Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00518

 

 

 

 

 

 

2025        04        17                                                   317/ШШ2025/00518

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: В ББСБ  ХХК,

Хариуцагч: Б ,

Хариуцагч: Бэ ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,528,872.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В   ББСБ ХХК нь хариуцагч Н.Б , Б.Бэ  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,528,872.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч В   ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б , Б.Бэ  нар нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр В ББСБ  ХХК-ийн Зуунмод салбараас 1035100080002335 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн графикт заасны дагуу төлөлтөө хийж байгаад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусах боловч Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний хугацааг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгож байна. Иймд зээлдэгч Н.Б , Б.Бэ  нараас үндсэн зээл 2,093,434.23 төгрөг, зээлийн χγγ 361,995.42 төгрөг, хуримтлагдсан хүү 61,942.71 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 2,528,872.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Б , Б.Бэ  нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 2,528,872.36 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 528,872.36 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 49,413 төгрөг төлсөн баримтыг, 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 1035100080002335 дугаартай зээлийн гэрээний хуулбар, В   ББСБ ХХК-иас Ш.Алтансолонгод олгосон итгэмжлэл, В   ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, В   ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Б , Б.Бэ  нар нь 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 1035100080002335 дугаартай зээлийн гэрээг В   ББСБ ХХК-тай байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 3,75 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч В   ББСБ ХХК нь хариуцагч Н.Б , Б.Бэ  нарт холбогдуулан 2,528,872.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б , Б.Бэ  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,528,872.36 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 528,872.36 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,528,872.36 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 528,872.36 төгрөгийг төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2,528,872.36 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,412 төгрөг төлөх ёстой атал 49,413 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн 6,000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч В   ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 27,706 төгрөгийг гаргуулах ёстойгоос нэхэмжлэгчийн дутуу төлсөн 6,000 төгрөгийг суутган тооцож, төрийн сангаас 21,706 төгрөгийг, хариуцагч Н.Б , Б.Бэ  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 27,706 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В   ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

8. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.Б , Б.Бэ  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,528,872.36 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 528,872.36 төгрөгийг тус тус нэхэмжлэгч В   ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В   ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 27,706 төгрөгийг гаргуулах ёстойгоос нэхэмжлэгчийн дутуу төлсөн 6,000 төгрөгийг суутган тооцож, төрийн сангаас 21,706 төгрөгийг, хариуцагч Н.Б , Б.Бэ  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 27,706 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В   ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА