Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00536

 

 

 

 

 

 

2025       04         18                                                  317/ШШ2025/00536

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Г  ХК,

Хариуцагч:  Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,729,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч О.Б ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,729,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Г  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Б  нь Г  ХК-тай 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-RC00027626 тоот "Дижитал зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1405186-405 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч О.Б  нь ЗГ-RC00027626 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 85 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,729,515.01 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч О.Б аас Г  ХК-тай байгуулсан 31-RC00027626 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,729,515.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 9,729,515 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,729,515 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Г  ХК-иас Ж.Лхамсүрэнд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 170,623 төгрөг төлсөн баримтыг, Г  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 08 сарын 27-ны өдрийн RC00027626 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 08 сарын 27-ны өдрийн RC00027626 дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцоолсон хүснэгт, дансны хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч О.Б  нь 2024 оны 08 сарын 27-ны өдрийн RC00027626 дугаартай зээлийн гэрээг Г  ХК-тай байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч О.Б ад холбогдуулан 9,729,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,729,515 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,729,515 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно.

Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,729,515 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,729,515 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,623 төгрөгийн тал хувь 85,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 85,312 төгрөгийг, хариуцагч О.Б аас 85,312 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,729,515 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,729,515 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,623 төгрөгийн тал хувь 85,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 85,312 төгрөгийг, хариуцагч О.Б аас 85,312 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Б.МАРИНА