2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/04177

 

 

 

   

 

    2025             05              16                                            192/ШШ2025/04177

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У****-ийн хүсэлттэй, 

 

Эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******н *******тэй 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр танилцан 2005 он 05 дугаар сарын 14-ний өдрөөс хамтран амьдарсан. Бидний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр том охин ******* төрсөн. Одоо охин маань 19 настай. Архангай аймгийн Багшийн сургуульд бага ангийн багш мэргэжлээр сурч байгаа. 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү ******* төрсөн. Одоо 16 настай. ******* дүүргийн 93 сургуулийн 11в ангид суралцдаг. 2005 оноос хойш 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бид хамтран амьдарч байсан боловч нөхөр маань зуурдаар нас барсан. Би оёдлын дамжаанд сурдаг. Тэр дамжаандаа явахдаа би нөхөртөө хоол хийж өгчхөөд явсан. Гэтэл бага хүү маань аавтайгаа хамт үлдсэн. Бага хүү маань над руу залгаад аавын бие эвгүй байна гэхээр би такси бариад иртэл амьсгал хураачихсан байсан. Өмнө нь ужиг хууч өвчин байгаагүй. Нас барахад нь эмнэлэг, цагдаагийн байгууллага ирж оношийг нь тодорхой хэлээгүй. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс нас барсан талаарх тодорхойлолтыг 14 хоногийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийн байдлаар ирүүлээгүй, мэдэгдээгүй байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулна гэж яриад л хэрэгжүүлж чадахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Иймд охин болон хүүгээ Ж.*******ийн хүү мөн болохыг тогтоолгож, бага хүү *******т тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулахын тулд эцэг тогтоож, хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох болон эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч ******* нь талийгаач  овогт *******н *******/РД:/-тэй 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр танилцан 2005 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хамтран амьдарсан, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин овогт гийн /РД:/, 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү овогт гийн /РД:/ нар төрсөн, тэд хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч талийгаач Ж.*******ийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нас барах хүртэл хүсэлт гаргагч *******тай хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох нь хүү *******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 5 тал/, Ж.*******ийн нас барсны гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар/хх 8/, талийгаачийн ээж Г.*******, төрсөн дүү Ө.*******сүрэн, хүсэлт гаргагч *******гийн том хүү ын нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/ хх 9-10, 17-21/, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ******* болон талийгаач Ж.******* нарын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин овогт гийн /РД:/, 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү овогт гийн /РД:/ нар төрсөн охин ******* насанд хүрсэн, хүү ******* насанд хүрээгүй, хүүхдүүд төрсөн эцгээр овоглоогүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, төрсний бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.

Хүү одоогоор эхийн асрамжид байгаа, эцэг Ж.******* зуурдаар нас барсан болох нь тогтоогддог, хүү эхээр овоглосон ч талийгаачийн хүү мөн болохыг талийгаачийн төрсөн эх, дүү нар гэрчилж хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба талийгаачийн ээж Г.*******, төрсөн дүү Ө.*******сүрэн, хүсэлт гаргагч *******гийн том хүү нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар насанд хүрээгүй 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү овогт гийн /РД:/-ын төрсөн эцэг талийгаач Ж.******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч овогт ын /РД: /-г талийгаач  овогт *******н *******/РД:/-тэй 2005 оны 05 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага үүссэн гэсэн болохыг дурдан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч хүсэлт гаргагч овогт ын /РД:/-г талийгаач овогт *******н *******/РД:/-тэй 2005 оны 05 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү овогт гийн /РД:/, 2006 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин овогт гийн /РД-/ нарын төрсөн эцэг талийгаач овогт *******н *******/РД:/ мөн болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  *****