| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00451/И |
| Дугаар | 317/ШШ2025/00610 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2025/00610
2025 05 05 317/ШШ2025/00610
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ж ХХК ,
Хариуцагч: Д. Ө ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 11,861,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК ХХК нь хариуцагч Д.Ө т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,861,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ж ХХК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Ө нь нэхэмжлэгч "Ж ХХК " ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч, "Эх булаг" нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Хариуцагч Д.Ө т нийлүүлсэн барааний төлбөр 9,340,000 төгрөгийн үлдэгдэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тулган баталгаажуулж "Тооцооны үлдэгдэлийн баталгаа" баримт үйлдэж, "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсан. Талуудын дунд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хуваарь ёсоор төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Мөн гэрээнд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон ба үлдэгдэл 9,340,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртлэх 54 хоногийн хугацаанд 2,521,800 төгрөгийн алданги тооцсон. Хариуцагч Д.Ө аас Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар баталгаажсан тооцооны үлдэгдэл 9,340,000 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 2,521,800 төгрөг, нийт 11,861,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 8,227,939 төгрөгөөс алданги 2,521,800 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 5,706,139 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 05 сарын 18-ны өдөр 2,706,139 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунболор нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Ж ХХК ХХК /2822067/, хариуцагч Дэмбэрэл овогтой Ө /РД: УК99072411/ нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагч Д.Ө аас Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар баталгаажсан, тооцооны үлдэгдэл 9,340,000 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүсэн алдангид тооцсон 2,521,800 төгрөг нийт 11,861,800 төгрөгийг гаргуулахаар 2025 оны 03 сарын 10 ны өдөр нэхэмжлэл өгсөн. Хариуцагч Д.Ө нь үндсэн төлбөр болох 9,340,000 төгрөгөөс 3,633,861 төгрөгийг төлсөн ба 2025 оны 04 сарын 23-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдэл 5,706,139 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүсэн алдангид тооцсон 2,521,800 төгрөг, нийт 8,227,939 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
“Нэхэмжлэгч Ж ХХК ХХК /2822067/, хариуцагч Дэмбэрэл овогтой Ө /РД: УК99072411/ нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагч Д. Ө аас Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар баталгаажсан, тооцооны үлдэгдэл 9,340,000 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүсэн алдангид тооцсон 2,521,800 төгрөг нийт 11,861,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Хариуцагч Д.Ө 2025 оны 05 сарын 05 ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдэл 5,706,139 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүсэн алдангид тооцсон 2,521,800 төгрөг нийт 8,277,939 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч Д.Ө 2025 оны 05 сарын 02 ны өдөр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүрэлцэн ирж төлбөр тооцооны үлдэгдэл 5,706,139 төгрөгийг 2 хуваан төлөх, алдангид тооцсон 2,521,800 төгрөгөөс татгалзах хүсэлт гаргасан болно. Хариуцагч Д. Ө хүсэлтийг Нэхэмжлэгч Ж ХХК ХХК хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч Д. Ө тооцооны үлдэгдэл 5,706,139 төгрөгийг 2 хуваан буюу эхний төлөлт 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 18 ны өдөр, 2 дахь төлөлт 2,706,139 төгрөгийг 2025 оны 06 сарын 18 ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд Ж ХХК ХХК-иас Э.Оюунболорт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 204,739 төгрөг төлсөн баримтыг, Ж ХХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж ХХК ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 сарын 23-ны өдрийн Төлбар барагдуулах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Ө нь 2024 оны 12 сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг Ж ХХК ХХК-тай байгуулсан бөгөөд 9,340,000 төгрөгийн авлагатай болох үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Ж ХХК ХХК нь хариуцагч Д.Ө т холбогдуулан 11,861,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 3,633,8610 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулснан. Нэхэмжлэгч байгууллага нь алданги 2,521,800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлага 8,227,939 төгрөгөөс 2,521,800 төгрөгөөс татгалзаж 5,706,139 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч, 2025 оны 05 сарын 18-ны өдөр 2,706,139 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,861,800 төгрөгөөс 3,633,861 төгрөгийг төлж барагдуулсан, алданги 2,521,800 төгрөгөөс татгалзаж, 5,706,139 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч, 2025 оны 05 сарын 18-ны өдөр 2,706,139 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,739 төгрөгийн тал хувь 102,369.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 102,369.5 төгрөгийг, хариуцагч Д.Ө ээс 102,369.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,227,939 төгрөгөөс алданги 2,521,800 төгрөгөөс татгалзаж, 5,706,139 төгрөгийг 2025 оны 05 сарын 18-ны өдөр 2,706,139 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж ХХК ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,739 төгрөгийн тал хувь 102,369.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 102,369.5 төгрөгийг, хариуцагч Д.Ө аас 102,369.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА