Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.айдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.тогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Ц.*******э

          Шүүгдэгч                                                                                  Н.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******          

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хохирогч У.*******и нарын давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох 2323000630124 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.тогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн *******илгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын *******эй багийн *******өө ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******, /регистрийн дугаар /

Шүүгдэгч Н.******* нь хохирогч У.*******итай үл ялих зүйлээс болж маргалдан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч  овогт  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаагаар гарахыг хязгаарл******* зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарл*******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******ы зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалг*******, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.*******аас 88,700 /наян найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогч У.*******ид олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Н.*******ы хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.*******и нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон уламжлалт эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд 3.321.000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна" гэжээ. Гэтэл У.*******и нь Н.*******ы үйлдлийн улмаас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон уламжлалт эмнэлгүүдэд ямар үндэслэлээр хэвтэн эмчлүүлсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээний улмаас 3.321.000 төгрөг зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгон, өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч У.*******и давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Завхан аймаг Улиастай сумын *******эй багийн   тоотод өөрийн гэртээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17:00 цагаас 18:00 цагийн хооронд байж байхад манай төрлийн гэх Ж. аа, Т.аа, уу нар надтай золгох гэж ирээд архи уугаад улмаар намайг архи уусангүй, гэртээ архи уулаа гэж гэрээсээ хөөлөө гэж уурлан, мөн уу, Н.******* нар нь хоорондоо зодолдоод байхаар нь боль гэж хэлсний төлөө ай овогтой ******* нь намайг онц харгис хэрцгий байдлаар намайг зодож миний биед хүнд гэмтэл учруулсан /шүүх шинжилгээний дүгнэлтээр хүндэвтэр гэж гарсан байсан /ба би гэртээ ухаан алдаад өглөө сэрсэн чинь гэр дотор цус болсон миний цээж нүүр, гарын булчин хэсэг бүхэлдээ хавдсан хөхөрсөн байдалтай байсан ба миний нүүрний яс, доод эрүү хэсэг хөдлөхгүй байсан тэгээд таньдаг дүү ирээд цагдаа дуудсан ба 3 хоногийн дараа Улаанбаатар хотоос төрсөн хүү Б. ирээд намайг машинаар авч яваад төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгч томографик зураг 3 удаа авхуулж 1 удаа 6 цагийн бүтэн унтуулгатай хагалгаанд ороод эмнэлэгт 5 өдөр сахиуртай байж байгаад алтан гарт эмч нарын буянаар амьд байна. Одоо миний эрүүний урд тал төмөр хадаастай бүхэл хоол идэж чадахгүй байгаа энэ байдал нь хэдэн жил үргэлжлэх юм би мэдэхгүй байна. Миний гомдоод байгаа шалтгаан нь иргэн Н.******* нь намайг онц харгис байдлаар ухаан алдтал зодож, хаячхаад намайг гэртээ үхэг гээд хаячаад явсан байдлыг би санаатай намайг алах гэж ирсэн гэж бодож байна учир нь гэхээр Н.******* гэдэг хүн өмнө яг ийм байдлаас үүдэн хүн алж, хүний аминд хүрч байсан, архи уухаараа удаа дараа манай гэрт ирж агсам согтуу тавьж намайг заналхийлж байсан нь цаанаа намайг хэзээ нэгэн цагт намайг алах санаатай байгаа намайг алахад иргэн Н.*******д Завхан аймгийн шүүхээс хэдхэн жил өгөх байх энэ байдлаар яагаад ингэж байна гэхээр өмнө 2008 онд би бас гэдэг хүнд зодуулаад миний биед хүнд гэмтэл учраад хэрэг нь шүүх дээр ирээд шүүхээс намайг дарамталж байгаад нөгөө хүнийг 45000 мянган төгрөгөөр торгуулийн арга арга хэмжээ авсан гэсэн би энэ асуудал дээр ямар нэг юм яриагүй, тэгсэн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 135 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр бас л ийм шийдвэр гарлаа дээр нь Н.*******ы өмгөөлөгч нь намайг эмнэлэгт хэвтсэн юм уу?  хагалгаа хийсэн юм уу? мөнгө төлж чадахгүй гэж гомдол гаргаад шүүхээс надаа танилцуулсан. Та нар ямар арилсан дотортой хүмүүс гэхээрээ ийм байдаг байна аа одоо миний зодуулсан одоо ямар байдалтай байгаа талаар нэг ч хүн асуухгүй бай сүүлдээ надаар тоглоом хийж байгаа мэт санагд******* байна би төрсөн 2 хүүтэй энэ байдлыг зүгээр өнгөрөөхгүй байх гэдэгт байж байна эцгийг нь ийм байдалтай болгож зодчихоод гартаа 8 сарын хугацаатай цаг зуугаад явж байгаа, намаг болон манай гэр бүлээс хэн нэгэн шүүх хуралд орохгүй болохоор ийм шийдвэр гардаг юм бол уу? гэж бодож байна. Иймд иргэн Н.******* нь намайг онц харгис хэрцгийгээр зодож миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, онц харгис хэрцгийгээр, 2.2-т хохирогчийг тохуурхан доромжилж, 2.3-т бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Иймээс иргэн Н.******* нь намайг зодож миний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан би үлдсэн насандаа шингэн хоол тэр дундаа байнга бантан иддэг болон, үүнээс шалтгаалан духны цөмөрхий, эрүү хэсэгт хэд хэдэн удаа давтан хагалгаанд орохоор байгаа энэ нь миний бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж байгаа гэж үзэж байгаа учир энэ хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иргэн Н.*******д оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Намайг зодсон үеийн зураг болон хагалгаанд орсон, орсны дараах үеийн биеийн байдлыг харуулсан 15 ширхэг зургийг хавсаргав. Би өөрөө хөгшин настай зодуулснаас болоод өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй болсонтой холбоотой давж заалдах шүүх хуралд өөрийн төрсөн охин Б.ийн хамт орох тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хохирогч У.*******и нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд байна. Хавтаст хэргийн 95 дугаар хуудаст зардлын жагсаалт байна. Нийт 3.321.000 төгрөгийн зардал байна. Хохирогч хэргийн зүйлчлэлийг буруу байна гэж үзэн гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биш, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар, онц харгис хэрцгий аргаар, сэтгэл санааг шаналган зовоосон нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн тул ял хөнгөдсөн гэж үзэн гомдол ирүүлсэн байна. Энэ үйл баримт нь үндэслэл байхгүй, хохирогчийг шүүгдэгчийн зүгээс тохуурхан доромжилсон, бие махбод сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тус, тус тогтоогддог. Хохирогч гомдолтой холбоотой анхан шатны шүүх хурал дээр 10 ширхэг баримт бүхий 488,000 төгрөгийн хохирол нэхэмжилдэг. Шүүгдэгч хохирлоос 88.700 төгрөг дутуу төлсөн бусдыг нь төлж барагдуулсан байдаг. Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 88.700 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 3.321.000 төгрөгийг тус тус төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс 3.321.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх *******иллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хян******* үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Н.******* нь хохирогч У.*******итай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч У.*******ийн “...Тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17-18 цагийн хооронд намайг гэртээ байж байх үед манай төрсөн эгчийн хүүхэд Ж.аа, мөн манай нутгийн дүү Т.аа нар манайд надтай золгохоор орж ирсэн. Тухайн үед Ж.аа архи уучихсан байсан. Харин Т.аа архи уугаагүй байсан. Тэр хоёр манай гэрт ирэх үедээ 0.5 литрийн цэнхэр шилтэй нэг шил архи авчирсан. Тэгээд би тэр хоёрт цай хийж өгөөд сууж байтал гаднаас ахиад , *******, а нар гурвуулаа манай гэрт орж ирсэн. Тухайн үед *******, а нар архи уучихсан харин архи уугаагүй байсан. Тэгээд гал түлээд хоол хийх үү гэж хэлэхэд яах юм гэж хэлцгээсэн. Тэгээд би надад архи байхгүй байсан учир өөрийнх нь авчирсан нэг шил 0.5 литрийн цэнхэр шилтэй архийг задалсан. Тухайн архийг Т.аа, хоёр уугаагүй. *******, а, Ж.аа бид 4 тухайн архийг хува******* уусан. Ууж дуусаад би “ах нь ганцаараа одоо та нар явчих, ах нь хоол ундаа хийж идмээр байна” гэж хэлсэн. Тэгсэн яг хэн хоёр дэлгүүр явсныг би сайн санахгүй байна. Хоёр нь гараад ахиад нэг шил 0.5 литрийн ерөөл нэртэй архи авчирсан. Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд тухайн архийг мөн *******, а, Ж.аа бид 4 хува******* уусан. Тухайн архийг ууж дуусаад байж байтал *******, а нар хоорондоо маргалдаад байсан. Би та нар одоо гар гэр гэр лүүгээ яв би одоо амармаар байна гэж хэлсэн. Тэгээд тэд нар манай гэрээс гараад явцгаасан. Тэд нарыг манай гэрээс гараад явцгаахад 20 цаг өнгөрч байсан. Би гал түлээд хоол хийх гээд сууж байсан. Тэгсэн 22 цагийн үед ******* нэг шил архи барьчихсан манайд ирсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд ******* сууж байсан. Тэгээд би тухайн архинаас хэд хэдэн удаа уусан. Тэгээд юм ярьж байгаад ******* намайг чи аг өмөөрдөг юу юм бэ? би та нарыг бодвол шорон оронд ороод гараад ирсэн хүн гэж хэлээд маргалдсан. Тэгсэн намайг орон дээрээ сууж байх үед миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би хойшоогоо ор руугаа унасан. Тэгсэн чинь ******* миний нүүр, цээж, эрүү мөн нүдний хэсгүүдэд хэд хэдэн удаа дэвсээд миний хоолойг гараараа боосон. Тэгээд би ноцолдож байж нэг юм салсан. Тэгээд би босож ирээд “чи хөгшин хүнийг я******* байгаа юм” гэж хэлсэн чинь “та намайг ёстой уучлаарай ёстой муухай юм болчихлоо” гэж хэлээд манайхаас гараад явчихсан. Тухайн үед ******* намайг цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн, нүүр дээр 1 удаа дэвссэн, миний хоолойг гараараа боосон. Өөрөөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би а, ******* нарыг маргалдах үед нь 2 удаа *******ыг чи одоо ингэж болохгүй чи залуу хүүхдийг яах гэсэн юм, чи чинь бид нарыг бодвол юм үзсэн хүн намбатай архи уу гэж хэлсэн. Тэрнээс болоод намайг аг өмөөрсөн гэж л маргалдсан байх. ...******* бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. ******* бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед миний 2 нүд хавдсан, баруун талын хацар хөхөрч хавдсан, хоолой хавдсан, цээж хэсгээр зулгарч хөхөрч цээжний гол хэсэгт цөмөрсөн байдалтай хонхойсон хөндүүртэй байгаа. Одоо миний биед илэрч байгаа зовуурь толгой өвдөх, эрүү өвдөх, цээж хэсгээр хөндүүрлэн, ам нээгдэхгүй байгаа зэрэг зовууриуд илэрч байна. Би цааш Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яг намайг цохиж зодох үед Н.******* бид хоёр л хамт байсан. Тухайн асуудал нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед Завхан аймгийн Улиастай сумын *******эй баг 307 тоотод байх манай гэрт болсон. Тухайн үед манай гэр гэрэлтэй байсан. Намайг зүгээр байж байх үед аав шигээ хүнийг цохиж зодож заналхийлж биед хүнд гэмтэл учруулсанд их гомдолтой байна. Би дээрх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.уугийн “...Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* над руу өөрийн дугаарын утсаар миний дугаар руу залгаад би *******и ахыг зодчихсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, Цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000000147 дугаартай “...1. У.*******ийн биед баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт, зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, эрүүний яс баруун талдаа зөрүүтэй хугарал гэмтлүүд учирсан байна.

2. У.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. У.*******ийн биед учирсан гэмтэл нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. У.*******ийн биед баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт, зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, эрүүний яс баруун талдаа зөрүүтэй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, У.*******ийн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Б.аа, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О., шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б. нарын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 628 дугаартай “...1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000000147 дугаартай дүгнэлтийн 2, 3, 4, 5 дугаар хариулттай санал нэг байна.

2. У.*******ийн биед эрүү ясны их бие, хоёр талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Дээрх эрүү ясны их бие, хоёр талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. У.*******ийн биед учирсан зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал гэмтлүүд хуучин гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 

6. Дээрх эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалг******* тогтоосон, мөрдөн шалгах *******иллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах *******иллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Н.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Хохирогч У.*******и нь ...иргэн Н.******* нь намайг онц харгис хэрцгийгээр зодож миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг тохууран доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал , зовиур үүсгэж үйлдсэн гэж үзэж байна...Н.*******д оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиулж өгөхийг ..хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гарг*******ээ.

Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэдэг нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаан ёс бусаар авирласан, хохирогчийн эрүүл мэнд, гэр бүл, ойр дотны хүний болон олон нийтийн өмнө хүнд хохирол учруулсныг ойлгоно.

Бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэдэг нь хохирогчийг өвтгөж шаналгасан, тарчлаан зовоосон, өлсгөж цангаалгасан осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн хохирогчийг тарчилгах зорилгоор саад учруулсан, ойр дотны хүний өмнө хохирол учруулж тэднийг шаналгасан зэрэг аргыг хэрэглэж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байхыг  ойлгож, зүйлчлэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүдэгч Н.*******ы үйлдэлд хохирогчийг тохууран доромжлох, бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэх санаа зорилго байхгүй, энэ арга хэрэгслээр үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ..эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд 3.321.000 төгрөг зарцуулсан эсэх нь эргэлзээтэй...У.*******и нь Н.*******ы үйлдлийн улмаас төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон уламжлалт эмнэлгүүдэд ямар үндэслэлээр хэвтэн эмчлүүлсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээний улмаас 3.321.000 төгрөг зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна ... гэжээ.

Хэрэгт авагдсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчилгээний тасагт өвчтөн илгээх хуудас, өвчтөний түүх, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний зардлын жагсаалт зэргээс харахад хохирогч У.*******и нь Гавлын ясны ба нүүрний ясны олон хугарал, эрүүний 2 талын үений толгой, эрүүний баруун их бие болон зүүн шанаан яс, зүүн духны яснуудын зөрөөтэй хугарлууд, нүүрний зөөлөн эдийн бэртэл, гэмтэл, цус хуралт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байх ба хохирогч У.*******ийн гэмтэл авсан цаг хугацаа болон эмнэлгийн тусламж авсан цаг хугацааг харьцуулан үзэхэд тухайн гэмтлийн улмаас эмчлүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан онош, тусламж үйлчилгээний төрөл, хэвтэн эмчлүүлсэн хугацаа, зардлын тооцоо зэрэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний зардлын жагсаалтад тодорхой дурьдагдсан байх тул энэ жагсаалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 3.321.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв  байна. Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хохирогч У.*******и нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хохирогч У.*******и нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Ж.БАТТОГТОХ