| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00106/И |
| Дугаар | 317/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00312
2025 03 18 317/ШШ2025/00312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** ***т хаягт оршин суух, И овогт Гын Я /РД:****/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тог***лгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Я нь ажиллаж байсан байдал тог***лгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ: Г.Я миний бие нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Б сангийн аж ахуйд Хгийн бригадын *** бүртгэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хугацаагаа тэтгэвэр тог***лгоход оролцуулан ***цох хүсэлтэй байх боловч одоогийн байдлаар хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдээгүй гэх үндэслэлээр тэтгэвэр ***цогдохгүй байх тул энэ хугацаанд буюу 1988 оны 07 дугаар сарын 01-ээс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нийт 8 сарын хугацааг ажиллаж байсныг ***цон тог***ж өгнө үү. Би 1988 онд Дд аймагт Хөдөө аж ахуйн техниккум төгссөн. ** аймгийн Б сангийн аж ахуйд Х бригадын *** бүртгэгчээр ажиллаж байсан. Энэ газар би 9 сар орчим ажилласан талаар ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байна. Иймээс ажиллаж байсан байдлаа шүүхээр тог***лгохоор өгч байна. Одоо 55 нас хүрээд тэтгэвэрээ тог***лгохоор байна гэжээ.
2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 4/, Зөвлөмжийн хуудас /хх 5/, ** аймгийн Б сангийн аж ахуйн даргын тушаал, хавсралтын хамт /хх 6-7/, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 9/ зэргийг гаргаж өгсөн.
2.2.Шүүхээс, гэрч Д.П, Н.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 22-35/, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ** дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Ягийн цалингийн түүвэр /хх 37/, ** аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ** дүгээр тушаал /хх 38-39/, Төрийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Ягийн цалингийн түүвэр, хавсралтын хамт /хх 43-45/, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг /хх 50/, гэрчээр асуугдах ** аймгийн Төрийн архивын тасгийн мэдээлэл лавлагааны архивч Ц.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51/, гэрч Ц.Бгийн мэдүүлэг /хх 53-54/, ** аймгийн Төрийн архивын тасгийн хуулбар үнэн дарж баталгаажуулсан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг /хх 55/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Г.Я нь ** аймгийн Б сумын Сангийн аж ахуйн Хгийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд *** бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тог***лгох нэхэмжлэлийг ** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тог***лгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасанд нийцэж байна.
2.Нэхэмжлэгч Г.Я нь ажиллаж байсан байдлаа тог***лгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тог***лгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Ягийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчийн 01 ***т Зөвлөмжийн хуудас, ** аймгийн Б сангийн аж ахуйн даргын ** ***т тушаал, хавсралтын хамт, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
3.2.Шүүхээс бүрдүүлсэн гэрч Д.П, Н.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ** дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Ягийн цалингийн түүвэр, ** аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ** дүгээр тушаал, хавсралт, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Ягийн цалингийн түүвэр, хавсралтын хамт, ** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг, гэрч ** аймгийн төрийн архивын тасгийн мэдээлэл лавлагааны архивч Ц.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, түүнийг гэрчээр асуусан тэмдэглэл, ** аймгийн Төрийн архивын тасгийн хуулбар үнэн дарж баталгаажуулсан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар албан бичиг зэрэг.
3.3.Гэрч Д.П шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Г.Я нь 1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 04 дүгээр сар гартал ** аймгийн Б сумын Сангийн аж ахуйн Х бригадад *** бүртгэгчээр ажиллаж байсан. Архивын баримтууд шатлаа л гэсэн. Г.Я нь 07 дугаар сарын 1-нээсээ шууд *** бүртгэгчээр ажилласан. Сангийн аж ахуйд хуваарилсан л бол шууд аваад ажиллуулдаг байсан. Тушаалууд нь сүүлд нөхөж гарсан байж магадгүй. Г.Я нь шууд 07 сарын 01-нээс ажиллаж эхэлсэн. Г.Я нь тогтмол цалинтай байсан. 380 төгрөг хавьцаа цалин авдаг байсан байх... гэж тайлбарлан өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд өгсөн байна./хх 22-29/
3.4.Гэрч Н.Ч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Г.Я нь 1988 оны 07 сарын 01-нээс 1989 оны 04 сар хүртэл ** аймгийн Б сумын Сангийн аж ахуйн Х бригадад *** бүртгэгчээр ажиллаж байсан. Г.Я нь шууд сургуулиа төгсөөд 07 сарын 1-нээсээ *** бүртгэгчээр ажиллаж эхэлсэн. Сургууль төгсөж хуваарилагдсан хүмүүс тэтгэмж авдаг байсан санагдаж байна. Би бол тэтгэмж аваагүй. Сүүлд томилол***р ажилладаг хүмүүс тэтгэмж авч байсан байхаа. Г.Я нь тогтмол цалинтай байсан... гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд өгсөн байна./хх 30-35/,
3.5.Гэрч ** аймгийн төрийн архивын тасгийн мэдээлэл лавлагааны архивч Ц.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагаас 2024.03.20-ны өдөр ** дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын газарт Г.Ягийн цалингийн түүвэр 1988 оны 1-7 сар, 1989 оны 1-12 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй гэдэг лавлагаа бичиг хийж өгсөн. Энэ нь үнэн зөв юм. Манай байгууллага гаргаж байгаа лавлагаагаа 2 хувь үйлддэг. Нэг хувийг Г.Я өөрөө аваад явсан. Үлдэх нэг хувийг нь архивт хадгалдаг. Архивт хадгалагдаж байсан баримтыг хуулбарлаад 2025.02.12-ны өдрийн ** дугаар албан бичгээр танай шүүх рүү хүргүүлсэн. Энэ манайхаас гаргасан албан бичиг үнэн зөв юм. Г.Ягийн шүүхэд баримтаар өгсөн 2024.03.20-ны өдрийн ** дугаар баримтыг харахад Photoshop ашиглаж өөрсдөө зассан байж магадгүй гэж харагдаж байна гэж тайлбарлан ** аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар Г.Ягийн цалингийн түүвэр жич: 1988 оны 1-7 сар, 1989 оны 1-12 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй гэх хуулбар үнэн тэмдэгтэй албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 51-55/
3.6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд нотлох баримтаар өгсөн ** аймгийн Төрийн архивын тасгаас Нийгмийн даатгалын газарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай Г.Ягийн цалингийн түүвэр гэх албан бичигт: ...1988 он 8 сар 386, 9 сар 386, 10 сар 386, 11 сар 386, 1989 он 1 сар 386, 2 сар 386, 3 сар 386, 4 сар 386 гэж, ...жич: 1988 оны 1-7 сар, 1989 оны 5-12 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй /хх 8/ гэх баримтыг хавсаргаж ирүүлсэн боловч тухайн баримт нь шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж, гэрчээр ** аймгийн Төрийн архивын тасгийн мэдээлэл лавлагааны архивч Ц.Бг асуусан тэмдэглэл /хх 51-54/, ** аймгийн Төрийн архивын тасгаас Нийгмийн даатгалын газарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай Г.Ягийн цалингийн түүвэр гэх албан бичигт ...1988 он 8 сар 386, 9 сар 386, 10 сар 386, 11 сар 386, 1989 он гэж, ...жич: 1988 оны 1-7 сар, 1989 оны 1-12 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй гэх хуулбар үнэн тэмдэгтэй албан бичиг /хх 55/, мөн архивын тасгаас Нийгмийн даатгалын газарт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ** дугаартай Г.Ягийн цалингийн түүвэр гэх албан бичигт: ...1988 он 8 сар 386, 9 сар 386, 10 сар 386, 11 сар 386, 1989, 1990, 1991 онууд гэж, ...жич: 1988 оны 1-7 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-1 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй, 1988 оны 12 сарын цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй /хх 37/ гэх эх хувь албан бичгүүдээр тус тус няцаагдаж байх тул шүүх нэхэмжлэгч Г.Ягийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ...** дугаар Г.Ягийн цалингийн түүвэр гэх албан бичгийг хуульд заасан, арга журмаар бүрдүүлсэн, хуулийн үндэслэл бүхий бичгийн нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4.Иймээс шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтуудыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч Г.Яг ** аймгийн Б сумын Б сангийн аж ахуйн Хгийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд *** бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тог***ж, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тог***лгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **,** төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, **, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГ***Х нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч И овогт Гын Я /рд:****/-г ** аймгийн Б сумын Б сангийн аж ахуйн Хгийн бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд *** бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тог***ж, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тог***лгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **,** /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ