Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00537

 

 

 

 

 

2025        04          18                                     317/ШШ2025/00537

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Ю  ХХК,

Хариуцагч: Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,074,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю  ХХК нь хариуцагч Я.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,074,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ю  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Я.Б  нь 2023 оны 04 сарын 27-ны өдөр Ю  ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж "SAMSUNG A54" маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгөөр худалдан авсан. 2023 оны 04 сарын 27-ны өдрөөс 2025 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66,583 төгрөгийн эргэн төлөлт хийхээр тохирсон. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,331,660 төгрөг, Ю ийн 88785645 дугаарын ярианы төлбөр 76,904 төгрөг, алданги 665,830 төгрөг, нийт 2,074,394 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Я.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 2,074,394 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 349,374 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Ю  ХХК-иас Б.Дашгаравт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 48,140 төгрөг төлсөн баримтыг, Ю  ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 04 сарын 27-ны өдрийн гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний хуулбар, Я.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ю  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Я.Б  нь 2023 оны 04 сарын 27-ны өдрийн гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээг Ю  ХХК-тай байгуулан 1,598,000 төгрөгийг сар бүр 58,250 төгрөгийг төлөхөөр, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Ю  ХХК нь хариуцагч Я.Б т холбогдуулан 2,074,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,074,394 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 349,374 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно.

Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,074,394 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 349,374 төгрөгийг төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ю  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,140 төгрөгийн тал хувь 24,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 24,070 төгрөгийг, хариуцагч Я.Б ээс 24,070 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю  ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Я.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,074,394 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 345,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 349,374 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ю  ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,140 төгрөгийн тал хувь 24,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 24,070 төгрөгийг, хариуцагч Я.Б ээс 24,070 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА