2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04223

 

 

 

 

 

 

 

     2025             05              19                                            192/ШШ2025/04223

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: *****-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,256,096.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000300228 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,096,671.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,112,994.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,430.28 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 24,256,096.29 төгрөгийг зээлдэгч *******.Батцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******.Батцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,256,096.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгөөр 22,000,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 2,256,096.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******.Батцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,256,096.29 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 24,256,096.29 төгрөгийг хариуцагч *******.Батцэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгөөр 22,000,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 2,256,096.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******.Батцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,256,096.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгөөр 22,000,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 2,256,096.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******.Батцэцэгээс 139,615.24 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,230.48 төгрөгөөс 139,615.24 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******.Батцэцэг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                                               ШҮҮГЧ                             ******