Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00127

 

 

 

 

2025       02         03                                       317/ШШ2025/00127 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 0 дугаар баг, 0 гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Ухаат Б овогт Т.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 0 дугаар баг, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Х овогт Н.Д холбогдох,

200.884.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 407.180.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө, Д.Ж, хариуцагч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Н.Дд холбогдуулан “200.884.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Т.Э миний бие 2010 оноос эхлэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Андууд худалдааны төв буюу Төв аймгийн Зах дээр лангуу түрээсэлж гэр ахуй бараа болон бэлэн хувцас худалдаа эрхэлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хувь хүн болон банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч бараагаа татаж хувийн бизнесээ өргөжүүлж ажилласан. Гэтэл 2020 оноос хойш дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул эргэлтийн хөрөнгөгүй болж “Андууд худалдааны төв”-д түрээсэлж байсан 3 лангууныхаа 2 лангууг түрээслэхээ больж буцааж өгсөн. Ингээд 1 лангуу дээрээ үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 11 дүгээр сард БНХАУ-руу бараа татан авалт хийхээр явах үедээ өөрийн найз болох Н.Дгаас 2.500.000 төгрөгийг

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 12.500.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын14-ний өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.100.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 9.300.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3.700.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1.350.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2.300.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 4.530.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны 6.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8.850.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4.800.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 9.100.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14.600.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлсэн. Тэрээр анх 2.500.000 төгрөгийг зээлэхдээ өдрийн 5 хувийн хүүтэйгээр анх зээлнэ гэж хэлсэн. Ингээд түүний Хаан банкны дансаар 181.760.000, Хасбанкны дансаар 6.770.000 төгрөг нийт 188.530.000 төгрөг зээлж авсан. /Зээлсэн мөнгө болон зээлийн буцаан төлөлтийг нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулга дээр тэмдэглэв/ Харин миний бие түүнээс зээлсэн 188.530.000 төгрөгийн зээл болон хүүний төлбөрт нийт 303.224.000 төгрөг төлсөн бөгөөд Н.Д нь зээлийн гэрээний хүүний төлбөр гэж 114.694.000 төгрөгийг авсан байдаг.  Зээлийн эргэн төлөлтийн талаар Хаан банкны дансаар:

2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 400.000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5.700.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 105.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2.700.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.300.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.300.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 10-ний 2.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 150.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.200.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.400.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6.600.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 4.400.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 400.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3.600.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 5.100.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 400.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 5.800.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.800.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 9.100.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.410.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 6.785.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1.600.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 7.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4.400.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.200.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 4.400.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 750.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3.500.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2.200.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.100.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1.060.000 төгрөг

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 4.200.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 400.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 7.800.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5.200.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2.360.000 төгрөг

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.800.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2.600.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1.900.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2.410.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4.050.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3.780.000 төгрөг

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4.080.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2.020.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3.125.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 75.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 6.600.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 3.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 30.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 800.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 700.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 240.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 700.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 550.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1.800.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1.840.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг,        

Хас банкны дансаар:

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15.000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 200.000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр 1.199.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 02-ний өдөр 7.350.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 03-ний өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 20-ний өдөр 3.150.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 400.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөг тус тус төлж нийт 303.224.000 төгрөгийг Н.Дгийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед хүү чинь өндөр байна аа, би төлж чадахгүй нь ээ, хүүгээ багасгамаар байна аа, өдрийн 5 хувь гэхээр 5 хоног урагшаа бараанд явж ирээд бараагаа зарж амжаагүй байтал 25 хувийн хүү төлнө гэдэг үнэхээр хэцүү байна аа гэхэд хүүгээ төлөхгүй бол чам руу рэкетүүд гэр рүү чинь явуулж авна. Чамайг хаа байгаа газраас чинь олоод авна. Чамайг зээлсэн мөнгөө төлөхгүй зугтаадаг өртэй зээлтэй гэж фейсбүүкээр цацна гэх мэтээр дарамталж, зарим үед гэрт хүртэл дайрч орж ирж байсан тул миний бие гэр бүл болон хүүхдүүдийнхээ амар тайван байдал, олон жил уг захад үйл ажиллагаагаа явуулсан нэр нүүрээ бодоод аргагүй эрхэнд түүний нэхсэн хүүг төлсөөр нийт 114.694.000 төгрөгийг хүүний төлбөр төлсөн байдаг. Миний бие гэрээ байгуулахгүйгээр хүү төлөх талаар тохиролцоогүй байтал ямар ч үндэслэлгүйгээр өндөр хүү төлж байсан нь хууль бус гэж үзэж байгаа тул Н. Дашцэрмаагаас 114.694.000 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Төрбатын Энхмэндийн надаас 114.694.000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад түүний нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Э нь 2022 оны 9 дүгээр сард манай хүүхдүүд цэцэрлэгт нэг ангид орсноос эхлэн танилцаж найзлан надаас мөнгө зээлж олж өгөхийг гуйж зээл чөлөөлж зээл авах, бараа татан авах нэрийдлээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд миний найз нөхдөөс мөнгө зээлдүүлж авдаг болсон. Тэр надаас мөнгө зээлж авахдаа өөрийн ах, эгч, найз нөхдийнхөө хамт зээлийн төлбөрийг бүрэн хариуцах учраас ямар нэг эрсдэл гарахгүй гэж надад итгүүлдэг байсан. Энэ хугацаанд Т.Э нь надаас дансаар болон бэлнээр нийт 792.805.543 төгрөг авснаас 328.224.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 464.581.543 төгрөгийг огт төлөхгүй утсаа авахгүй, биечлэн уулзахгүй зугтах болсон төдийгүй, миний нэрийг барьж худал хэлж итгүүлэн зарим хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байсан. Түүний надаас бэлэн болон бэлэн бусаар авсан, өгсөн мөнгөний тооцоо чат, болон дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. Би Т.Эээс мөнгөө нэхэмжлэхээр гэрт нь болон ажил дээр нь очиход зугтдаг. Энэ нөхцөл байдлын талаар түүний нөхөр цагдаагийн ахмад Эрдэнэбилэг рүү нь утсаар холбогдоход "...Хүн мөрдөж дарамталлаа, чамайг өөрийг тань цагдаад өгнө." гэж загнах, дарамтлах болсон. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын даргад гомдол гаргахад "харьяаллын бус тул уг гомдол маргаанаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүл" гэсэн агуулгатай хариуг ирүүлснийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад байна. Нэхэмжлэгч Т.Э нь олон данс ашигладаг учраас мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр "зээл" биш, "орлого" бичиж байгаарай гэж гэж шаарддаг байсан нь чатаар нотлогдоно. Т.Э нэхэмжлэлдээ мөнгийг өдрийн 5 хувийн хүүтэй зээлдэг, фейсбүүкэд тавина, рэкетүүд явуулна" гэж дарамталдаг гэх мэт ор үндэслэлгүй худал ташаа зүйл бичсэн байна. Иймд миний бие нэгдүгээрт, ийнхүү Т.Эээс их хэмжээний авлагатай болохоос өглөг огт байхгүй. Хоёрдугаарт Т.Ээд  хүүтэй мөнгө зээлдүүлсэн нь үнэн боловч надад зээлийг төлөхөөр буцааж мөнгө шилжүүлэхдээ энэ нь хүүгийн мөнгө, энэ нь зээлийн төлбөр гэж ялгаж салгаж тайлбарлаагүй, тооцоо нийлээгүй. Гуравдугаарт хэрэв 114.694.000 төгрөгийг зээлийн хүүд тооцож өгсөн гэж үзэж буй бол хүү, төлбөрийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бичгээр хийгээгүй хиймэгц биелсэн хэлцэл гэж үзнэ. Эдгээр үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг илэрхийлж байна.” гэжээ.

3. Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Иргэн Т.Эийн надаас 114.694.000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй холбогдуулан Н.Д би дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Н.Д миний бие 2022 оны 9 дүгээр сард манай хүүхдүүд цэцэрлэгт нэг ангид орсноос эхлэн Г.Энхмэндтэй танилцаж найзалсан юм. Т.Э нь зээл чөлөөлж зээл авах, бараа татан авах нэрийдлээр надаас мөнгө зээлж олж өгөхийг гуйж 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд миний танил найз нөхөд, ББСБ-аас мөнгө зээлдүүлж авдаг болсон. Тэр надаас мөнгө зээлж авахдаа өөрийн ах, эгч, найз нөхдийнхөө хамт зээлийн төлбөрийг би өөрөө бүрэн хариуцах учраас ямар нэг эрсдэл гаргахгүй гэж надад итгүүлдэг байсан. Энэ хугацаанд Т.Э нь надаас дансаар болон бэлнээр нийт 792.805.543 төгрөг зээлж авснаас 328.224.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 464.581.543 төгрөгийг огт төлөхгүй утсаа авахгүй, биечлэн уулзахгүй зугтах болсон төдийгүй, миний нэрийг барьж худал хэлж итгүүлэн зарим хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байсан. Түүний надаас бэлэн болон бэлэн бусаар авсан, өгсөн мөнгөний тооцоо нь чат, гар утасны бичлэг, болон дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. Т.Э нь надаас дансаар 227.280.000 төгрөг бэлнээр нийт 565.525.593 төгрөг авсны дотор, үүнээс Төв хөгжил, Net capital8 Hipay ББСХБ-аас зээлдүүлж авсан 107.525.593 төгрөг авсны дотор үүнээс АТМ дэх миний данснаас бэлнээр авхуулсан 191.900.000 төгрөг, бэлнээр авсан мөнгө /гар утасны бичлэгт авагдсан/ 188.000.000 төгрөг байна. Иймд миний зээлдүүлсэн 464.581.543 төгрөгийг Т.Эээс Иргэний хуульд заасан үндэслэлээр гаргуулж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Т.Э миний бие Н.Дд холбогдуулан 114.694.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед зарим гүйлгээгээ мартсан байсан учраас дансны хуулгаа нэг бүрчлэн шүүж үзэхэд хариуцагч Н.Дд шилжүүлсэн төлбөрөө дутуу нэхэмжилсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: хариуцагч Н.Дгийн Хаан болон хас банкны данс руу

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.685.000 төгрөг [хас банкны данс), 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15.000 төгрөг [хас банкны данс),

2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 20.000 төгрөг [хаан банкны данс],

2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 600.000 төгрөг (төрийн банкны данс),

2023 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 100.000 төгрөг (хас банкны данс),

2023 оны  2 дугаар сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1.700.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2.600.000 төгрөг (хас банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2.800.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг (хас банкны данс),

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 400.000 төгрөг (хас банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.400.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.300.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 8.000.000 төгрөг (хаан банкны данс),

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.940.000 төгрөг [хаан банкны данс]

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.990.000 төгрөг [хаан банкны данс]

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3.880.000 төгрөг [хаан банкны данс)

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг (хаан банкны данс)-2 удаа

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1.960.000 төгрөг [хаан банкны данс)

2023 оны 7 дугаар сарын 26-ний өдөр 420.000 төгрөг нийт 66.190.000 төгрөгийг [хаан банкны данс) тус тус шилүүлсэн. Мөн өөрийн найз О эгч О-н хаан банкны 000 тоот данснаас Д-н 000 тоот данс руу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүний шүүхэд өгсөн банкны дансны гүйлгээн дээр тэмдэглэгээтэй байгаа болно. Иймд өмнөх өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа 86.190.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагч Н.Дгаас нийт 200.884.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Эийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хоорондох Хас банкны 00тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Эийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хоорондох Хаан банкны 000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Эийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хоорондох Хаан банкны 000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Эийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн  хоорондох Хаан банкны 000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 151/ЕШ52023/00718 дугаартай  шүүгчийн захирамжийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Т.Эээс М.Ө хариу тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Эийн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох Хаан банкны 00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Эийн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох Хаан банкны 00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн” тухай баримтын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүгчийн захирамжид гаргасан гомдол, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэгч Т.Эээс Б.Б олгосон итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч Т.Эийн шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Т.Э нь М.Өлзийцэцэгээс хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө шүүхэд гаргасан бүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны 000 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Т.Эийн Хасбанкны 00тоот дансны хуулга, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох Т.Эийн Хас банкны 000 тоот дансны хуулга, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан өмгөөлөгчөөр Д.Ж оролцуулах тухай хүсэлт хуулбар зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас талаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хариу тайлбар, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 42/01 000 тоот Төв аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн сөрөг нэхэмжлэл, Н.Дгаас Т.Ээд өгсөн мөнгөний тооцооллын баримт,  Н.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох Хаан банкны 00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Дгийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох Хаан банкны 00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Дгийн 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Д болон Т.Э нарын хоорондын “Фейсбүүк” хаягаар харилцсан зурвасуудын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №10730 дугаартай “Төв хөгжил” ББСБ-ийн зээлийн гэрээний хуулбар, зээл ба хүү төлөх графикийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №00 дугаартай “Төв хөгжил” ББСБ-ийн зээлийн гэрээний хуулбар, зээл ба хүү төлөх графикийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №00 дугаартай “Төв хөгжил” ББСБ-ийн зээлийн гэрээний хуулбар болон Барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №00 дугаартай “Төв хөгжил” ББСБ-ийн зээлийн гэрээний хуулбар болон Барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн №00 дугаартай “Нэткапитал Ай Жи Эл” ХХК-ийн Төв аймаг салбарын зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №00 дугаартай “Нэткапитал Ай Жи Эл” ХХК-ийн Төв аймаг салбарын зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №00 дугаартай “Нэткапитал Ай Жи Эл” ХХК-ийн Төв аймаг салбарын зээлийн гэрээний хуулбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №00 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /автомашин/-ний хуулбар, Хаан банкны 000 дугаартай данс руу 1.089.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн хуулбар, 00 дугаартай данс руу 2.970.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ/00 дугаартай “Сэндли ББСБ” ХК-ийн цахим зээлийн гэрээний хуулбар болон төлбөрийн хуваарийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/00 дугаартай “Сэндли ББСБ” ХК-ийн цахим зээлийн гэрээний хуулбар болон төлбөрийн хуваарийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хариу тайлбар болон “Фейсбүүк” хаягаар харилцсан зурвасын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №00 дугаартай Хаан банк ХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбар, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтад үзлэг хийлгэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Н.Дгаас Т.Э ББСБ-аас зээл авхуулж авсан мөнгөний дүнд тооцоолол хийсэн баримт, Н.Д АТМ-аас мөнгө авч Т.Ээд өгч Т.Э бэлэн мөнгө дансандаа хийж байсан тооцооны баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Н.Дгаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 200.884.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Т.Ээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 407.180.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлийн анхны шаардлагадаа хариуцагчийн нэхсэн өдрийн 5 хувийн хүү төлсөөр байгаад нийт 114.694.000 төгрөгийг хүүнд төлсөн хэмээн дурдсан байх боловч хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр авагдаагүй, мөн тэрээр зөвхөн хүүгийн төлбөрт 114.694.000 төгрөг төлсөн гэх баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдсон.

Тэгэхээр нэгэнт бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн хүүнд төлөгдсөн гэх 114.694.000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардах эрхгүй байна гэж үзлээ.  

Хэдийгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Н.Д нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг нь хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 86.190.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба үүндээ тэрээр хариуцагчийн Хаан банк ХК дахь дансны хуулгаас түүвэрлэн илүү төлөгдсөн гэх 66.190.000 төгрөг болон иргэн Э.О-с шилжүүлсэн 20.000.000 төгрөг, нийт 86.190.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсан.

Хэргийн 2 дугаар хавтасны 10 дугаар талд иргэн Э.О гар бичмэл бүхий баримт байх боловч уг баримтыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөн хийсэн буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш нэхэмжлэгч уг баримтыг бүрдүүлсэн, мөн иргэн Э.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй, уг 20.000.000 төгрөгийг хэзээ, хэний дансанд ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч Т.Э зээлийн төлбөрт хаана байрлах ямар хэмжээ бүхий, хэний эзэмшил, ашиглалтад байдаг газрыг шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэлийн анхны болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан илүү төлсөн гэх үнийн дүнг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нэхэмжлэгч Т.Эийн Хаан банк ХК дахь 0 тоот данснаас АТМ-ээр дамжуулан гарсан гэх нийт 279.365.000 төгрөгийн гүйлгээний бичлэгийг гаргуулахыг хүссэн байх боловч тухайн хүсэлтэд дурдсан нийт 235.465.000 төгрөг байх ба үүнийг хариуцагчид өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ай Жэй Эй Эйч-Аудит ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22/01 тоот  шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тухайн дүгнэлтийн хавсралт №1-ээс үзэхэд Т.Э дансаар 233.619.000 төгрөгийг Н.Дгаас авч, буцаан 374.379.000 төгрөгийг төлсөн гэх боловч 181.260.000 төгрөгийг Н.Д АТМ-ээр дамжуулан авч нэхэмжлэгчид өгсөн гэсэн тооцоо гарсан байна.

Иймээс хариуцагч Н.Дг 200.884.000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Т.Э нь надаас дансаар болон бэлнээр 792.805.543 төгрөгийг авч, 328.224.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 464.581.543 төгрөгийг төлөхгүй байгаа ба дансаар 227.280.000 төгрөгийг авсан, бэлнээр нийт 565.525.593 төгрөгийг авсны дотор Төв хөгжил, Нет капитал, Хайпэй /Hipay/ ББСБ-аас зээлдүүлж 107.525.593 төгрөг, АТМ-ээс миний данснаас бэлнээр 191.900.000 төгрөгийг, мөн бичлэг хийж баталгаажуулан өгсөн 188.000.000 төгрөг тус тус байна” гэж дурдсан ба тэрээр Ай Жэй Эй Эйч-Аудит ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нийт 407.180.000 төгрөг гаргуулахаар шаардаж буйгаа шүүх хуралдааны үеэр тайлбарласан тул энэхүү багасгасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Ай Жэй Эй Эйч-Аудит ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22/01 тоот  шинжээчийн дүгнэлтийн хавсралт №1-д “шүүхээр шийдвэрлэх” гээд Н.Дгийн данснаас АТМ-ээр бэлнээр гарсан гэх 181.260.000 төгрөг, бичлэгтэй бэлнээр олгосон гэх 188.000.000 төгрөг, ББСБ-аас зээлж авсан гэх 107.525.593 төгрөгийг тус тус шийдвэрлэх шаардлагатай гэж дурдсан.

Дээр дурдсаны дагуу АТМ-ээс бэлнээр авсан 181.260.000 төгрөг нь нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжилсэн үнийн дүнд тооцогдсон.

ББСБ-аас авсан гэх 107.525.593 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан баримт буюу хэргийн 1 дүгээр хавтасны 221-245 дугаар талд авагдсан зээлийн гэрээнүүд болон хариуцагчийн Хаан банк ХК дахь 00 тоот дансны хуулга зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Н.Дгийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Төв хөгжил ББСБ ХХК-иас авсан 5.000.000 төгрөг нь тухайн өдөртөө Золбоот болон Б.Түвшинцэнгэл гэх хүний данс руу 2 хуваагдаж шилжсэн, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр авсан нэмэлт 10.104.000 төгрөг нь “4466 машины үнэ” гэх утгаар 7.300.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж гарсан, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр авсан 20.000.000 төгрөг нь 11.570.000 төгрөг болж данснаар орж ирээд 1.500.000 төгрөгийг “М”, “М баярлалаа” гэх утгаар 00, 00 тоот дансанд шилжүүлэгдсэн байх ба бусад мөнгө нь нэхэмжлэгчид шилжсэн болох нь тогтоогдоогүй, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээлж авсан боловч түүний данснаас 22.000.000 төгрөг “Машин Ц” гэх утгатай шилжүүлэгдсэн, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Нет капитал Ай Жи Эл ХХК-иас авсан гэх 20.000.000 төгрөгийн зээл нь 21.200.000 төгрөгөөр 00 тоот дансанд шилжүүлэгдсэн, Нет капитал Ай Жи Эл ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан 20.000.000 төгрөг нь нийт 3 удаагийн АТМ-ийн зарлагын гүйлгээгээр данснаас гарсан, Нет капитал Ай Жи Эл ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр авсан гэх 19.500.000 төгрөгийн зээл нь “Дажи Өлзийд” гэх утгаар 22.400.000 төгрөг болж шилжүүлэгдсэн, Сэндли ББСБ ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр авсан 3.000.000 төгрөг нь “Дажи”, “Дажи зээл” гэх утгаар 00, 00 тоот дансанд шижүүлэгдсэн, Сэндли ББСБ ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр авсан 3.000.000 төгрөг нь бусдад шижлүүлэгдсэн буюу эдгээр баримтаар хариуцагч Н.Дгаас нэхэмжлэгч Т.Ээд мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна.

 Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж ирүүлсэн флаш дискенд бичигдсэн бичлэгийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр болон 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус тус үзлэг хийж баталгаажуулсан нь хэргийн 2 дугаар хавтасны 95-96, 108 дугаар талд авагдсан байна.

Уг баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэн тайлбарлаж байх боловч тухайн бичлэгт нэхэмжлэгч Т.Э өөрөө бэлэн мөнгө тоолж хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг бичлэгт дурдагдсан нийт 162.000.000 төгрөг байх ба уг мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эээс гаргуулж хариуцагч Н.Дд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.321.420 төгрөгийг, хариуцагч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.480.858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Эээс 967.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Дд олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Дд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 200.884.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Т.Эийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эээс  зээлийн гэрээний үүрэгт 162.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Дд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.321.420 төгрөгийг, хариуцагч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.480.858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Эээс 967.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Дд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА