Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

Б.*******т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                 Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                       Б.*******           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох 2323000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух гтай, урьд нь Завхан аймгийн сум дундын  1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 455000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан ******* овогт *******аагийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.аагийн өмчлөлийн үхэр сүргээс зүүн ташаандаа шар будагтай зүүн чих нь араасаа ганзага имтэй, баруун чих нь урдаасаа хэрчим имтэй 4 тооны үхрийг Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч түүнд 3.900.000 (гурван сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******аагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай  хорих  ялыг  нээлттэй  хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Б.*******т  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх   арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тогтоол гарахын өмнө  цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.эд  олгох нь зүйтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын  дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж,  улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Хохирогч Т.аагийн эзэмшлийн үхрийг гэрч Д.ын хамтаар хулгай хийж Яруу сумын багийн ээ гэдэг хүнд аваачиж өгсөн. Д. бид хоёрт ээ гэх хүн 2022 оны зун ын гэр усны ар талд байхад ирээд 800.000 төгрөг өгөөд намар бага шиг үхэр өгөөч гэсэн. Тэгээд ******* нь намар үнэр өгөх гэж явахдаа ын хамтаар аагийн эзэмшлийн 4 үхрийг мориор элсэнд зэлүүд байхаар нь арагшаа хөөгөөд 1 бярууг нь алдаад 3 бүдүүн үнээг  ачаад ээ гэх хүнд өгөөд 1.000.000 төгрөг аваад үлдсэнд нь ямаа авахаар болсон. Өмнө өгсөн мөнгөнөөс 500.000 төгрөг, надаас 4-5 ямааг Д. авсан одоо ээ гэх хүнээс үлдсэн 1 үхрийн мөнгө 1.000.000 төгрөг аваагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг тай хамт үйлдсэн. ээ гэх хүнээс үхрийн мөнгө авсан. Та 2 үхрээ өгөхдөө утсаар яриарай гэсэн. ээ нь үхрээ авъя гэхээр нь ад хэлтэл хоёулаа мордъё гээд элсэнд зэлүүд явсан аа гэх айлын 4 үхрийг хөөгөөд нэг бярууг нь мод сүлжүүлээд алдсан. Үлдсэн 3 үхрийг ээ гэх хүнд аваачиж өгсөн. ээгээс тал мөнгөө аваагүй байгаа. Энэ бүгдийг би анхнаас нь үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна. Анхнаас нь үнэн зөвөөр нь шийдүүлье гэсэн чинь би хүнээс зөвлөгөө авсан. Би чамайг гэрчлэхгүй, шүүх хурал дээр үхэр аваагүй гэж хэлнэ. Чи намайг татаад яах вэ?, би хохирол мөнгийг нь төлнө гэсэн. Хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ыг мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих  ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн бодит байдалд нийцүүлэн хэргийг шийдсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгосон эрх ашгийг нь хөндөөгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шат, гэм буруугийн шатанд Б.******* нь гэм буруугүй гэж маргадаг. Хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулж шийдвэрлэсэн. Б.******* нь хэрэг хийгээгүй мэтээр ярьдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэм буруу нь тогтоогдоод, хариуцлагын шүүх хуралдаан дуусаж байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. надтай хамт хулгай хийсэн гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б.*******ын ярьж байгаа зүйл бол, зөвхөн өөрийнх нь амаар яриад байгаа зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч өөрийн гэм буруутай эсэхээ нотлох үүргийг хүлээхгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцүүлэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн асуудал байхгүй. Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ...бусдын олон тооны малыг машин махенизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Анхан шатны шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн заасан шаардлагад бүрэн нийцсэн байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна.   Шүүгдэгч Б.******* нь гэрч ад нөлөөлж байгаа зүйл, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байсан. нь мөрдөгч дээр ирээд, намайг хамгаалах арга хэмжээ аваад өгөөч, надад Б.*******ын зүгээс нөлөөлөөд байна. Чамайг ална, намайг хулгай хийгээгүй гэж хэл гэх зүйлүүд яригддаг. Үндэслэл бүхий баримтуудаар авагдаагүй ч гэсэн. Мөрдөгчийн зүгээс ыг тусгайлан хамгаалах уу? гэрч хохирогчийг хуулийн хүрээнд хамгаалах гэж ярьж байсан. Сүүлдээ гэрч маань би Өмнөговь аймаг руу ажлаар явлаа намайг хамгаалах шаардлагагүй гэсэн. Ер нь Б.******* гэрч хохирогчид нөлөөлсөн байх нөхцөл байдлууд харагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн дүгнэлтээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

  Шүүгдэгч Б.******* нь  2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Завхан  аймгийн  сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Т.аагийн 4 тооны үхрийг,

 Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг нууц далд аргаар хулгайлан авсан.

Энэ  үйл баримт нь хохирогч Т.аагийн “...Манай үхрүүд сумын ******* багийн гэх газарт бэлчээрлэдэг бэлчээрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 28-нд мухар улаан зүсмийн монголын бяруу, алга болсон тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 29-нд хадагтай монголын ягаан үнээ, цагаан монголын үнээ, хар монголын үнээ, хар са монголын үнээ, бөөр алаг монголын бяруу хулгайд алдсан. Манай нөхөр О. алга болсон үхрээ хайгаад олоогүй 2022 оны 12 дугаар сарын 01-нд үхэртээ явж байхад цагаан зүсмийн үхэр хөөгдсөн бололтой үхрийнхээ хажууханд явж байсан тэгээд 12 дугаар сарын 02-нд үхэртээ байхгүй алга болсон байсан. ий ахын ярьснаар ягаан зүсмийн үнээ, цагаан өнгийн үнээг манай гадаа өдрөө санахгүй байна. 12 сарын эхээр гаргасан санагдаж байна гэж хэлсэн. манайд ирэхдээ тэжээдэг малаа шүүх гэж ирсэн тэгэхдээ эрүүл саруул байсан ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан 2022 оны 12 дугаар сарын эхээр уурганы үзүүр авах гээд ийн ард явж байхад гэрэл тусаад байхаар нь яваад очиход ******* дугаартай машин дээр үхэр ачиж байсан үхэр нь гарахгүй байна түлхээд өгөөч гэхээр нь очиж түлхэж өгөхөд танай 3 үнээ байсан зүүн талын ташаандаа шар будагтай, хүзүүндээ хадагтай ягаан үнээ, хар үнээ, хар са үнээ ачсан гэж хэлсэн. ...2023 оны 01 дүгээр сарын дундуур ******* согтуу ирээд унтаж байгаад сэрэхдээ танай цагаан үнээ, ягаан үнээ үхрүүд чинь тарган байсан шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, 

Гэрч О.гийн  “...2023 оны 01 дүгээр сарын дундуур танай хүзүүндээ хадагтай ягаан зүсмийн монголын үнээ, хар са монголын үнээ, хар монголын үнээг ... улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинаар ******* ачаад явсан. Ягаан үнээ нь машин дээр гарахгүй байхаар нь би түлхэж гаргаж өгсөн. Тэгэхдээ будгийг нь харсан гэж байсан. Өөр юм хэлээгүй баараагүй ачаад явсан гэж хэлсэн. ...Манайх бэлчээрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 28-нд мухар, улаан зүсмийн монголын бяруу алга болсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 29-нд хадагтай монголын ягаан үнээ, цагаан монголын үнээ, хар монголын үнээ, хар са монголын үнээ, бөөр алаг монголын бяруу бэлчээрээсээ хулгайд алдсан. Би үхрүүдээ байдаг бэлчээрлэдэг газруудаар нь л хайж сураг тавьж байсан. Нэг өдөр алга болсон үхрээ хайгаад олоогүй. 2022 оны 12 дугаар сарын 01-нд үхэртээ явж байхад цагаан зүсмийн үхэр хөөгдсөн бололтой үхрийнхээ хажууханд хөөгдсөн болов уу гэмээр хөлстэй явж байсан. Тэгэхээр нь үхэртээ нийлүүлээд явсан. ...маргааш нь үхэртээ байхгүй алга болсон байсан. ий ахын ярьснаар ягаан зүсмийн үнээ, цагаан өнгийн үнээг манай гадаа ...гаргаад ачаад явсан гэж хэлсэн. манайд ирэхдээ тэжээдэг малаа шүүх гэж ирсэн. ...2022 оны 12 дугаар сарын эхээр уургын үзүүр авах гээд ийн ард явж байсан чинь гэрэл гараад байхаар нь яваад очиход ******* дугаартай машин дээр үхэр ачиж байсан. Үхэр  машин дээр гарахгүй байна ачилцаад өгөөч гэхээр нь очиж түлхэж өгөхөд танай 3 үнээ байсан. Тэгэхэд тэр үхрүүдийг харсан чинь зүүн талын ташаандаа шар будагтай, хүзүүндээ хадагтай ягаан үнээ, хар үнээ, хар са үнээ ачсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ...шилбүүрийн бургас авах гээд ******* багийн нутаг гэх газарт очоод бургас огтолж авчхаад буцаад гэрүүгээ явж байхад гэх газарт орой харанхуй болж байхад машины гэрэл гараад байхаар нь би яваад очтол манай ******* багийн ******* гэх залуу өөрийнхөө цагаан өнгийн портер маркийн улсын дугаартай машиныг өндөр эрэгт тулгаж зогсоод машиныхаа тэвшин дээр бараан зүсмийн үхэр ачсан байсан. Намайг ******* үхэр ачилцаад өг гэхээр нь би 2 ягаан зүсмийн үнээг ачилцаж өгөөд гэрүүгээ мордоод явсан. Тэнд ачигдсан үхэр ягаан зүсмийн үнээ нь машин дээр гарахгүй байхаар нь би түлхэж гаргаж өгсөн. Тухайн ягаан зүсмийн үхрийн будгийг нь харсан чинь зүүн ташаандаа шар өнгийн будагтай 3 тооны монголын үхэр байсан. ******* ганцаараа байсан. Тухайн үед Монголын ягаан үнээ нь хүзүүндээ уяатай байсан, яг ямар уяаг нь хараагүй, Монголын хар үхэр байсан. Эр эмийг нь анзаараагүй, Монголын са үнээ байсан. ...Бүгд зүүн талын ташаандаа шар өнгийн будагтай үхэр байсан. Имийг нь анзаарч хараагүй. Би тухайн үед гийн үхрүүд байсныг мэдээгүй. Хэд хоногийн дараа манай голын үхрээ хайгаад олохгүй байна гэдгийг сонсоод гийн үхэр байна гэж мэдсэн. Тэгээд дараа мал хайж гийнд очихдоо танай үхрүүдийг ******* ачаад хулгайлаад явсан гэж хэлсэн. Би тэдгээр үхрүүдийг хамт ачилцсан. Тухайн үед хэний эзэмшлийн ямар учиртай үхэр гэдгийг асууж тодруулаагүй. Харин сүүлд нь хулгайн үхэр гэдгийг нь мэдээд эзэнд нь хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.ийгийн “...Манай багийн ******* гэх залуу өөрийн цагаан өнгийн портер машинтайгаа орой 20 цагийн орчимд ирсэн. ******* нь хүнээс 2 тооны үхэр авсан. Тэгээд машины түлш дууссан. Танай гадаа энэ 2 үхрийг гаргаад авъя гэсэн. Манай гэрийн урд талд надтай хамт 2 тооны үхрээ гаргасан. Тухайн үхэр нь цагаан зүсмийн эр үхэр, шар цоохор нь үнээ байсан, тухайн 2 үхэр зүүн талын ташаандаа улаан шар өнгийн будагтай байсан, им нь зүүн талын чих урдаасаа ухам имтэй, баруун талын чих нь гол цуулбар имтэй хоёулаа монголын үхэр байсан. Тэр 2 үхрээ манай гадаа гаргаад машин дээрээ ачаад аваад явсан. Ямар нэгэн толгой, арьс, шийр зэргийг үлдээгээгүй. Манай мал гаргадаг газар сэвсийг нь асгаад машинаараа шөнө ачаад аваад явсан. Хэдэн цагийн орчимд явсныг цаг хараагүй болохоор мэдэхгүй байна. оо ганцаараа ирээд л надтай хамт 2 үхэр гаргасан. Хүнээс авсан үхэр гэж байсан. Ямар учиртай үхэр гэдгээ надад хэлээгүй. Машинаараа гаргасан үхрийнхээ мах болон бусад арьс, шийр, толгой зэргийг бүгдийг нь ачаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Х.ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын дунд үеэр санагдаж байна буюу ий ахынд очиход ******* улсын дугаартай Портер маркийн машинд хоёр үхрийн мах ачиж байсан үхрийн толгой нь цагаан толгой харагдаж байсан. Нэг үхэр нь эр үхэр юм уу гэмээр толгой харагдаж байсан. Имийг нь сайн анзаараагүй. Тэр үхрийн толгой махыг нь ачаад явсан. ...Би үхэр алсан талаар нь хараагүй үдээс өмнө айлын мал бэлчээгүй өглөө байсан. Би малаа шүүх гэж явж байгаад очсон 2 үхрийн толгой харагдаж байсан ий буюу шар ах байсан. Нэг толгой нь бүдүүн богино эвэртэй байсан болохоор би эр үхэр байна гэж бодсон. 2 толгойгоо арьсан дээр тавьж байхад нь л харсан цагаан цоохор үхрийн шир нэг нь цагаан үхрийн арьс харагдаж байсан. О. нь  эхлээд 4 тооны үхэр алдсан дараа нь 1 нэмэгдээд 5 тооны үхэр алдсан гэж хэлж байсан. Тэгээд дараа нь оо манайд ирээд хэргээ хүлээсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Х.ийн “...2022 оны 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхэн үеэр санагдаж байна. манай нөхөр ий бид 2 байсан. ...оо модон дотроос хөтөлж ирсэн юм байлгүй 2 үхэр хөтлөөд ирлээ гэсэн тэгээд манай гадаа манай нөхөр ий, оо 2 үхрээ гаргаад ...манай үхэр гэж хэлж байсан гэсэн тэгээд идшээ идэх гэж байна гэж байсан  тэр шөнөө үүрээр өөрийнхөө цагаан өнгийн портер машинаар ачаад явсан гэж байсан манай нөхөр ачилцаж өгсөн гэж байсан. Цагаан эр үхэр байсан, шар цоохор үхэр нь охин үхэр байна гэж манай нөхөр хэлж байсан. Би оог ороод ирэхээр нь хэлсэн чи үхрээ гэрийнхээ гадаа гаргахгүй хажууд байж манай гадаа ирээд яагаад үхэр гаргаад байгаа юм. Чамайг нэг ч үхэргүй гэдгийг манай нутгийнхан бүгд мэднэ гэсэн. Тэгээд хаанаас хулгай хийж ирсэн юм гэхэд цагдаа ирвэл чи юу гэж хэлэх юм гэхэд оо би цагдаа ирвэл манай эхнэр салаад явсан тэгээд танай гадаа хүнсээ гаргасан гэж гэж хэлнэ гэж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Тэмээгээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.ын “...Манайх сумын ******* багийн нутаг а гэдэг газар өвөлждөг. Манайх барагцаагаар 40 гаруй тэмээтэй бөгөөд ихэвчлэн гэх газарт байдаг. 2022 оны намар 10 дугаар сарын үед тэмээгээ очиж бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр тэмээгээ очиж бүртгэсэн чинь хөлөрцөг, гуя 2 дээрээ хөлтэй ширээтэй, хүрээтэй дэгрий тамгатай, буруу талын чихэн дээрээ перкэстэй бор тэмээ дутчихсан байсан. Би тэр хавиар тэмээгээ хэсэг хайгаад, ойр орчин нутаг усны хүмүүсээс асууж сурсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан....Манай тэмээ алга болох үеэр манай сумын Н.оо, Н.аа гэдэг 2 залуу аймаг руу яваад 3, 4 өдөр архи уусан гэж дуулдсан. Би тэр 2 хүнийг сэжиглэж байна. ...Манай нутгийн Н.******* гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр надаас идэшний бага шиг настай тэмээ байвал та өгөөч, би хавар ноолуур тушаагаад мөнгийг нь өгье гэж гуйхаар нь би тэгвэл чамд тэмээгээ үзүүлье гээд хамт явж байсан чинь Б.******* та энэ тэмээнүүдээ бөөгнүүлээд очиж бай би үлдсэн тэмээг чинь бөөгнүүлээд араас чинь очъё гээд явсан. ...Б.******* надаас албан ёсоор тэмээ гуйж авсан асуудал гараагүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.гийн “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Б.******* эхнэрийнхээ хамт тэмээний мах 1.000.000 төгрөгт өгчихмөөр байна гэсэн. Тэгээд надад мах хэллэх том хэл байхгүй, учир хэллэж байж үнэ тохирно гэж хэлсэн. Тэгээд бид нар ярилцаж байгаад гэрийн гадаа очиж том жин дээр хиллэхээр болсон. Тэгээд манайд очоод махаа хиллэсэн чинь 900.000 төгрөг болоод, үнэ тохирч килограмм махыг 5.000 төгрөг орчмоор худалдаж авсан. Тэгээд манай хашаанд тэмээний махаа буулгаж өгөөд явсан. Би толгой, 2 бөхийг нь нэхсэн чинь удахгүй авчирч өгнө гээд явсан. Тухайн үед г үүсэл байхгүй. Цагаан өнгийн портер маркийн тэвштэй тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Би хулгайн мах гэж мэдээгүй эхнэр, нөхөр 2 гэгээн цагаан өдрөөр явж байхаар нь би г үүслээ авчирч өгөөрэй гэж хэлээд худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...2023 оны 01 дүгээр сарын эхээр байх, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би ахындаа байж байтал намайг Б.******* утсаар ярьж дуудаад би хүнээс тэмээ авчихлаа. Гаргах хүн байхгүй байна. Хамт гаргалцаад өгөөч гэхээр нь би зав муутай байна гэж хэлээд, нэг заваараа очиж гаргалцаж өгсөн. Тэгээд би тэмээг нь гаргаж өгчхөөд буцаад гэртээ ирсэн. ...Им тамгыг нь сайн анзаараагүй. Бор хүрэн зүсмийн тэмээ байсан. Нас нь гэвэл 4 орчим настай бага тэмээ байсан. ахаас авсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр болон эд мөрийн баримтаар хураагдсан тэмээний шир зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.аад 3.900.000 төгрөгийн хохирол, хохирогч  Д.т 1 тооны тэмээ буюу  1.300.000 төгрөгийн хохирол учирсан учирсан нь “А ЭЭ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №27 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4 тооны үхрийн үнэлгээг 3.900.000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн  дүгнэлт,    “ийн үнэлгээний ” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай “1.300.000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хаматай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай баримтууд хэрэгт цугларсан байна.

2. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал,  давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Завхан  аймгийн  сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч аагийн 4 тооны бод малыг өөрийн машинд ачсан мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг нууц далд аргаар авсан үйлдэл нь бусдын олон тооны малыг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар, үргэлжилсэн үйлдлээр авч, бусдад хохирол учруулсан  нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нь зүйлчилж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах гомдолдоо “...Хохирогч Т.аагийн эзэмшлийн үхрийг гэрч Д.ын хамтаар хулгай хийж Яруу сумын багийн ээ гэдэг хүнд аваачиж өгсөн. Д. бид хоёрт ээ гэх хүн 2022 оны зун ын гэр усны ар талд байхад ирээд 800.000 төгрөг өгөөд намар бага шиг үхэр өгөөч гэсэн. Тэгээд ******* нь намар үхэр өгөх гэж явахдаа ын хамтаар аагийн эзэмшлийн 4 үхрийг мориор элсэнд зэлүүд байхаар нь арагшаа хөөгөөд 1 бярууг нь алдаад 3 бүдүүн үнээг нь ачаад ээ гэх хүнд өгөөд 1000.000 төгрөг аваад үлдсэнд нь ямаа авахаар болсон. Өмнө нь өгсөн мөнгөнөөс 500.000 төгрөг, надаас 4-5 ямааг Д. авсан, одоо ээ гэх хүнээс үлдсэн 1 үхрийн мөнгө 1.000.000 төгрөг аваагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү ...” гэжээ.

Гэрч Д. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ...Б.******* гэх залуу өөрийнхөө цагаан өнгийн портер маркийн улсын дугаартай машиныг өндөр эрэгт тулгаж зогсоогоод машиныхаа тэвшин дээр бараан зүсмийн үхэр ачсан байсан. Намайг ******* үхэр ачилцаад өг гэхээр нь би 2 ягаан зүсмийн үнээг ачилцаж өгөөд гэр рүүгээ мордоод явсан. Тэнд ачигдсан үхэр ягаан зүсмийн үнээ нь машин дээр гарахгүй байхаар нь би түлхэж гаргаж өгсөн. Тухайн ягаан зүсмийн үхрийн будгийг нь харсан чинь зүүн ташаандаа шар өнгийн будагтай 3 тооны монголын үхэр байсан. ******* ганцаараа байсан. Тухайн үед Монголын ягаан үнээ нь хүзүүндээ уяатай байсан, яг ямар уяаг нь хараагүй, Монголын хар үхэр байсан. Эр эмийг нь анзаараагүй, Монголын са үнээ байсан. ...Бүгд зүүн талын ташаандаа шар өнгийн будагтай үхэр байсан гэж мэдүүлдэг ба өөрийн үзэж харсан зүйлийн талаар хохирогч болон гэрч нарт хэлснийг нь гэрч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад давхар мэдүүлгээр баталгаажуулсан байна.

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.ий, Х., Х., Ц. нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлгээсээ буцаж, шүүгдэгч Б.*******ыг цагаатгах талаар мэдүүлж байсан байна.

Гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдал, бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь бусдын нөлөөнд авталгүйгээр болсон үйл баримтыг шууд тусган мэдүүлсэн хэргийн бодит байдалд нийцсэн мэдүүлэг байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.******* нь гэрч Д.тай урьдчилан үгсэн тохиролцож, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хаматай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэхдээ, нотлох баримтыг үнэлэх  хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР