| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00099/И |
| Дугаар | 317/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/00297
2025 ** 14 317/ШШ2025/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** хаягт оршин суух, Ө овогт Цийн Д /рд:***/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, гэрч К.К, Ц.ПД, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийн үндэслэлийн талаар дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Ц.Д миний бие 1992 оны 1 дүгээр сарын 1-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** сумын Ш ХК-д малчнаар ажиллаж байсан, хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй бөгөөд малчнаар ажиллаж байсан баримт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Надад өгөх ямарч бичиг баримт байхгүй. 1992-1994 оны хооронд малчнаар ажиллаж байсан ажлын тушаал олдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан тушаалын хуулбар баримтууд байгаа. Ш ХК-д ажиллаж байхдаа 200 толгой бог мал малладаг байсан. 1986 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд Тэжээлийн аж ахуйд ажилд орсон. Үхэр зовудын ахлагчаар ажилд орж байсан. 1990 он хүртэл 120 толгой үхэр малласан. н.Ц гээд ханьтайгаа хамт мал малладаг байсан. Анх би н.Ц гэх нэртэй байхад эхнэртэйгээ танилцсан. Ц гэдэг нэрийг ээж аав нь өгсөн байх, сүүлд гэрлэлтээ батлуулахад н.Ц гэх нэртэй байсныг мэдсэн. Тэжээлийн аж ахуй нь Ш ХК болоход 1990 онд нэг айлд 20 үхэр, 200 толгой хонийг хуваарилсан. Адуу авах хүнд адуу хуваарилсан. Малчиддаа гэрээгээр хуваарилсан юм. Түрээсийн гэрээ хийсэн. Малын ашиг шимийг өөрсдөө авдаг. 1992 оноос 200 хоньтой Ш ХК-д малчнаар орж ажилласан. Гэр бүлээрээ саальчин байсан. Ш ХК нь мал аж ахуй, газар тариалан хосолсон үйл ажиллагаа явуудаг байсан. Малчид ** аймгийн *** сумын Бүдүү ухаа гэх газар байрлаж байсан. Сумынхаа нутаг дэвсгэр дээр өөр өөрсдийн өвөлжөөндөө байдаг байсан. Манай эхнэр 2007 оны 08 дугаар сард нас барсан. Ш ХК-тай Түрээсийн гэрээ хийсэн болохоор 187 хурга компанидаа тушаадаг байсан. Тэрийг үнэлээд жилийн эцэст мөнгө орж ирдэг. 1 хургыг худалдаж авахдаа 1000 гаруй төгрөгөөр үнэлдэг. Цалинг нь сар сард нь өгдөг байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байгаагүй, хөдөлмөрийн дэвтэр нээлгэх ёстой гэж мэдээгүй. Компани хувьчлагдаад хотоос улсууд ирээд цагаан эрхийн бичиг гэх зүйлийг мөнгөөр аваад хариулж байсан малаа хүлээлгэж өгсөн. Ш компани тарсан. 1992 оноос эхлээд 1997 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нотлох баримтыг шүүхэд өгсөн. Иймд намайг 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ** аймгийн *** сумын Ш ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ** аймгийн төрийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 3-4/, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаар зөвлөмжийн хуудас /хх 5/, ** аймгийн *** сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05/** дугаар тодорхойлолт /хх 6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 7/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 12/, ** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06/57 дугаар лавлагаа /хх 13/, гэрч К.Кийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 14/, гэрч Н.Оийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 16/, гэрч К.Кийн гар бичмэл /хх 70/, Хөдөө аж ахуйн яамны харьяа ** аймгийн ***ын Тэжээлийн аж ахуйн даргын 1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаар тушаал /хх 77-80/, ** аймгийн Төрийн архивын тасгийн 412 дугаар албан бичиг /хх 81-84/, нэхэмжлэгчийн гэрчээс татгалзаж, гэрч асуух тухай хүсэлт /хх85/, гэрч Ц.ПДгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 87/, нэхэмжлэгч Ц.Дгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 87/, нэхэмжлэгчийн эхнэр Д.Цгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 88/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
2.2.Шүүх, ** аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27/189 дугаар албан бичгээр ирүүлсэн ** аймгийн өмч хувьчлалын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоол, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 1 дүгээр тогтоол, *** Ш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол /хх 27/, ** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны ** дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгч Ц.Дгийн цалингийн түүвэр /хх 29/, ** аймгийн *** сумын Архиваас Төрийн архвт тушаасан баримтын жагсаалт /хх 30/, Цалингийн тооцооны хүснэгтүүд: 1992 оны ** дугаар сар: бүгд-400, олгосон 390 /хх 31/, 1992 оны 06 дугаар сар: Ц.Д олговол зохих 600-олгосон нь 600 /хх 32/, урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгт-Д бүгд олгох 300, олгох нь 300 /хх 33/, 1992 оны 11 сар: олговол зохих 700, олгосон 655, 1992 оны 12 дугаар сарын цалин олгох хүснэгт: бүгд 840, жинхэнэ олгох 840 /хх 35/, Урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгт 1993 оны 1-2 сар: дүн 3545, олгох нь 2415 /хх 36/, урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгт -1993 оны ** сар: Ц.Д бүгд 880, олгох нь 649 хүлээн авсан Ц /хх 37/, Малчдын урьдчилгаа цалин 1993 оны ** дугаар сарын 23 - Д урьдчилгаа 400 /хх 38/, 1993 оны 05 сарын 25 өдөр жолооч нарын цалингийн тооцоо - олговол зохих 2500 олгох нь 2489, жолооч нарын тооцоо Д - 1993 оны 06 сар - олговол зохих 3000, олгосон нь 2980 /хх 40/ 1993 оны 08 дугаар сар урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгт: Д олгох нь 1500 /хх 41/, 1993 оны 12 дугаар сарын цалин тооцоны хүснэгт: Хонины түрээсийн тооцоо: Д жинхэнэ олгох нь 39577 /хх 42/, 1994 оны 1, 2 дугаар сарын урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгт олгох нь 3880, хүлээн авсан хүний гарын үсэг (Ц....) /хх 43/, 1994 оны 4 дүгээр сарын урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт: Д-авсан 2910 /хх 36/, 1994 оны 07 дугаар сарын урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт: Д олгох нь 1910 /хх 45/, 1994 оны 7 дугаар сар урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт: Д олгох нь 3880 /хх 46/, 1994 оны 12 дугаар сар урьдчилгаа цалин тавьж цалин олгох хүснэгт Ц.Д 2215 /хх 47/, 1995 оны цалингийн тооцооны хүснэгт /хх48-50/, 1996 оны цалингийн тооцооны хүснэгт /хх 51-58/ зэрэг лавлагааг гаргуулж, гэрч К.К Ц.ПДгийн гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Ц.Д нь ** аймгийн *** сумын Ш ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна./хх 6/
2.Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Дгийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ** аймгийн төрийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаар зөвлөмжийн хуудас, ** аймгийн *** сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05/** дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06/57 дугаар лавлагаа, гэрч К.Кийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Оийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч К.Кийн гараар бичиж өгсөн тодорхойлолт, Хөдөө аж ахуйн яамны харьяа ** аймгийн ***ын Тэжээлийн аж ахуйн даргын 1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаар тушаалын хуулбар, ** аймгийн Төрийн архивын тасгийн 412 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн гэрч Н.Оээс татгалзаж, өөр гэрч Ц.ПДг асуулгах тухай хүсэлт, гэрч Ц.ПДгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч Ц.Дгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн эхнэр Д.Цгийн нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг,
3.2.Шүүхээс бүрдүүлсэн, ** аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27/189 дугаар албан бичгээр ирүүлсэн ** аймгийн өмч хувьчлалын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоол, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 1 дүгээр тогтоол, *** Ш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол, ** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны ** дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгч Ц.Дгийн цалингийн түүвэр, ** аймгийн *** сумын Архиваас Төрийн архи вт тушаасан баримтын жагсаалт, Цалингийн тооцооны хүснэгтүүд: 1992 оны ** дугаар сар: бүгд-400, олгосон 390, 1992 оны 06 дугаар сар: Ц.Д олговол зохих 600-олгосон нь 600, Урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгтэд Д бүгд олгох 300, олгох нь 300, 1992 оны 11 сар: олговол зохих 700, олгосон 655, 1992 оны 12 дугаар сарын цалин олгох хүснэгтэд: бүгд 840, жинхэнэ олгох 840, Урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгтэд: 1993 оны 1-2 сар: дүн 3545, олгох нь 2415, мөн Урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгтэд: 1993 оны ** сар: Ц.Д бүгд 880, олгох нь 649 хүлээн авсан Ц, Малчдын урьдчилгаа цалин 1993 оны ** дугаар сарын 23-ны өдрийн баримтад: Д урьдчилгаа 400, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдөр жолооч нарын цалингийн тооцоо олговол зохих 2500 олгох нь 2489, жолооч нарын тооцоо Д-1993 оны 06 сар-олговол зохих 3000, олгосон нь 2980, 1993 оны 08 дугаар сард урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгтэд: Д олгох нь 1500, 1993 оны 12 дугаар сарын цалин тооцооны хүснэгтэд: Хонины түрээсийн тооцоо: Д жинхэнэ олгох нь 39577, 1994 оны 1, 2 дугаар сарын урьдчилгаа тавьж цалин олгох хүснэгтэд: олгох нь 3880, хүлээн авсан хүний гарын үсэг (Ц....), 1994 оны 4 дүгээр сарын урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгтэд: Д-авсан 2910, 1994 оны 07 дугаар сарын урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгтэд: Д олгох нь 1910, 1994 оны 7 дугаар сард урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгтэд: Д олгох нь 3880, 1994 оны 12 дугаар сар урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгтэд: Ц.Д 2215, 1995 оны цалингийн тооцооны хүснэгт, 1996 оны цалингийн тооцооны хүснэгт зэрэг.
3.3.Гэрч К.К шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ***ын тэжээлийн аж ахуйд үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байсан. *** тэжээлийн аж ахуй 2 компани болсон. Ш ХК-д үтрэмийн эрхлэгчээр ажилд ороход Ц.Д малчин байсан. Би компанийг татан буутал ажиллаж байсан. Одоо сумын Тамгын газарт няравын ажил хийдэг. Энэ хүнийг ааваас нь эхлээд би мэднэ. Ц.Д компанийн хонь малладаг байсан. Гэр бүлийн хамт малчин хийж байсан. Эхнэр нь нас барсан, эхнэрийнхэн овгийг Д гэдэг байсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Би жил болгон 12 дугаар сарын 15-ны өдрөөс мал тооллогод явдаг байсан болохоор, малчдынхаар очиж малыг нь тоолдог байсан тул сайн мэднэ. Компани бол түрээсийн гэрээгээр урьдчилгаа цалин өгдөг. Жилийн эцэст төл хэдийг бойжуулснаар нь хэдэн хувь гээд компани малаа аваад үлдсэн малыг нь малчидад өгөөд үр дүнг тооцож цалин олгодог байсан. Ш ХК-д миний ажилд орсон, гарсан тушаал бүрэн гүйцэт байгаа. Манай компанийн баримт устсан гээд дутуу зүйл байсан. Цуг ажиллаж байсан хүмүүстээ би гэрчээр оролцсон. Архиваас баримт авахаар ажилчдын ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй асуудал байсан... гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна./хх-14-15/,
3.4.Гэрч Ц.ПД шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1989 онд мал дээр гарч байсан. Тэрнээс хойш мал маллаад сүүлд Ш ХК-д хонь маллаж байсан. Намайг ажилд орохоос өмнө Ц.Д малчнаар ажиллаж байсан. ***ын тэжээлийн сангийн аж ахуй нь 1992 онд Ш компани болсон. Ц.Д хонь малладаг байсан, Гэр бүлийнх нь хүн н.Ц гэж байсан. Нөгөө нэрийг нь мэдэхгүй. Гэрийнхээ хүмүүс дунд н.Ц гэж дууддаг байсан. Ц.Д нь эхнэрийнхээ хамт хоёулаа Ш ХК-д малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа, манай компани цалинг бэлэн мөнгөөр өгдөг байсан. Би анх хонь, сүүлдээ үхэр малладаг байсан. Цалинг гарын үсэг зуруулж, сардаа нэг удаа өгдөг байсан. Үхэр, хониноос төлийг бойжуулах ёстой гэсэн гэрээг малчидтай хийж байсан. Намар малчиддаа шагнал өгдөг байсан. Би компаниас хивэг, тэжээлээр шагнуулж байсан. Ш ХК-ийн дарга нь н.Базардорж гэх хүн байсан гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан шүүхэд баримтаар гаргаж өгчээ./хх 86/
4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч Ц.Дг ** аймгийн *** сумын Ш ХХ-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө овогт Цийн Д /рд:***/-г ** аймгийн *** сумын Ш ХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ