| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00452/И |
| Дугаар | 317/ШШ2025/00591 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00591
2025 04 30 317/ШШ2025/00591
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,703,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,703,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулан гар утсыг 3,958,000 төгрөгөөр зээлж авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.04.23-2026.09.24 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 193,968 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр кредит үйлчилгээний гэрээ байгуулан 141,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Ингээд тэрээр зээлийн эргэн төлөлтийг зөрчин зээлээ төлөөгүй тул 4,703,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 4,703,900 төгрөгөөс 2,015,766 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн үлдэгдэл 2,688,134 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 888,134 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Т ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,015,766 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК-тай гэрээ байгуулан гар утсыг 3,958,000 төгрөгөөр зээлж авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.04.23-2026.09.24 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 193,968 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр кредит үйлчилгээний гэрээ байгуулан 141,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн байна.
3. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Б т холбогдуулан 4,703,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,703,900 төгрөгөөс 2,015,766 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн үлдэгдэл 2,688,134 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 888,134 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,703,900 төгрөгөөс 2,015,766 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн үлдэгдэл 2,688,134 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 888,134 төгрөгийг тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,212 төгрөгийн тал хувь 45,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 45,106 төгрөгийг, хариуцагч Н.Б аас 45,106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,703,900 төгрөгөөс 2,015,766 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн үлдэгдэл 2,688,134 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 888,134 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,212 төгрөгийн тал хувь 45,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 45,106 төгрөгийг, хариуцагч Н.Б аас 45,106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА