| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00554/И |
| Дугаар | 317/ШШ2025/00519 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00519
2025 04 17 317/ШШ2025/00519
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: С ХК,
Хариуцагч: Э.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 11,853,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Э.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,853,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч С ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Э.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С ХК-тай ЗГ/1745114807 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээлсэн. Э.Н нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2026 оны 07 сарын 10-ны өдөр дуусах боловч банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 9,733,789.56 төгрөг, үндсэн хүү 2,046,998.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,078.66 төгрөг, нийт 11,853,866.35 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 204,611.87 төгрөгийг Э.Н гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч Э.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 11,853,866 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,853,866.35 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 204,611.87 төгрөг С ХК-иас Б.Б, Э.Энарт олгосон итгэмжлэл, Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 47/02-107 дугаартай албан бичиг, Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 09/03 дугаартай тодорхойлолт, 2024 оны 01 сарын 12-ны өдрийн ЗГ-R000118223 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 11 сарын 09-ний өдрийн R00011800000 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцоолсон хүснэгт, С ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.Н нь 2024 оны 01 сарын 12-ны өдрийн R000118223 дугаартай зээлийн гэрээг С ХК-тай байгуулан 10.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Э.Н д холбогдуулан 11,853,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,853,866 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,853,866.35 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,853,866 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,853,866.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,611.87 төгрөгийн тал хувь 102,305.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 102,305.9 төгрөгийг, хариуцагч Э.Н ээс 102,305.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,853,866 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,853,866.35 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,611.87 төгрөгийн тал хувь 102,305.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 102,305.9 төгрөгийг, хариуцагч Э.Н ээс 102,305.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА