| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00376/И |
| Дугаар | 317/ШШ2025/00517 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00517
2025 04 17 317/ШШ2025/00517
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: М ХК,
Хариуцагч: Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,038,635.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч О.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,038,635.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б д манай банкнаас зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60002684000 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,015,625.,0 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 3,038,635.30 төгрөгийг хариуцагч О.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,038,635.30 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,538,635.30 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд М ХК-иас Г.Загдсүм, М.Булгантамир нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 63,568 төгрөг төлсөн баримт, М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн MD00102468 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн LD00102468 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 6000268400 дугаартай цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гүйлгээний баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын 17,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч О.Б нь 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 6000268400 дугаартай цахим зээлийн гэрээг М ХК-тай байгуулан 2,680,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч О.Б д холбогдуулан 3,038,635.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,038,635.30 төгрөгийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,538,635.30 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,038,635.30 төгрөгийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,538,635.30 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,568 төгрөгийн тал хувь 31,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 31,782 төгрөгийг, хариуцагч О.Б аас 31,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,038,635.30 төгрөгийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдөр 1,538,635.30 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,568 төгрөгийн тал хувь 31,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 31,784 төгрөгийг, хариуцагч О.Б аас 31,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА