| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00688/И |
| Дугаар | 317/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00621
2025 05 06 317/ШШ2025/00621
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: О ХХК ,
Хариуцагч: Л ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 417,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч О.Л ид холбогдуулан гэрээний үүрэгт 417,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч О ХХК нь О.Л тай 2023 сарын 12 сарын 13-ны өдөр 42801 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 сарын 31-ний өдөр 605,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,4 хувийн хүүтэй 2000462969 тоот зээлийг Хаан банк ХК дахь 5134078821 тоот дансанд зээлдэгч О.Л нь шилжүүлэн авсан. Хариуцагч О.Л нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 сарын 04 сарын 16-ны өдрийн байдлаар 2000462969 тоот зээл 2024 оны 12 сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 247,806 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 357,194 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 259 хоногийн хүү 241,616 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 181,417 төгрөгийг хасаж нийт хүү 60,199 төгрөг, нийт дүн 417,393 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 357,194 төгрөг, нийт хүү 60,199 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 417,393 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч О ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугар нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Л нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 13,712 төгрөг төлсөн баримт, О ХХК -аас Д.Эрдэнэзаяа, Т.Итгэлт-Эрдэнэ, Г.Сугар, М.Мягмарсүрэн, У.Хонгорзул, А.Анхбаярт нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 23775 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, О ХХК -ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О ХХК -ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, О.Л ийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугарын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч О.Л оос гэрээний үүрэгт 417,393 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугар нь хариуцагч О.Л нэхэмжлэлийн шаардлага 417,393 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,172 төгрөгийн тал хувь болох 6,586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,586 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 6,586 төгрөгийг хариуцагч О.Л оос гаргуулан нэхэмжлэгч О ХХК -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.Л нь нэхэмжлэлийн шаардлага 417,393 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,172 төгрөгийн тал хувь болох 6,586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,586 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 6,586 төгрөгийг хариуцагч О.Л оос гаргуулан нэхэмжлэгч О ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА