| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03838/И |
| Дугаар | 192/ШШ2025/04224 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04224
2025 05 19 192/ШШ2025/04224
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23,627,947.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000281730 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,634,199.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 970,982.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5,765.39 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 23,627,947.1 төгрөгийг зээлдэгч *******.Баярбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******.Баярбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,627,947.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1,582,256.88 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,045,690.22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,224,760 төгрөгөөр 20,820,920 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 1,224,770.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******.Баярбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,627,947.1 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,582,256.88 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,045,690.22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,224,760 төгрөгөөр 20,820,920 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 1,224,770.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******.Баярбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,627,947.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1,582,256.88 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,045,690.22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,224,760 төгрөгөөр 20,820,920 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 1,224,770.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******.Баярбаатараас 138,044.87 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,089.74 төгрөгөөс 138,044.87 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******.Баярбаатар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****