Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0280

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э дүгнэлттэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н нь В т ХХК нь үйлчилгээний зориулалтын бус газар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр тауэр 77 дугаар байрны авто зогсоолын талбайд автомашины цонхны тень хамгаалалтын хуулга, нано наалт наах, авто машины бохир цонх, гадаргууг угааж зөвшөөрөлгүйгээр барилгын зориулалт өөрчилж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зөрчлийг хялбаршуулсан жураар шалгаж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр В т  ХХК-ийн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн Эм-10-13-02/065/30 дугаар материалыг хянахад холбогдогч В т ХХК нь барилга байгууламжийн зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон хэдий ч В т ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн тус заалтад байхгүй буюу тусгагдаагүй төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943227 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч В т ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах заалтад заасны дагуу 2,500 /хоёр мянга таван зуун/ нэгжээр буюу 2,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчилж шинэ захиргааны акт гаргуулах гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр В т ХХК-д холбогдох Эм-10-13-02/065/30 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас бичихдээ техникийн алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах заалтад хуулийн этгээдийн хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №0943227 дугаар шийтгэлийн хуудаст хоёр мянган нэгж гэж буруу бичсэн байх тул дахин шинээр шийтгэлийн хуудас бичиж алдааг залруулахыг шаардсан прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э-с шүүхэд хандан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943227 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч В т ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах заалтад заасны дагуу 2,500 /хоёр мянга таван зуун/ нэгжээр буюу 2,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчилж шинэ захиргааны акт гаргуулах шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.

Улмаар хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н-с 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан болохыг тайлбарласнаар Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан байна.

Хариуцагчийн хариу тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э-н дүгнэлттэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э-с гаргасан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0943227 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч В т ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дах заалтад заасны дагуу 2,500 /хоёр мянга таван зуун/ нэгжээр буюу 2,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчилж шинэ захиргааны акт гаргуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н зөвшөөрснийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Э-н дүгнэлттэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.Н-д захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА