Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар  317/ШШ2025/00520

 

2025 04 17 317/ШШ2025/00520

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: П газар ,

Хариуцагч: Ц ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 214,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн П газар  нь хариуцагч М.Ц д холбогдуулан гэм хорын хохиролд 214,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.Ц  нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой иргэн Ш.Н-ийг зодож хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Ц д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 384 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Нямгэрэл нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 214,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Иймд М.Ц ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 214,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090002008000 тоот дансанд олгуулж өгнө үү. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн  П  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбат нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус аймгийн  П  газраас "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 214,000 /Хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг иргэн М.Ц ээс гаргуулах" тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан хариуцагч М.Ц  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс М.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 23/125 дугаар албан бичгийн хавсралт, Төв аймгийн  П  газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 38400 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн П газрын Г.Энхбатад олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбатын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн П газар  нь хариуцагч М.Ц ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 214,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбат нь хариуцагч М.Ц  нэхэмжлэлийн шаардлага 214,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн П газар  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 214,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Төв аймгийн П газар  нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА