| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00445/И |
| Дугаар | 317/ШШ2025/00500 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/00500
2025 04 14 317/ШШ2025/00500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,
Гэрч Ц.Нацагдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 1967 онд төрсөн, эрэгтэй, тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан. Хайрхан нэгдэл 1991 онд хувьчлагдаж, Хайрхан ХК болсон. Гэтэл Хайрхан ХК-ны тушаал шийдвэр буюу ямар нэгэн баримтууд нь төрийн архиваас олддоггүй, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэнээс Г.А ын ажилласан байдал нь тогтоогдохгүй, өндөр насны тэтгэвэрт гарах эрх нь үүсэхгүй, хохирч байна. Иймд Г.Алтанхундагыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3.-Хүсэлт гаргагчаас Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай лавлагаа (хх-3), Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/188 дугаартай албан бичиг (хх-4), гэрэл зураг (хх-5-6), үнэмлэх (хх-6), Хилийн цэргийн төв архивын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн а/729 дугаартай лавлагааны хуулбар (хх-7), төрсний гэрчилгээний хуулбар (хх-8), итгэмжлэл (хх-9), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 680 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-10-11), Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай захирамжийн хуулбар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай захирамжийн хуулбар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн түүхчилсэн лавлагааны хуулбаруудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27/445 дугаартай албан бичиг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн Г.Алтанхундагийн нэр дээрх хүн амын регистрийн картын хуулбар, хаягийн хуудасны хуулбар, гэрлэлтийг бүртгэх анкетийн хуулбар, хуулийн этгээдийн лавлагаа, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 176 дугаар лавлагаа, Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 сарын 01-ны өдрийн 176 дугаартай цалингийн түүвэр, Төв аймгийн Хайрхан нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралтын хуулбар, гэрч Ц.Нацагдоржийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Г.Алтанхундагийн хүсэлттэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Г.А нь 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хүсэлт гаргагч Г.А нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай лавлагаа (хх-3),
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/188 дугаартай албан бичиг (хх-4),
- гэрэл зураг (хх-5-6),
- үнэмлэх (хх-6),
- Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 680 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-10-11),
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай захирамжийн хуулбар,
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай захирамжийн хуулбар,
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн түүхчилсэн лавлагааны хуулбар,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27/445 дугаартай албан бичиг,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн Г.Алтанхундагийн нэр дээрх хүн амын регистрийн картын хуулбар, хаягийн хуудасны хуулбар, гэрлэлтийг бүртгэх анкетийн хуулбар,
- хуулийн этгээдийн лавлагаа,
- Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 176 дугаар лавлагаа,
- Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 сарын 01-ны өдрийн 176 дугаартай цалингийн түүвэр,
- Төв аймгийн Хайрхан нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралтын хуулбар,
- гэрч Ц.Нацагдоржийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
5. Хүсэлт гаргагч Г.А ын 1991-1994 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагч талын тайлбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хэрэгт авагдсан үнэмлэхэд №45-д “Төв аймаг, Баян-Өнжүүл сумын нэгдлийн 1-р бригадын Гомбожав овогтой А ын азарга насны цавдар зүсний морь нь сумын 20, Ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадамд хурдлан давхисан тул үнэмлэх олгов. Төв аймаг, Баян-Өнжүүл сумын нэгдлийн баяр наадмын комисс” гэж бичигдсэн, гэрч Ц.Нацагдоржийн шүүх хуралдаанд өгсөн “... би Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1980-1984 малын санитарчаар ажиллаж байсан. Улмаар 1984-1987 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж малын эмч болсон. Ингээд 1987-1998 оныг дуустал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээлийн 2 дугаар бригадад малын эмчээр ажилласан. Цээлийн 2 дугаар бригад гэдэг нь Хайрхан нэгдэлд харьяалагдаж байсан. Хайрхан нэгдэл сүүлдээ Хайрхан ХК болсон. Яг хэдэн онд хувьчлагдсан эсэхийг санахгүй байна. 1990 онд хувьчлагдсан байх. Би 1980-1998 он хүртэл тасралтгүй ажилласан. Мөн Хайрхан ХК-д ажиллаж байсан. Г.А 1990-ээд оны үед Хайрхан ХК-д малчнаар ажилд орж байсан. Би малын эмч байсан тул Г.Алтанхундагыг малчнаар ажиллаж байхад та гэрт нь очдог байсан, малыг нь үздэг байсан. Г.А 1990-ээд оноос хойш малчнаас өөр ажил хийгээгүй. Одоо ч гэсэн хөдөө мал маллаж байгаа гэж сонссон. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 20 жил 1992 бил үү 1993 онд билүү ойн баяр наадам хийсэн. Би ойг нь санахгүй байна. Миний хувьд 1987 онд малын эмчээр ажиллаж эхэлснээс хойш зун бүр наадмаар соёолон, их морины даамлаар ажиллаж байсан ба Г.А түүний аав, ах нар нь морь уядаг байсан. Г.А нь манай бригадад ажиллаж байсан. Г.А нь Хайрхан ХК-ийн малыг маллаж байсан. Бид нэг байгууллагад харьяалагдан ажиллаж байсан. Хайрхан ХК-аас цалингаа авч байсан” гэх мэдүүлгээр хүсэлт гаргагч Г.А ын 1991-1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
7. Гэрч Ц.Нацагдорж нь 1991-1994 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д малын эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Нацагдоржийн нэр орсон Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай захирамжийн хуулбар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай захирамжийн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа үнэлж шийдвэрлэсэн болно.
8. Төв аймгийн Баян-Өнжүүл сум байгуулагдсаны 20 жилийн ой хэзээ тэмдэглэгдсэн эсэхийг шүүх “Googl” сайтаас хайж үзэхэд 1993 онд тэмдэглэгдсэн болох нь харагдаж байгаа тул хүсэлт гаргагч талаас шүүхэд өгсөн 45 дугаартай үнэмлэхийг болон хурдан морь унасан хүүхэдтэй хамт авахуулсан хүсэлт гаргагч Г.А ын гэрэл зургийг баримтаар үнэлж шийдвэрлэв.
9. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын бүртгэгчийн шүүхэд ирүүлсэн лавлагаагаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Хайрхан ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн гэжээ. Иймд Хайрхан ХК нь 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Хайрхан ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хүсэлт гаргагч Г.Алтанхундагыг мөн өдрөөс эхлэн Хайрхан ХК-д ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч НГ67072771 регистрийн дугаартай, Тайж овогт Гомбожавын А нь 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн БАян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч НГ007072000 регистрийн дугаартай, Тайж овогт Г- А нь 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсэг болох 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА