| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2025/0004/З |
| Дугаар | 118/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 118/ШШ2025/0016
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: гийн
Гуравдагч этгээд: ийн
Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дарга нарын хоорондын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.
Хариуцагч Тосонцэнгэл сумын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.
Гуравдагч этгээд: М., гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн , 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын даргын 2010 оны 03 сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамж болон түүний 4-р хавсралтаар Тосонцэнгэл сумын багийн нутаг, нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар , Г., , нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх 12 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.д багийн , д байрлах, нэгж талбарын дугаар бүхий 1086 м.кв газрыг эзэмшүүлэх дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 59-р хуудас/ олгогдож, 1086 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 60-р хуудас/
3. Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамж түүний хавсралтаар /хавтаст хэргийн 64-67-р хуудас/ гуравдагч этгээд М.д Тосонцэнгэл сумын багийн нутаг нэртэй газар 1000 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэж 2019 оны 05 сарын 23-ны өдөр гуравдагч этгээд М.д Тосонцэнгэл сумын 5-р баг, , д өвөлжөөний 1086 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 68-р хуудас/ олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагдсан. /хавтаст хэргийн 69-р хуудас/
4. Мөн Тосонцэнгэл сумын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамж болон түүний хавсралтаар /хавтаст хэргийн 72-73-р хуудас/ гуравдагч этгээд М.д 5-р баг, нэртэй газар 1086 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус захирамжийг үндэслэн гуравдагч этгээдэд 1086 м.кв газрыг эзэмшүүлэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож /хавтаст хэргийн 75-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 76-р хуудас/
5. Нэхэмжлэгч нь Тосонцэнгэл сумын даргын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн талаар Завхан аймгийн даргад гомдол гаргаж, , газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 409 дугаар албан бичгээр хариу авсан байх ба 409 дугаар албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. гуай намайг байнга дээрэлхдэг. Шүүхийн тогтоол гарснаас хойш хэсэг хугацаанд маргалдахгүй байсан. Манай аавыг өнгөрснөөс хойш дээрэлхдэг болсон. даамал Р., сумын дарга байхад энэ захирамж буруу гарсан, би иргэний шүүхээр шийдвэрлүүлээд шийдвэр нь гарсан байна гэдгийг дарга, газрын даамал Р. нарт хэлсэн. Сүүлд нь энэ захирамжийг гаргасан байгаа. Би 2006 онд гэр бүл болсноосоо хойш байнга энэ өвөлжөөнд өвөлжиж байгаа. Багийн иргэдийн тогтоол гэж яриад байна. Би хуралд байгаагүй, ирц дутуу байхад шийдвэрлэсэн байгаа. Ийм тогтоол гарсан байна гээд сумын даргатай очиж уулзахад, хэлэлцэх боломжгүй асуудал байна, шийдвэрлэхгүй гэдэг тайлбар надад өгсөн. Би өмнө жил оторт яваад, өөрийн төрсөн дүүгээ өвөлжөөнд буулгасан. М. гэдэг хүн бөөн асуудал болгоод манай дүүг өвөлжөөнөөс хөөж, Цагдаад хүртэл дуудлага өгсөн байсан. Хашаагаа шинэчилж, зөвшөөрөлгүй мод ачсан байна гэдэг байдлаар асуудал үүсгэж байсан. Ийм байдлаар намайг дээрэлхдэг. М.гийн ах, дүү, хүргэн нар нь өөрсдөө бүгд өвөлжөөтэй байгаа. өөрийн гэсэн өвөлжөөтэй байгаа. , , Хөх гэдэг өвөлжөөнүүд байна. Цуг байхаар өөрсдөө олон малтай сэлгээд буух өвөлжөөгүй учраас миний зүгээс хамтран эзэмших боломжгүй гэж үзээд байна. Эхнэр бид хоёр мал маллаж амьдардаг учраас энэ өвөлжөөн дээр л малаа малладаг. Бэлчээр нутаг томтой бол татгалзах зүйл алга гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 оны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өвөлжөө, хашаа байр нь гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоосон байгаа. Эзэмшлийн хувьд гэдэг хүнд байсан харагдаад байгаа. 2010 онд Г. аавтайгаа цуг шинээр эзэмшигч болж орсон. Гэтэл 2018 онд М.д Р. гэх хүний гарын үсэгтэй гэрчилгээ олгохдоо нэгж талбарын дугаарыг ******* гэсэн дугаар олгосон байгаа. 7497 дугаар нь 2022 онд яригдаад байгаа асуудал биш, 2018 онд олгохдоо Р. гэх хүн ингэж олгосон байна. 2022 оны захирамжийг хүчингүй болгож байгаа 1 дэх заалтад эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн ойлголт байгаа. Хавсралтад 2018 онд бичээд байгаа 7497 нэгж талбарын дугаартай ий өвөлжөөний эзэмшлийг хүчингүй болгоод байгаа. Захирамжид байгаа асуудлыг яриад байгаа болохоос тааж яриагүй. Хоёрдугаарт, гуравдагч этгээд, нэхэмжлэгч нар маргаантай гэж ярьж байна, энэ нь хариуцагч байгууллагын хууль биелүүлээгүй асуудал байна. Эдгээр хүмүүс олон жил маргалдаад мал ахуй, хашаа, бууц, хадлан гээд маш их асуудал яригдаад эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй байхад мэдсээр байж хамтран болгоно гэж шийдээд байгаа нь сонин байна. дарга гэдэг хүн эзэмших, өмчлөх эрх олгоно гэдэг ерөнхий эрх хэмжээгээ бариад шууд хүчээр олгодог асуудал биш байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийнэ нөхцөл байдлыг тогтооно. Сонсох ажиллагааг нотолгоотой бүрдүүлээгүй байж бид нар хуульд заасны дагуу ажилласан энэ 2 хүн учраа олох байх гэдэг байдлаар шийдсэн нь хуульд нийцээгүй асуудал. Үнэхээр эргэлзээтэй бол газар дээр очиж үзэж болно. Талуудыг оролцуулаад тайлбарыг бичгээр авч болно. Тийм нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхгүй учраас ажиллагааг хийгээгүй байна гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн бол өнөөдөр энэ хүмүүс маргалдаад хэрүүл үүсэхгүй явах боломжтой байсан. Тийм учраас хууль зөрчсөн байна. Дараа нь тухай хуульд заасны дагуу гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар буруу бичигдсэн асуудал нь тодорхой байна. тухай хуульд гэрчилгээ буруу бичигдсэн нь газар эзэмших эрхгүй гэсэн заалттай. Мөн хамаарал бүхий этгээдийн асуудал яригдаад байна. Энэ хүмүүс бүгд нэг багийн хүмүүс байгаа. Хэн, хэний хамаарал нөхцөл байдлыг шалгаж байж эцсийн шийдвэр гаргах нь дарга байгаа учраас, энэ байдлыг тогтоогоогүй нь хардалт төрүүлж байна. Тийм учраас захиргааны байгууллагын гаргаж байгаа акт хууль ёсны биш байна. Хавтаст хэрэгт өргөдөл байхгүй байгаа. Гуравдагч этгээд өргөдөл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт авагдсан газар өмчлөх хүсэлт нь 2024 оны хүсэлт байна. Үзлэг хийсэн тэмдэглэлд ий 2018 оны захирамжид заасан нэгж талбарын дугаарт хүсэлт гарсан гэсэн баримт байхгүй байгаа. Хариуцагч баталгаажуулаагүй учраас захиргааны байгууллагын алдаа байна. Сумын дарга өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлж аймгийн даргын бүрэн эрхийн заалтыг захирамжид заах боломжгүй. Бусад заалт нь байгаа гэдгээр зөвтгөх боломжгүй. Аймгийн даргын захирамжийн үндэслэлийн оронд сонсох ажиллагаа явуулсан талаар баримт байвал өөр асуудал яригдана. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ нэгж талбарын дугаартай байж хүчин төгөлдөр болно. Гэтэл өнөөдөр хариуцагч тал 2 хоногийн өмнө нэгж тайлбарын зөрүүгээ мэдсэн гэж байна. 2018 онд олгогдоод байгаа гэрчилгээ дээр дурдагдаад байгаа нэгж талбарын дугаар бол ийх биш гэдэг нь тогтоогдсон. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Ийм учраас захиргааны акт хуульд заасны дагуу гараагүй байна гэв.
8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: багийн иргэн Г. нь сумын даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар багийн ий өвөлжөөний газар эзэмшсэн байна. Иргэн М. нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн багийн иргэдийн 02 дугаар тогтоолоор *******ий өвөлжөөг эзэмшүүлэхээр санал ирүүлснийг үндэслэн сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлсэн байна. Иймд Г., М. нар нь багийн *******ий өвөлжөөг хамтран эзэмших эрхтэй байна. Сумын дарга аль нэгнийх нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн д 2018 онд дугаар захирамжаар өвөлжөөг эзэмших зөвшөөрөл ******* дарга байхдаа гаргасан. Дараа нь 2022 оны дугаар захирамжийг дарга байхдаа газар эзэмшүүлсэн. Нэгдүгээрт, 2022 оны дугаар захирамж яагаад хүчингүй болсон гэхээр 2018 онд захирамж гаргачхаад дахиж 2022 онд захирамж гаргасан байгаа. Хоёрдугаарт, М. 2022 оны дугаар захирамж нь миний өвөлжөөний газрын нэрийг буруу бичсэн учраас хүчингүй болгуулна гэсэн хүсэлтийг сумын даргад гаргаж, хүчингүй болгуулсан. Хүчингүй болгохдоо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/225 дугаар захирамжаар хүчингүй болгосон. 2018 оны дугаар М.д ий газрыг эзэмшүүлсэн захирамж хүчинтэй хэвээрээ байгаа. Эзэмшүүлсэн үндэслэл нь 2013 оны багийн иргэдийн тогтоолтой байсан. Сумын иргэдийн Хуралд багийн тогтоол ирсэн. Уг тогтоолыг үндэслээд сумын дарга захирамж гаргасан. Захирамжийн тухайд хууль зөрчөөгүй. Захирамж хууль бус байгаа бол хариуцлагыг дарга хүлээнэ. Захирамжид аймгийн даргын эрх тусгагдсан гэж байна. Бусад хууль тогтоомжуудыг дагаж мөрдсөн байгаа. Багийн хурлаар боломжтой гэж үзсэнээр тогтоол гарж байгаа. Багийн иргэдийн хурлын тогтоол дээр жил заагаагүй. М. 2018 онд сумын даргад хүсэлт гаргахад, багийн хурлаас санал гаргаж шийдвэрлүүл гэсэн. Багийн хурал 5 жилийн өмнө тогтоолоо гаргасан. Багийн хурлыг зөв буруу гэдгийг мэдэх боломжгүй. Тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй албан ёсны тогтоол ирсэн гэж ойлгож байна. Тухайн үеийн дарга нарыг дурдсан гэж байна. Захирамжид гарын үсэг зурсан асуудлыг ярьсан болохоос тэр хүмүүсийн хийсэн ажлыг би хариуцахгүй гэж хэлээгүй. 2018 оны захирамж нь хүчингүй болоогүй, М.д гэх газрыг олгосон байгаа учраас 2018 оны захирамж нь баримтлагдаад явж байгаа. гэдэг газар тэй ойрхон 2 км хүрэхгүй бууц байгаа. Бэлчээр багатай учраас бэлчээрээ нийлүүлээд өөрсдөө боломжтой гэж үзвэл сумын даргаас зохицуулах боломжтой байгаа. Энэ хүмүүсийн хооронд асуудал байгаа гэж ойлгож байгаа. Хоёулаа байх боломжтой талаар багийн хурлаас санал авч, тогтоол гарсан гэв.
10. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тосонцэнгэл сумын багийн өвөлжөөнд манай аав 1997 оны сумын даргын захирамжаар нутагладаг байсан. 60 жил эзэмших гэрээтэй, манай аав 2003 он хүртэл эзэмшсэн. Тухайн үед өвөлжөөнд хашаа барих эд зүйлүүдийг хийсэн. Түүнээс хойш би төрийн ажил хийгээд, манай дүү эзэмших бололцоо байгаагүй. 2013 онд би төрийн албанаас гараад, Тосонцэнгэл сумын багт өвөлжөө эзэмших хүсэлтээ өгсөн. 2013 онд багийн иргэдийн хурлаар өвөлжөөний талаар хэлэлцүүлж шийдвэр гарсан. 2013 оноос хойш байх боломжгүй байгаад, 2018 онд сумын даргад, багийн иргэдийн хурлын тогтоол, хүсэлтээ гаргасан. 2022 онд сумын даргаас өвөлжөө, бууцыг шинэчилж захирамж гаргасан. Захирамжтай танилцахад эзэмших эрхийг өөр байдалтай, багийн иргэдийн тогтоол, миний гаргасан хүсэлтээс өөрөөр захирамж гарсан байсныг хүчингүй болгуулсан. Өнөөдрийн тухайд хамтран эзэмших гэрчилгээтэй. Би Г.ыг өвөлжөөнөөс хөөсөн зүйл байхгүй. 2022 онд д гарах байсан захирамжийг болгож гаргасан, тухайн үеийн техникийн шинжтэй алдаа гарсан учраас хүчингүй болгож шийдвэрлэсэн. Г.д нэг нутаг усны хүмүүс байна, хамтран эзэмшиж болно гэдэг байдлаар хэлдэг. Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хэн ч хаана ч амьдрах талаараа заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Гагцхүү би хүсэлтээ гаргаад хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Сумын засаг захиргааны хамтран эзэмш гэдэг шийдвэрийг хүндэтгэж, хамтран эзэмших байр суурьтай байгаа гэв.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн гол нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нөхцөл нь юу бэ?, үнэхээр тухайн хүний эрх ашиг хөндөгдөөд байна уу?, газар эзэмшээд байгаа нөхцөл хөндөгдөөд байна уу?, эсхүл хувийн асуудлаас болоод маргаан гараад байна уу? гэдэг шалтгаанууд гарч байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбарт эзэмшиж байсан газраас хөөж дээрэлхдэг, дүүг маань хөөсөн гэдэг нь газар эзэмших эрх ашгийг хөндсөн асуудал биш байна. Хоёрдугаарт, тухайн захирамжуудыг хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Сумын даргын захирамжууд хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Ямар нэгэн эрх зүйн байдлыг зөрчсөн нөхцөл байдал харагдахгүй байна. Маргаад байгаа үндсэн шалтгаан нь хамт нэг доор байх сонирхолгүй гэсэн маргаанаас болж асуудал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тогтоож чадахгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар дээр маргаан үүсээгүй. М. гэдэг хүнд газар эзэмшүүлсэн нөхцөл байдалд маргаан үүсэж байгаа. Эзэмшсэн газар нь анхнаасаа давхцахгүй байгаа. Давхцаж байсан бол асуудал өөрөөр яригдана. Нэхэмжлэгчийн эзэмшээд байгаа газар дээр М.гийн нэр дээр гаргуулсан захирамж нь давхцаагүй байгаа. Хамгийн гол нь тухайн газрыг өмчилсөн юм шиг захирах асуудал байна. Ямар үндэслэлээр хууль бус байгаа талаар, нотолж чадахгүй байна. М.гийнх ах дүүсээрээ олон малтай гэж байна. Ах дүү нар нь эзэмшинэ гэхгүй байхад, ийм асуудлыг ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тогтоож чадахгүй байна. өмчийн газрыг өөрийн өмч юм шиг яриад байна. Тухайн 2013 онд М.д багийн Хурлаар д байх боломжтой гэсэн тогтоол гарсан. Түүний дагуу М.д тухайн газрыг эзэмшүүлсэн захирамж гаргуулсан. Маргаад байгаа асуудал нь үндэслэлгүй байна. Маргаан үүсгэж байгаа 2 захиргааны актыг хүчингүй болгох, хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс албаны мэдээллийн санд үзлэг хийлгэж маргаан бүхий өвөлжөөний газар хэдэн эзэмшил байгааг тодруулах хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж байх бөгөөд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд энэхүү хүсэлтээ гаргаагүй, хэрэгт Завхан аймгийн , газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаар албан бичиг болон өвөлжөөний байршлыг харуулсан тойм зураг авагдсан, гуравдагч этгээдийн хувьд нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд мэдээлэл байхгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа, Тосонцэнгэл сумын газрын мэдээллийн санд дугаартай нэгж талбар дээр ямар нэгэн мэдээлэлгүй, хэн нэгний эзэмшилд бүртгэгдээгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ талаар дахин тодруулах шаардлагагүй байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлж, дүгнэн доорх үндэслэлээр захиргааны байгууллага болох Тосонцэнгэл сумын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл тус сумын даргын 2018 оны 10 сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Тосонцэнгэл сумын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай эзэмшил бүхий өвөлжөөний газар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус, гуравдагч этгээд нь хэмээх өвөлжөөний газрыг эзэмшдэг гэж тодорхойлсон.
4. Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд болох М.д 5-р баг, ад 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдээс хүсэлт гаргаснаар /хүсэлтийг 2024-03-12-нд нөхөн бичүүлсэн/ /хэргийн 137-138-р хуудас/ мөн сумын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний А/225 дугаар захирамжаар 2022 оны дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. /хэргийн 79-80-р хуудас/
Ингэхдээ хавсралтад газрын нэрийг гэж бичсэн байх боловч нэгж талбарын дугаарыг 8103007497 гэж бичсэнээс үзвэл гуравдагч этгээдийн хэмээх газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй. 8103007497 гэсэн нэгж талбар нь д биш хэмээх газар байгаа болох нь аймгийн , газраас ирүүлсэн тойм зургаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 192-р хуудас/
5. Иймд Тосонцэнгэл сумын даргын 2022 оны дугаар захирамжаар гуравдагч этгээдэд д биш хэмээх газар 1086 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд 2023 оны А/225 дугаар захирамжаар дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул дугаар захирамжийн холбогдох хэсэг эрх зүйн үйлчлэлгүй байхын зэрэгцээ тухайн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Гуравдагч этгээд нь хэмээх өвөлжөөний газрыг эзэмшдэг гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.
6. Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтуудыг үндэслэж, газар эзэмших хүсэлт гаргасан 38 иргэнд хавсралтад заасан 3800 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний 36 дугаарт гуравдагч этгээдэд багт хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 5-р хуудас/
7. тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт нь аймгийн даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах талаарх бүрэн эрхийг зохицуулсан заалт байх тул захирамжид энэ заалтыг баримталсан нь буруу гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
8. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар сумын дарга нь “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” эрх хэмжээтэй байна. Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “Тосонцэнгэл сумын бэлчээрийн менежментийн 2018 оны төлөвлөгөө” гэж батлахдаа , …багуудад өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх, гэрчилгээ олгож, гэрээ хийх, 1-12 сар гэж аль хэсэгт, ямар нэртэй газар, хичнээн хэмжээгээр эзэмшүүлэх нь тодорхойгүйгээр баталсан байна. /хавтаст хэргийн 135-136-р хуудас/
9. тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон дугаар нэгж талбар, гуравдагч этгээдийн эзэмшилд олгосон дугаар нэгж талбар бүхий газрууд давхцалгүй, хэмээх нэртэй газар зэргэлдээ байгаа болохыг газрын мэдээллийн ******* цахим сайтаас гаргасан зургаар болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар давхцалтай эсэх талаар маргаагүй тул 2018 оны дугаар захирамжаар гуравдагч этгээдэд хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
10. тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
2019 оны 05 сарын 23-ны өдөр гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо д, нэгж талбарын дугаарыг ******* гэж бичиж, 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон байна. /хэргийн 68-р хуудас/
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тосонцэнгэл сум нь 8103 кодтой бөгөөд 8101 кодоор газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж тайлбарласнаас үзвэл гуравдагч этгээдэд олгосон дээрх гэрчилгээгээр ий газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд дугаар бүхий нэгж талбар дээр эрхийн гэрчилгээ олгогдоогүй учраас маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
12. Тосонцэнгэл сумын даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны 12 дугаар захирамж, түүний 4 дүгээр хавсралтаар иргэдэд газар эзэмшүүлсний дотор багийн хэмээх газрыг нэхэмжлэгч Г. болон /ын аав/, , нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэж /хэргийн 103-р хуудас/ дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. /хэргийн 59-р хуудас/
13. тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж, 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гий хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан байна.
14. Нэхэмжлэгчид Тосонцэнгэл сумын даргын 2010 оны захирамжаар газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байх боловч хэзээ олгосон нь тодорхойгүй, гэрчилгээнд огноо бичигдээгүй байна. Тосонцэнгэл сумын даргын 2010 оны 12 дугаар захирамжийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна. /хэргийн 60-61-р хуудас/
15. тухай хуульд зааснаар гэрчилгээ олгосноос хойш газар эзэмших хугацаа тоологдохоор байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс даргын захирамж 2010 онд гарсан тул энэ онд газар эзэмших хугацаа нь дуус ч байгаа гэсэн тайлбар нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
16. Мөн ******* сумын даргын 1997 оны 06 дугаар сарын 21-ний 91 дүгээр захирамжаар иргэдэд өвөлжөө, намаржааны хуваарийг хийхдээ ******* хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар, Мухарын дөрөлж тогторыг намаржааны зориулалтаар Ч., Ч. нарт, хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар, , ийг намаржааны зориулалтаар , , , нарт эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж байсан байна. /хэргийн 113-118-р хуудас/
17. Гэвч Тосонцэнгэл сумын даргын 2010 оны 12 дугаар захирамжийн 4 дэх заалтаар 1997 оны 91 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байх тул гуравдагч этгээдийн 1997 оноос эхлэн ий өвөлжөөг миний эцэг эзэмшиж байсан гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
18. Мөн ******* сумын даргын 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг үндэслэж И.т /гуравдагч этгээд гийн эцэг/ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан. /хэргийн 52-54-р хуудас/
19. Завхан аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 118/АБ2025/0057, 2025 он 04 дүгээр сарын 17-ны өдрийн 118/АБ2025/0086 дугаар албан бичгүүдээр /хэргийн 94, 133-р хуудас/ Тосонцэнгэл /*******/ сумын даргын 1997 оны 233 дугаар захирамжийг гаргуулахаар шаардсан боловч аймгийн тасгийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн А/430 дугаар лавлагаагаар дээрх 233 дугаар захирамж аймгийн архивд байхгүй болохыг тодорхойлсон. /хэргийн 96-р хуудас/
20. ******* сумын даргын 1997 оны 233 дугаар шийдвэр гарсны дараа Завхан аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаар шийдвэрээр маргаан бүхий багийн ий өвөлжөө, тэнд байх хашаа байр нь Ч.гийн /нэхэмжлэгчийн эцэг/ эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоосон. /хэргийн 56-58-р хуудас/
21. Хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлээс хувьчлалаар олгосон мал, хөрөнгийн тооцоо гэх баримтаас харахад нэхэмжлэгчийн эцэг Ч.д авсан хөрөнгө 13,0 мянга, авсан малын толгой 30, 11,0 мянга гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд хувьчлалаар авсан хөрөнгийн нэр тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн “миний эцэг тухайн өвөлжөөг хувьчлалаар авч байсан” гэх тайлбарыг шууд нотлох баримт биш байна.
22. Нэхэмжлэгчээс миний эцэгт ий өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ байсныг хураалгасан гэх тайлбарыг гаргах боловч өөрийн эцгийн газар эзэмших эрхийг өвлөөгүй, шилжүүлж аваагүй, энэ талаарх баримт байхгүй, нэхэмжлэгч нь 2010 онд шинээр хүсэлт гаргаж хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшсэн байх тул тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар Ч.гийн нэртэй өвөлжөөний газрыг эзэмших эрх нь түүний нас барснаар дуусгавар болсон байна.
23. багийн иргэдийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ий өвөлжөө, бэлчээрийг гуравдагч этгээд М.д хамтран эзэмшүүлэхээр сумын даргад уламжилж байсан. /хэргийн 71-р хуудас/
тухай хуулийн /1994 оны/ 24 дүгээр зүйлийн 4-д зааснаар багийн иргэдийн Хурал нь бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй өвөлжөө, хаваржааг даргын өргөн мэдүүлснээр иргэдэд хуваарилах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын дарга шийдвэрлэнэ” гэж зааснаар үзвэл багийн иргэдийн Хурал нь зөвхөн бэлчээр ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх бөгөөд өвөлжөөний газрыг эзэмшүүлэх талаар шийдвэрлэх эрхгүй байна. Иймд багийн иргэдийн Хурал нь шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдэд хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй юм.
24.Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь хэсэг дэх “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг, мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар гаргаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
25. Иймд дээрх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ олгогдсон нь тодорхойгүй, гуравдагч этгээдэд нэгж талбарын дугаараар нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, нэгж талбарын дугаар зөрүүтэй, мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг тодорхойгүй нөхцөл байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хийгдэх ажиллагаа байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх, эзэмшил газрын хэмжээг хуульд нийцүүлэн тодорхойлж, хамтран эзэмшүүлэх боломжтой тохиолдолд эзэмшил газрын хил заагийг газар дээр нь тэмдэглэж, бэхжүүлж, кадастрын зураг бусад мэдээллийг мэдээллийн санд зөв тусгах, эдгээрийг судалж тогтоосны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах шаардлагатай байх тул Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, өвөлжөөг эзэмшиж эхлэх хугацаа, хариуцагчийн шийдвэр гаргахдаа судалж тогтоох нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
26. Завхан аймгийн тасгаас ирүүлсэн Тосонцэнгэл сумын ******* багийн иргэдийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны 02 дугаар тогтоол /хэргийн 99-р хуудас/, ******* багийн иргэдийн 06 дугаар тогтоол /хэргийн 101-р хуудас/, багийн иргэдийн 2009 оны 09 сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоол /хэргийн 102-р хуудас/, Оргих багийн өвөлжөөний хуваарь /хэргийн 104-108-р хуудас/, ******* сумын даргын 1993 оны 05 сарын 25-ны өдрийн 68 дугаар захирамж /хавсралтгүй/ /хэргийн 119-121-р хуудас/ гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул эдгээр баримтуудыг үнэлж дүгнээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан газрын албаны мэдээллийн санд үзлэг хийлгэх тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тосонцэнгэл сумын даргын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Хариуцагч болох Тосонцэнгэл сумын дарга нь маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх хэзээ дуусгавар болох, өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамтран эзэмшүүлэх боломжтой эсэх, гуравдагч этгээдэд эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд нэгж талбар, бэлчээрийн асуудлыг зөв судалж тогтоосны эцэст шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор дахин шинэ акт гаргах бөгөөд энэ хугацаанд захиргааны акт гаргаагүй тохиолдолд Тосонцэнгэл сумын даргын 2018 оны дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА