн хаалга нь гадна талаасаа зүүдэг цоожтой байсан. Би цоожийг нь мулт татаж эвдээд дотогш орж гэрийн хойморт байсан зурагтыг нь хулгайлж авсан. Том л зурагт байсан. Зурагтыг нь аваад Тоосгоны эцсийн тойргийн зам дээрээс такси бариад таксины жолоочид 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи дарс уугаад дуусгасан...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч Г.Хүдэрмөнхийн /2хх-ийн 112-113/: “... 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийнхэн гэрээсээ өглөө 10 цагийн үед гарцгаасан. Манай дүү 14 цаг хагасын үед хичээлээ тараад ирэхэд манай гэрийн хаалга онгорхой гэр дотор байсан 32 инчийн “Самсунг” зурагт алга болсон байсан…” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 103-106/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 110/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 119-120/: “... Би 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31-366/Б тоотод Эрдэнэчимэг гэх миний хуучин эхнэртэйгээ уулзах гэж очсон юм. Уг тоотод хүн байхгүй байсан болохоор хулгай хийх зорилготой хашааных нь гүйдэг хаалгыг онгойлгож ороод хашаан дотор хураалттай байсан түлээн дээр байсан сүхийг авч гэрийнх нь цоожыг эвдэж ороод “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг нь аваад гарсан. Тэгээд таксинд суугаад жолоочид 50.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

 

хохирогч Б.Алтанбаганы /2хх-ийн 140-141/: “... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явчихаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирэхэд манай байшингийн хойд талын цонх хагарч манай зурагт алдагдсан байсан. Манай байшингийн том өрөөнд хананд тогтоосон байсан 32 инчийн дэлгэцтэй “Фунай” нэртэй зурагт алдагдсан. Уг зурагтыг “Фунай” төвөөс 2012 онд 500.000 төгрөгөөр авсан ...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 128-131/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 142/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 153/: “... Би 2016 оны 2 дугаар сарын 20 гаргаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай цэнхэр өнгийн халцарсан будагтай гүйдэг төмөр хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “Тошиба” маркийн зурагт хулгайлсан, саяхан мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар явж тэр айлыг заахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 7-р гудамжны 407 тоот хашаанд байдаг нийтийн байрны айл байсан... гэх мэдүүлгээр,

 

хохирогч О.Дэлгэрмөрөнгийн /2хх-ийн 203-204/: “... Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21-201 тоот гэртээ байж байгаад өглөө 08 цагийн үед гэрээ түгжээд ажилдаа явсан юм. Би ажил хөөцөлдөөд гадуур явж байтал 12 цагийн үед манай хажуу айлын хөрш Төвшинжаргал гэх хүн миний утас руу залгаад “танай гэрт чинь хулгайч орчихсон байна” гэж хэлэхээр нь би нөхөр Батжаргалд утасдаж хэлсэн. Би 20 цагийн үед гэртээ очиход зочны өрөөнд байсан 42 инчийн шар хүрээтэй “Самсунг” маркийн LCD зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 195-199/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /2хх-ийн 201/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 218-219/: “... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөөгүүр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Хан-Эрдэнэ” дэлгүүрээс баруун урагш халцарсан цэнхэр өнгийн будагтай хашаатай айл руу орсон. Хашаан дотор урд талдаа Монгол гэртэй байшин байсан. Тэр байшингийн амбаарын цоожийг мулт татаж ороод байшингийн том өрөөны урд талын цонхны харалдаа мөлхөө тавилга дээр байсан 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нь аваад гарсан. Зурагтыг 7 буудал явах замдаа гол дагаад явж байсан эмэгтэй, эрэгтэй хүнд үнэ тохироод 100.000 төгрөгөөр зарчихсан ...” гэх мэдүүлгээр,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 176-180/,

хохирогч Н.Нарантуяагийн /2хх-ийн 244-245/: “... Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-19 тоотод өөрийн охин Алтанзулын хамт амьдардаг. Манайх хашаандаа 2 талаасаа ордог амины орон сууцтай. Нэг талдаа би охинтойгоо хамт, нөгөө талд манай хүү Золжаргал нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр би өглөө 09 цаг 30 минутанд хүүгийндээ орсон. Ач хүү маань унтах гээд байхаар нь эгчийг нь иртэл унтуулж байя гэж бодоод цонхных нь хөшгийг хаагаад хүүгийнхээ хажуугаар нь ороод унтчихсан байсан. Тэр үед л хулгайч хүн байхгүй байна гэж бодоод манай гэрт орж зурагтыг минь хулгайлан авч явсан. Миний орон дээр байсан гар цүнхэн доторх эд зүйлсийг гаргаж тавьсан байсан. Би байшингийнхаа хаалгыг цоожлоогүй, онгорхой хаагаад орхисон байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх-ийн 223-225/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /3хх-ийн 4/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /3хх-ийн 11-13/: “... Би 2017 оны 02 сарын 06-ны өдөр манай нагац ах Болд эмнэлэгт хэвтсэн байсан учираас би түүнийг эргэж хоол цай аваачиж өгөхөөр Яармагийн урд талын нэгдсэн эмнэлэг дээр очсон. Тэгээд түүнтэй уулзаж хоол цай өгчихөөд буцаад явсан. Би 1988 онд автобус баазад 3 сар жолоочоор ажилласан. Тэр үед Яармагт амьдардаг Эрдэнээ гэх автобусны жолоочтой найз байсан. Тэднийд би тухайн үед очдог байсан. Хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө очсон. Тэрнээс хойш түүнээс холбоо тасарсан учраас гэрийг нь хайж олох санаатай Яармагийн гудамжуудаар явсан. Яармагийн эмнэлгээс чанх хойш замын хойд талд байдаг Яармагийн хороололд Эрдэнээгийнх байдаг байсан юм. Тэгээд хайгаад хашаануудаар хараад явж байтал нэг улбар шар өнгийн төмөр хаалгатай, модон хашааны хаалга нь онгорхой цоожгүй байсан. Хашаагаар нь шагайтал хашааны хойд хэсэгт 1 давхар цагаан өнгийн байшин байсан. Хашаанд нь нохой байхгүй байсан учираас би дотогш орж “Эрдэнээ гэх айлынх хаана байдаг юм бэ” гэж асуухаар дотогш орсон. Байшингийн хаалгыг таттал хаалга нь онгорхой байсан. Хаалгаар дотогш ороход байшин дотор нь хэн ч байгаагүй. Том өрөөний баруун гар талын орон дээр хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан. Би тэр гар цүнхийг онгойлгож доторх эд зүйлсийг нь гаргасан. Тэр цүнхэнд хэтэвч байсан. Би тэр хэтэвчээс 5.000 орчим төгрөг, 2 ширхэг 1 доллар байсныг авсан. Мөн хоймрын тавиур дээр байсан “Самсунг” маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг нь орны бүтээлгээр боож аваад гарсан. Гараад урд талын засмал зам дээрээс такси бариад үйлдвэр комбинатын буудал дээр бууж үлдсэн. Тэр автобусны буудлын урдхан талд байсан ломбарданд орж зурагтыг нь 50.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөө аваад шууд гэррүүгээ явсан ...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Ёндонгийн /3хх-ийн 98-99/: “... Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоотод манай хүргэнийх байдаг. Манай хашаанд бурхан тахилын гэр байдаг. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тахилын гэртээ ороод авдар доторх эд зүйлсээ үзэхэд мөнгөн аяга, мөнгөн тагш хулгайд алдагдсан байсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын үед байх ямар ч хүнгүй үед манай хөрш айлын Б нь манай гэрийн хатавчинд далд байсан түлхүүрийг аваад онгойлгон орсон бичлэг байсан. Манай гэрийнхэн түлхүүрийг гэрийн хатавчинд хийчихдэг юм...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 92-95/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /3хх-ийн 96/,

 

Ч.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн /3хх-ийн 101-102/: “... Би 2017 оны 03 сарын 10-ны өдөр 13 цагийн үед байх өөрийн амьдардаг гэрийнхээ урд талд байдаг Ёндон гээд айлын хашаанд ороод бөөгийн гэрийнх нь хатавчинд байсан түлхүүрийг нь аваад гэрийг нь онгойлгоод орсон. Дотор нь ороод гэрийнх нь хойморт байсан эрээн авдарыг нь онгойлгоод дотроос нь дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн тагш 1 ширхэг байсныг аваад 7-н буудалд явуулын хүнд 120.000 төгрөгөөр зарчихсан юм ...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Чулуунцэцэгийн /3хх-ийн 149-150/: “... 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагаас 16 цагийн хооронд гэрээсээ нөхөртэйгөө гараад явж байгаад ирэхэд гэрийн маань хаалга онгойхгүй байсан. Бүргэд хаалга онгойлгодог хүмүүсийг дуудахад “дотроосоо түгжчихсэн байна” гэсэн. Тэгээд манайд хулгайч орсон байна гэж мэдсэн. Хаалгаа онгойлгоод ортол баруун талын цонх хагарчихсан байсан. Гэррүүгээ ороод хартал хамаг юмыг маань ухаж төнхсөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 135-138/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /3хх-ийн 144/,

 

хохирогч Д.Долгорсүрэнгийн /3хх-ийн 183-184/: “... Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-201 тоотод охин Э.Алтантүрүү, хүргэн О.Энхболд, зээ охин Э.Төгс-Уянга нарын хамт амьдардаг. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед гарч яваад орой 18 цагийн үед гэрт ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Гэртээ ороод хартал байшингийн том өрөөний зүүн талын салхивч онгорхой, хулгайч орж сервантан дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч У.Ганбатын мэдүүлсэн /3хх-ийн 213-214/: “... Би өрмийн мастерын ажил хийдэг. Намар хөдөө ажлаар явж байхад эхнэр над руу утасдаад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэрээс гараад орой 16 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байна. Тэр үед гэрээс 32 инчийн “Панасоник” брэндийн LCD зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 203-208/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /3хх-ийн 210/,

 

хохирогч Ж.Баяраагийн /3хх-ийн 243-244/: “...Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны орой 18 цагт ажлаа тараад явж байтал манай банди Төгөлдөр над руу утасдаад “гэрт хулгай орчихсон байна” гэсэн. Тэгээд би гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Намайг очиход манай байшингийн баруун талын том вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Гэртээ ороод үзэхэд том жижиг өрөөний шкаф, сав, шүүгээ шургуулгыг бүгдийг нь онгиччихсон байсан. Эд зүйлсээ бүртгээд үзэхэд том өрөөний хойд талын тавилга дээр байсан зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 231-234/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /3хх-ийн 240-241/,

хохирогч Х.Анхмаагийн /4хх-ийн 24-25/: “... 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би 2 хүүхдийн хамт өдрийн 11 цагт гэрээсээ гарсан. Гарахдаа байшингийн модон хаалгыг цоожлоод, үүдний амбаарын хаалгыг хаагаад, дараа нь хашааныхаа хаалгыг цоожлоод гарсан. Буцаад 15 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалганы цоож онгорхой мөртлөө хаалгыг нь хаачихсан байсан. Дотогшоо ороход байшингийн үүдний таамбарын хаалгыг нээгээд хаячихсан дотор хаалганы цүүг мултлаад эвдэлчихсэн байсан. Байшин руугаа яваад ортол хөлдөөгчинд байсан 2 тортой буузыг гаргаад тавьчихсан заримыг нь газраар асгачихсан байсан. Том өрөөрүү ороод үүднээс нь хартал том өрөөны зурагтны хажууд байсан хар өнгөтэй “Ленова” маркийн зөөврийн компьютер байхгүй болчихсон байсан. Бас том өрөөний шүүгээн дээр байсан даалингаас 2 ширхэг хөөргийг аваад дайланг нь дэлгээд хаячихсан байсан. Алдагдсан зөөврийн компьютерийн ард байсан Асер маркийн 17 инчийн компьютерийн дэлгэц байхгүй болчихсон байсан. Манай том өрөөний орыг цэгцлээд тавьчихсан байсан чинь хулгайч сөхөж үзсэн бололтой хөнжил гудас нь эмх замбраагүй болчихсон байсан, өөр алдагдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /4хх-ийн 14-18/,

 

эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /4хх-ийн 22, 62/,

 

Ч.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 50/ “... Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 51-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч нар гэрээсээ эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлцгээсэн, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хохирогч нарын гэрийг тодорхой зааж хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан, түүний мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарын хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 394 тоот хашаан дотор байрлах С.Чулуунцэцэгийн гэрээс 331.000 төгрөгийн эд хөрөнгө, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжны 201 тоот хашаан дотор байрлах Д.Долгорсүрэнгийн гэрээс 290.000 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 52 тоот хашаан дотор байрлах Ц.Мэнд-Амарын гэрээс 325.000 төгрөгийн эд зүйлс хулгайлагдсан гэмт хэргүүдийг үйлдээгүй гэсэн боловч Ч.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хохирогч нарын гэрийг тодорхой зааж хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан нь дараахь байдлаар хэрэгт авагджээ. Үүнд: Ц.Мэнд-Амар хохирогчтой хэрэгт 1 дүгээр хавтасны 70-71 дугаар хуудсанд мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 176-179 дүгээр хуудсанд мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, 180-181 дугаар хуудсанд мэдүүлэг шалгах явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлбэр, С.Чулуунцэцэг, Д.Долгорсүрэн нарын хохирогчтой хэрэгт 4 дүгээр хавтасны 50 дугаар хуудсанд мэдүүлсэн мэдүүлэг, 51-52 дугаар хуудсанд мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, 53-54 дүгээр хуудсанд мэдүүлэг шалгах явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлбэр тус тус авагдсан байна.

 

Иймээс шүүгдэгч Ч.Б нь дээрх 3 гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй байх тул Ч.Бгийн хилс хэрэг хүлээсэн тухай гомдол болон түүний өмгөөлөгчийн мөрдөн шалгах туршилт хийлгэх хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Айлын гэр, байшинд нэвтэрч бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авсан Ч.Бгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийцүүлэн зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хэдийгээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ ихэссэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдлээр орон байранд нэвтэрч” гэсэн хүндрүүлэх шинжээр шүүгдэгчийг яллах нь түүний эрх зүйн байдлыг нь дордуулахаар байна.

 

Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг тул дээрхи байдлаар  “давтан үйлдлээр” хэмээн яллах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт  дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Бгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих шийтгэхээр шийдвэрлэснээс гадна шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 8.641.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Бгээс гаргуулж хохирогч Х.Анхмаад 1.675.000 төгрөг, Ж.Баяраад 1.220.000 төгрөг, У.Ганбатад 300.000 төгрөг, Д.Долгорсүрэнд 290.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 331.000 төгрөг, Б.Ёндонд 650.000 төгрөг, Д.Дэлгэрмөрөнд 350.000 төгрөг, Б.Алтанбаганад 300.000 төгрөг, Г.Хүдэрмөнхөд 300.000 төгрөг, С.Батхандад 460.000 төгрөг, Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөг, Б.Алдарбатад 360.000 төгрөг, Д.Оюунтунгалагт 370.000 төгрөг, Л.Баярцэцэгт 460.000 төгрөг, Ж.Бямбасүрэнд 390.000 төгрөг, С.Рэгмаад 450.000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин хохирогч Д.Уламбаяр нь “зурагтаа буцаан авсан, өөр алдсан зүйлгүй” /1хх-ийн 153/ гэсэн тул шүүгдэгч Ч.Бг хохирогч Д.Уламбаярт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Балги овогт Чулууны Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б энэ хэрэгтээ 119 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгээс нийт 8.641.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Х.Анхмаад 1.675.000 төгрөг, Ж.Баяраад 1.220.000 төгрөг, У.Ганбатад 300.000 төгрөг, Д.Долгорсүрэнд 290.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 331.000 төгрөг, Б.Ёндонд 650.000 төгрөг, Д.Дэлгэрмөрөнд 350.000 төгрөг, Б.Алтанбаганад 300.000 төгрөг, Г.Хүдэрмөнхөд 300.000 төгрөг, С.Батхандад 460.000 төгрөг, Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөг, Б.Алдарбатад 360.000 төгрөг, Д.Оюунтунгалагт 370.000 төгрөг, Л.Баярцэцэгт 460.000 төгрөг, Ж.Бямбасүрэнд 390.000 төгрөг, С.Рэгмаад 450.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Уламбаярт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ