Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0218

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0218

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******-******* ХХК,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагч: Улсын 3 дугаар төв эмнэлэг,

Гуравдагч этгээд: "М*******" ХХК нарын хоорондын тендертэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., О., хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н., Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тендерийн 86, 147 дугаар багцад С*******-*******" ХХК-ийг хассан, М*******" ХХК-ийг хамгийн сайн" тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 02 сарын 23-ны 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох /106.3.1/,

- "Тендерийн 86, 147 дугаар багцад "М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 02 сарын 23-ны А-1/1046 шийдвэрийг хүчингүй болгох/106.3.1/,

- Сангийн яамны 2024 оны 03 сарын 14-ний 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгох /106.3.1/,

- Зөрчлийг арилгасны үндсэн дээр 86, 147 дугаар багцад тендер шалгаруулалт дахин явуулахыг захиалагчид даалгах /106.3.4/ гэж тодорхойлжээ.[1]

1.2. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: -Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/413 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалын 1 дүгээр хэсгийг илт хууль бус болохыг тогтоох.

-Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №ПНШНУГТЭ/20240102001 дугаартай 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах гэрээг хүчингүй болгох гэжээ.

1.3. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагадаа[2]: -Тендерийн 86, 147 дугаар багцад С*******-******* ХХК-ийг хассан, М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 02 сарын 16-ны өдрийн №08, 2024 оны 03 сарын 20-ны өдрийн №10 дугаартай хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгох.

-Тендерийн 86 дугаар багцад С*******-*******" ХХК шалгараагүй, М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн А-1/1046, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А-1/1048, Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй, М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн А-1/1063, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 шийдвэрийг хүчингүй болгох.

-Сангийн яамны 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай "Багц 86-д "М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгох.

-Зөрчлийг арилгасны үндсэн дээр 86, 147 дугаар багцад тендер шалгаруулалт дахин явуулахыг захиалагчид даалгах

- Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалын 1 дүгээр хэсгийг илт хууль бус болохыг тогтоох

- Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 сарын 05-ны өдрийн №ПНШНУГТЭ/20240102001 дугаартай 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах гэрээг хүчингүй болгох

1.4. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд холбогдуулан

- Тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 02 сарын 16-ны өдрийн №08 дугаартай хурлын тэмдэглэлийн ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 2-ын ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийг хүчингүй болгох. /өөрчлөгдсөн/

- Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 03 сарын 20-ны өдрийн №10 дугаартай хурлын тэмдэглэлийн ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 2-ын ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох. /нэмэгдсэн/

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан:

- Тендерийн 86 дугаар багцад С*******-*******" ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох. /өөрчлөгдөөгүй/

- Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 шийдвэрийг хүчингүй болгох./нэмэгдсэн/

- Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалын 1 дүгээр хэсгийг илт хууль бус болохыг тогтоох./өөрчлөгдөөгүй/

Сангийн яаманд холбогдуулан:

- Сангийн яамны 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгох./өөрчлөгдөөгүй/

Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан:

- Зөрчлийг арилгасны үндсэн дээр 86, 147 дугаар багцад тендер шалгаруулалт дахин явуулахыг захиалагчид даалгах

- Улсын гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 сарын 08-ны өдрийн №ПНШНУГТЭ/202412001 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ-г хүчингүй болгох /өөрчлөгдсөн/

1.5. 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

- Тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 02 сарын 16-ны өдрийн №08 дугаартай хурлын тэмдэглэлийн ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 2-ын ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

- Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 03 сарын 20-ны өдрийн №10 дугаартай хурлын тэмдэглэлийн ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 2-ын ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох.

- Тендерийн 86 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

- Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

- Сангийн яамны 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

-Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалын 1 дүгээр хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

- Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 сарын 08-ны өдрийн №ПНШНУГТЭ/202412001 дугаартай "Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодруулан маргаж байсан.

1.6. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцсийн байдлаар:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

2. Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох.

3. Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

4. Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

5. Сангийн яаманд холбогдуулан: Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

6. Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалын 1 дүгээр хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

7. Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан: Улсын гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НТГ202450 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох.

8. Нэмэгдүүлсэн шаардлага: Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №НТГ202444 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох гэж шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд тодорхойлсон болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2023 оны А/310 дугаар тушаал, мөн оны 1/1643 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/413 дугаар тушаалыг[3] гарган, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулан, тус үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.г томилсон байх бөгөөд худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг түүнд даалгажээ.

2.2. Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж ...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13:30 цаг хүртэл тендер хүлээн авч 14:00 цагт нээх-ээр шийдвэрлэсэн[4] боловч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа ...өөрчлөгдсөн 12 багцыг олонхын саналаар тусад нь салгаж, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09:30 цаг хүртэл материал хүлээн авч 10:00 цагт нээх-ээр шийдвэрлэсэн[5] байна.

2.3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ПНШНУГТЭ/202412001 дугаартай тендерийн урилгыг[6] 2023 ны 12 дугаар сарын 28-ны өдөр tender.gov.mn цахим хаягтаа нийтэлсэн байна.

2.4. Багц-86 Зүрхний нээлттэй мэс заслын хэрэгсэл-ийн 254,800,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад нэхэмжлэгч С*******-******* ХХК нь 273,000,000 төгрөгийн, ******* трейд ХХК нь 274,560,000 төгрөгийн, М******* ХХК нь 244,164,910 төгрөгийн үнийн саналыг холбогдох материалын хамт бүрдүүлэн оролцсон.

2.5. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж С*******-******* ХХК, ******* трейд ХХК нарын 2 компанийн ирүүлсэн үнийн санал төсөвт өртгөөс 5 хувиар хэтэрсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж, чанар ба үнэлгээний харьцуулалтаар М******* ХХК-75 оноогоор хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, зөвлөмжийг[7] захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[8]

2.6. Дээрх шийдвэрийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046[9], А-1/1047 дугаартай албан бичгээр С*******-******* ХХК, ******* трейд ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

2.7. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч С*******-******* ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай албан бичгээр Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

2.8. Багц-147 Тархины судасны нарийн диамерттэй койл/биомэдрэгчтэй тендер шалгаруулалтад М******* ХХК, С*******-******* ХХК-иуд үнийн саналыг холбогдох материалын хамт бүрдүүлэн оролцсоноос М******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг чанар ба үнэлгээний харьцуулалтаар 80 оноогоор үнэлэгдсэн тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг [10]захиалагчид хүргүүлжээ.

2.9. Дээрх шийдвэрийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 дугаартай албан бичгээр[11] тендерээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

2.10. Уг мэдэгдэлтэй холбогдуулан С*******-******* ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр[12] М******* ХХК-ийн тендерт ирүүлсэн БНСУ-ын B.Braun Korea компанийн нийлүүлэгчийн итгэмжлэлийг Үйлдвэрлэгчийн итгэмжлэл гэж орчуулсан, мөн итгэмжлэлд байхгүй нэрийг нэмж оруулсан гэснийг нягталж үзэх нь зүйтэй тул 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1063 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийг арилган тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгажээ.

2.11. Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, С*******-******* ХХК-ийн өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна[13].

2.12. С*******-******* ХХК-иас дээрх байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж хандсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн 6 дугаар шаардлагын үндэслэл Захиалагч тендерийн үнэлгээний хороо байгуулах эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.6 дахь хэсэгт зааснаар тухайн худалдан авалтын ажиллагаанд нэгдүгээрт төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн албан хаагчид оролцох ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эдгээр албан хаагчдаас мэргэшсэн гэх гэрчилгээ хавсаргаж өгөөгүй байна. Аль нь яг мэргэшсэн албан хаагч гэдэг нь тодорхойгүй нөхцөлтэй нөхцөл байдалтай байгаа. Хоёрдугаарт Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар баталсан Тендерийн үнэлгээний хороог зохион байгуулах үйл ажиллагаа, урамшууллын журам-д Үнэлгээний хорооны гишүүнд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн салбарын мэргэжлийн хороодын төлөөллийг нэн тэргүүнд оролцуулна гэх шаардлага тавьсан.

Тэгэхээр Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах авах тендертэй холбоотой ажиллагаа учраас Монгол Улсын Эмийн холбоо эсхүл Эм эмийн хэрэгслийн холбоо гэх мэт эмнэлгийн хэрэгслийн чиглэлтэй холбогдох төрийн байгууллагуудыг, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтийн эрх ашгийн хүрээнд байгуулагдсан төрийн бус байгууллагууд зэргийг оролцуулах ёстой байтал Хан-уул дүүргийн яармаг ТББ-г гэх мэт мэргэшил хамааралгүй төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нь тендерийн баримт материалыг үнэн зөв, шударгаар, хууль ёсны дагуу шалгаруулах нөхцөл, боломж хязгаарлагдсан. Тийм учир энэхүү шаардлагуудыг хангаагүй байгаа Тендерийн үнэлгээний хороо байгуулах тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Гол агуулга нь мэргэжлийн хүнийг оруулаагүй. Мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын үндэслэл: Нэгдүгээрт, тендерийн баримт бичгийн 18.6.1, 18.6.2, 18.6.4-т заасныг болон тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагуудыг хангаагүй. Тодруулбал, Эм эмнэлгийн хэрэгслийг импортолж оруулж байгаа тохиолдолд тухайн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, холбогдох гэрээ, итгэмжлэлийг зайлшгүй хавсаргах ёстой. Гэтэл үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, итгэмжлэлд тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалахаар эрх олгоогүй компанийг тендерт шалгаруулсан.

Хоёрдугаарт, импортын лицензгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг барааны ангилал бүрээр нь холбогдох зөвшөөрөлтэй эсэхийг тендерийн баримт бичигт шаардсан байдаг. Барааны ангилал тус бүрээр гэдэг нь импортоор оруулж ирж байгаа бараандаа тухайн компани нь импортын тусгай зөвшөөрөл буюу лицензтэй байх ёстой. Гэтэл тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг ямар нэгэн импортын зөвшөөрөлгүй буюу Монгол Улсад оруулж ирэх албан ёсны зөвшөөрөлгүй байхад тендерт шалгаруулсан. Иймд тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Гуравдугаарт, тухайн бараа, бүтээгдэхүүнтэй адилтгах буюу түүнтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүнийг өмнө нь оруулж ирсэн талаарх туршлагыг харгалзан үзнэ гэж тендерийн баримт бичигт заасан байтал Зүрхний мэс, түүнтэй холбогдох бараа материал-ыг оруулж ирж байсан туршлагыг үндэслэсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул М******* ХХК-ийг тендерийн 86 дугаар багцад шалгаруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагын үндэслэл: Үнэлгээ хууль бус явагдсан байхад Тендерийн үнэлгээний хороог томилсон захиалагч этгээд буюу Төрийн худалдан авах ажиллагааны газар хянах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан компанийг шалгаруулсан эсэхийг хянах ёстой байтал хянахгүйгээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг, мэдэгдлийг хүргүүлж байгаа нь хууль бус шийдвэр байна. Дээд шатын байгууллага, албан тушаалтанд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, хуулийн зөрчилтэй нөхцөл байдалд хяналтаа тавьж ажиллаагүйн улмаас алдаа гаргасан учир хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын үндэслэл: М******* ХХК-ийг тендерийн 147 дугаар багцад хамгийн сайн трендээр шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн адил үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, импортын лицензгүй бараа бүтээгдэхүүний дээжийг тендерийн баримт бичигт заавал ирүүлэхийг заасан. Тухайн дээжийг хүлээлгэж өгөх газар, объектыг тодорхой заасан. Гэтэл ямарваа нэгэн дээж ирүүлээгүй зөвхөн зураг ирүүлснийг дээжтэй харьцуулсан. Өөрөөр хэлбэл С*******-******* ХХК биет байдлаар дээжээ ирүүлсэн. М******* ХХК зөвхөн зураг ирүүлсэн. Үүнийг дээж ирүүлсэнтэй адилтган үзэж байгаа нь тендерийн баримт бичигт заасан холбогдох заалтыг буруугаар тайлбарлаж, хэрэглэсэн учир хууль бусаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт мөн адил ямар компаниас, хэрхэн Монгол Улсад бараа бүтээгдэхүүн оруулж ирэх нь тодорхойгүй байхад тухайн компанитай гэрээ байгуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирэх итгэмжлэл олгогдоогүй байхад оруулж ирсэн гэх үндэслэлүүдээр тендерийн 147 дугаар багцад шалгаруулсан нь хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагын үндэслэл: С*******-******* ХХК нь шалгараагүй, М******* ХХК шалгарсан тухай мэдэгдлийг ирүүлсэн нь хууль бус шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хороо хуулийг илтэд зөрчиж, дээрх шийдвэрийг гаргасан байхад үүнд хяналт тавих алдаа дутагдлыг засаж залруулах чиглэл өгөх, дахин хянуулах зэрэг үүргээ дээд шатны байгууллага хэрэгжүүлж чадаагүй учир хууль бус шийдвэр байсан.

Нэхэмжлэлийн 5 дугаар шаардлагын үндэслэл: М******* ХХК-ийг шалгаруулж С*******-******* ХХК-ийг шалгаруулаагүй нь хууль ёсны байна гэх Сангийн яамны шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Учир нь хуульд заасны дагуу Сангийн яам Тендерийн үнэлгээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэдэг байгууллага. Тендерийн холбогдох бичиг баримтууд нь илтэд зөрөөтэй буюу үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгогдоогүй, импортын лиценз байхгүй, барааны дээж байхгүй гэх мэт илтэд дутагдалтай байхад тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг шийдвэр гаргасан нь холбогдох бичиг баримтуудыг бүрэн дүүрэн хянаж үзээгүй, хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль бус шийдвэр гаргасан Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож өгнө үү.

Нэхэмжлэлийн 7 дугаар шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: М******* ХХК-тай Үнэлгээний хороо гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн дагуу байгуулсан Улсын гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НТГ20242001 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ, мөн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн НТГ202444 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах авах нээлттэй тендерийн гэрээ нь анхнаасаа хууль бус шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн учир дээрх гэрээнүүдийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуульд Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн буюу сертификат эзэмшигч хүмүүс байх ёстойг заасан. Эдгээр хүмүүсийн гэрчилгээ нь худалдан авах ажиллагааны цахим системд нийтэд ил мэдээлэл байдаг. Та бүхэн шалгах боломжтой. Бүх үнэлгээний хорооны гишүүдийн мэдээлэл гарч ирнэ. Нотлох баримт шинжлэн судлах шатанд харуулж болно.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн түншлэл эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хот хотоос бусад орон нутагт аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна гэж заасан. Эсхүл гэдэг үг ашиглаж заасан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хуульд нийцүүлэн 2 төрийн бус байгууллагын төлөөлөл орсон нь хөндлөнгийн төлөөллийн үүрэгтэй. Иймд Үнэлгээний хорооны тушаал хуульд нийцэж байна.

Тендерийн 86 дугаар багцад 3 компаниас тендерийн материал ирүүлсэн. Уг багцын төсөвт өртгийг 254,800,000 төгрөгөөр Зүрхний нээлттэй мэс заслын хэрэгсэл худалдаж авахаар тогтоосон. М******* ХХК 244,164,910 сая, С*******-******* ХХК 273,000,000 сая, ******* трейд ХХК 274,560,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн.

С*******-******* ХХК болон ******* трейд ХХК-ийн ирүүлсэн үнийн санал тухайн багцын төсөвт өртгийн 5 дээш хувиар хэтэрсэн учир Тендерийн тухай /2005 оны/ хуулийн дагуу тухайн тендерээс татгалзана гэх зохицуулалттай. Хянан үзэх үе шатаас шаардлагад нийцсэн гэж үзээд үнэлгээний шатанд зөвхөн М******* ХХК-ийн ирүүлсэн тендер тэнцсэн учраас гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчээс С*******-******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Уг мэдэгдэл хүчингүй болох боломжгүй. Тендерийн 86 дугаар багцын тендерийн баримт бичигт эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэдэг ганц л тусгай зөвшөөрлийг шаардсан. Харин үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, импортын лицензүүдийн мэдээллийг шаардаагүй. Иймд Тендерийн тухай /2005 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т зааснаар татгалзсан.

Гуравдагч этгээд бараагаа нийлүүлэх эрхтэй юу, эрхгүй юу гэдэг асуудлын тухайд: Тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгахад тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг бүрэн хангасан материал ирүүлсэн байсан.

Тендерийн баримт бичгийн 18.6-д тендерт нийлүүлэхээр санал болгож буй барааны загвар дээж эсхүл загвар дээжийг нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан.

Загвар дээжийг нотлох баримт гэдэгт тухайн санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг бүрэн үзэх боломжтой мэдээллийг ирүүлсэн тохиолдолд загвар дээжээ заавал ирүүлэх шаардлагагүй гэдэг агуулгаар тендерийн баримт бичигт шалгуур үзүүлэлт болгон оруулсан.

Үүний дагуу тендерт оролцогчоос ирүүлсэн зураг болон бусад мэдээллүүдийг үзээд шаардлага хангасан гэж дүгнэсэн.

3.3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/15 тоотоор тендер шалгаруулалтын 86 болон 147 дугаар багцад холбогдуулаад гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ: Тендерийн 147 дугаар багцын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх, тендерийн 86 дугаар багцад холбогдуулан М******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Тодруулбал, С*******-******* ХХК-иас захиалагчийн гэрээ байгуулах эрх олгохдоо М******* ХХК-ийг дараах асуудалтай байна гээд: 1. үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, 2. импортын лиценз 3. загвар дээжтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан.

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбогдуулан тайлбарлахад М******* ХХК нь тендерт санал болгосон бүтээгдэхүүнийг нийлүүлэх АНУ-н ******* менежмент гэсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т заасан шаардлагад нийцсэн байна гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Импортын лицензийн тухайд: Тендер шалгаруулалтын баримт бичгээс харахад захиалагч нь оролцогчдоос ямар нэгэн импортын хэлэлцээр шаардаагүй. Харин импортолдог талаарх мэдээллийг шаардсан байна. Нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдолдоо мэдрэлийн мэс заслын төрлийн бүтээгдэхүүн импортлох баримт бичиг хавсаргаад бусдыг төөрөгдүүлсэн байна гэж тайлбарласан. Харин тендерийн баримт бичигт 2020, 2021, 2022 онуудад тухайн тендерт санал болгож буй багцад хамаарах бараа болон түүнтэй дүйцүүлсэн бараа нийлүүлсэн туршлагыг тооцохгүйгээр М******* ХХК-иас мэдрэлийн мэс заслын туршлагатай гэдгээ нотлох хүрээнд гэрээнүүдийг ирүүлсэн байна гэж дүгнэсэн.

Загвар дээж ирүүлээгүй тухайд: Тендер шалгаруулалтын баримт бичигт загвар дээж, түүнийг нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан. Гуравдагч этгээдээс загвар дээжийг нотлох баримтаар ирүүлэхдээ каталог буюу танилцуулга ирүүлсэн нь шаардлагад нийцнэ гэж хянан үзээд захиалагчийн шийдвэр нь үндэслэлтэй талаар Сангийн яамнаас хариу хүргүүлсэн.

3.4. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс хуульд заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан. Тендерийн 86 дугаар багцад байгуулсан гэрээ нь нэгэнт хэрэгжээд дууссан. Гэрээ дүгнэх актаа шүүхэд хүргүүлсэн байгаа. Тендерийн 147 дугаар багцад гэрээний хүрээнд ямар нэгэн нийлүүлэлт хийгдээгүй, санхүүжилт олгогдоогүй учир цуцлагдсан. Учир нь 1. нийгмийн даатгалын сангаас олгох санхүүжилттэй холбоотой асуудлаар 2. Манай эмнэлэгт тендерээр зарласан эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх шаардлага үүсээгүй. Иймд тус гэрээг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагыг хангасан ч нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхгүй нөхцөл байдал байгаа гэсэн үг гэв.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр заавал салбарын мэргэшсэн этгээдүүд байх ёстой гэж нэхэмжлэгчээс тайлбарласан тухайд: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаас үнэлгээний хороо байгуулсан нь дотоод зохион байгуулалтын шийдвэр юм. С*******-******* ХХК руу чиглэсэн үр дагавар үүсгэсэн зүйл огт байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заасан захиргааны актын шинжийг хангахгүй гэж үзэж байна.

Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон 2 төрийн бус байгууллага нь С*******-******* ХХК, М******* ХХК, ******* трейд ХХК-аас аль алинтай нь ашиг сонирхол байхгүй. Тиймдээ ч Үнэлгээний хорооны гишүүд бүгд ашиг сонирхлын зөрчилгүй гэх баталгааг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн худалдан авах ажиллагааны газрын тушаал болон сангийн сангийн сайдын тушаалуудад нэн тэргүүнд төрийн бус байгууллагын төлөөлөгчийг сонгоно гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч гэж зохицуулсан. Энэхүү шаардлага хангагдсан. Үүнээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус үйлдэл байхгүй.

Харин өнөөдөр С*******-******* ХХК шүүхэд эрхийн зөрчилтэй, чанаргүй хулхи, хүний биед тохирохгүй, өвчтөнийг тамлан зовоосон зүрхний мэс заслын хэрэгсэл нийлүүлдэг гэж М******* ХХК-ийн нэр хүндэд санаатайгаар хууль бусаар халдаж байна. Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй байгуулсан гэрээний тухайд: Тендер шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан гэрээ байгуулах эрх нь хуульд заасан дагуу явагдсан. Гэрээнүүд хэрэгжээд дууссан, мөн цуцлагдсан учир эрх зүйн үр дагавар байхгүй. Хүчингүй болгох шаардлага гаргаснаараа нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. гэв.

3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн 86 дугаар багцад гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шүүхийн гаргах шийдвэр байхгүй.

Тендерийн 86 дугаар багцын 08 дугаар хурлын тэмдэглэл, 10 дугаар хурлын тэмдэглэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гээд байгаа нь дээрх хуулийн 106.3.3 дахь хэсэгт заасан ямар ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхой харагдахгүй байна.

Хариуцагчийн зүгээс тендерт ирүүлсэн баримт бичиг үнэн, зөв эсэхийг М******* ХХК-ийг нотлох үүрэгтэй гэж тайлбарласан. Захиалагч байгууллага Гуравдагч этгээдээс ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл-ийг шаардсан бөгөөд ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсан. Үүнийг нотолж өгсөн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т зааснаар тендерээс татгалзсан.

Тендерийн 147 дугаар багцад 08 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгосон ч, хууль бус байсан болохыг тогтоосон ч, 10 дугаар хурлын тэмдэглэлийг хууль бус байсан болохыг тогтоосон ч Улсын гуравдугаар төв эмнэлэгт гэрээ байгуулах зөвлөмж өгсөн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож орж ирээгүй. Сангийн яаманд бараа нийлүүлсэн туршлагаа М******* ХХК нь нотолсон. Үүнийг дэмжиж байна. Мөн Сангийн яам гомдол хянан шийдвэрлэсэн болохоос биш захиргааны акт гаргаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Ерөнхийдөө Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тохиолдолд шүүх тухайн акт биелэгдсэн ч гэсэн уг хэргийг шийдвэрлэх процессын үйл явц.

4.3.Харин энэ тохиолдолд шүүх тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадах, түүнчлэн хэрэгжсэн акт нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан шинжтэй эсэх үндэслэлийг онцгойлон авч үзэхээс гадна тэдгээрийг илт хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч компанид сэргэх эрх, хууль ёсны онцгой ашиг сонирхол байх эсэхийг харгалзсан үзээд С*******-******* ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо Сангийн яам, Улсын 3 дугаар төв эмнэлэг зэрэгт холбогдуулан нийт 8 нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 1-ийг нь шүүх хангаж, бусад шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.Тодруулбал:

4.4. Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 03 сарын 20-ны өдрийн №10 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

4.4.1.П.Н Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн 4 бүлэгт Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлтүүдийг үнэлгээнд харгалзан ашиглах заасан бөгөөд энэ бүлгийн 2.6-д Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог бол тухайн багцын 90[14].

4.4.2.Хэргийн үйл баримтаас үзвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар Тендерийн 147 дугаар багцад хамаарах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Япон улсын ******* компанитай нэхэмжлэгч С*******-******* ХХК дистрибьютерийн гэрээ байгуулсан[15], улмаар үйлдвэрлэгчтэй шууд харилцан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цорын ганц эрхтэй этгээд байхад албан ёсны дистрибьютерийн эрхтэй биш дамжмал байдлаар гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авалт хийхээр гэрээ байгуулсан М******* ХХК-д тус тус адил тэнцүү үнэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ...хариуцлагатай байх зарчимд... нийцэхгүй.

4.4.3.Энэ талаар үнэлгээний хорооны гишүүн Т.*******ийн ...С*******-******* ХХК Kaneka-с шууд..., төлөөлөгчийн газартай байж тухай бараа Монгол Улсад орж ирж ашиглагдана. Мөн төхөөрөмжөө таниулах сургалт хийнэ... үндэслэл бүхий тайлбарыг үнэлгээ хийхдээ харгалзах ёстой байх байсан тул шүүхээс цаашид хариуцагчийг энэ мэт хариуцлагагүй хууль бус үйлдэл гаргуулахгүй байх зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан тус шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.5.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалын 1 дүгээр хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын тухайд:

4.5.1.Нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ 47 дугаар зүйлийн 47.4 Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл-ийг оролцуулаагүй, ...Тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн хүнийг оруулаагүй. Мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй... нь хууль бус байсан гэж тайлбарлан маргах боловч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/413 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь дан ганц Багц 86, 147 дугаар тендер сонгон шалгаруулалтыг шийдвэрлэх гэж байгуулагдаагүй тул зайлшгүй нэхэмжлэгчийн шаардсан салбарын мэргэжилтэн түлхүү байх ёстой гэж үзэх нь өрөөсгөл юм.

4.5.2.Түүнчлэн үнэлгээний хорооны бүрэлдэхүүний дарга, гишүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ 47 дугаар зүйлийн 47.3-д Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байвал зохино: гээд 47.3.1-47.3.4-т заасан шаардлагаас гадна, хариуцагчаас мөн хуулийн 47.4 ...эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна гэсний дагуу Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсныг буруутгах боломжгүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.6.Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

4.6.1.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл Тендерийн 86 дугаар багцад 3 компаниас тендерийн материал ирүүлсэн. Уг багцын Зүрхний нээлттэй мэс заслын хэрэгсэл худалдаж авах төсөвт өртгийг 254,800,000 төгрөгөөр тогтоход М******* ХХК 244,164,910 сая, С*******-******* ХХК 273,000,000 сая төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн ба С*******-******* ХХК ирүүлсэн үнийн санал тухайн багцын төсөвт өртгийн 5 дээш хувиар хэтэрсэн учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ 30.1.3 шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн гэх үндэслэлээр хариуцагч тендерээс татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлтэй.

4.6.2.Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. ... Тендерийн 86 дугаар багцын хүрээнд 2023 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажилласан. Гэрээний үүргээ 85-86 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж байсан. Улсын гуравдугаар төв эмнэлэг Төрийн худалдан авах ажиллагааны газарт эрхээ шилжүүлэхдээ техникийн тодорхойлолт болон төсөвт өртгийг баталж өгдөг. Ингэхдээ манай компанийн нийлүүлж байсан өмнөх оны гэрээний үнийг зориуд бууруулсан учраас бид өнгөрсөн оны гэрээний үнийг хэвээр хадгалж үнийн саналаа илгээхэд төсөвт өртгийн 5 хувиас хэтэрсэн гэх асуудал үүсээд байгаа юм. Үнэндээ маш үнэтэй бүтээгдэхүүнүүд болох уушги, зүрх орлуулах техник аппаратад залгадаг каннюль, гэх мэт том тоног төхөөрөмжүүд бий... гэх тайлбараар дээрх шийдвэр үгүйсгэгдэхгүй байна.

4.6.3.Түүнчлэн М******* ХХК-иас тухайн санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг бүрэн харуулсан зурган мэдээллийг хүргүүлсэн нь Тендерийн баримт бичгийн 18.6-д тендерт нийлүүлэхээр санал болгож буй барааны ...загвар дээжийг нотлох баримтыг ирүүлнэ.../нотлох баримт нь санал болгож буй барааны техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлт, хэлбэр, хийц зэргийг нотолхуйц мэдээлэл, зураг үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас зэрэг/[16] гэж заасантай нийцсэн болно.

4.6.4.Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ 27 дугаар зүйлийн 27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ 28 дугаар зүйлийн 28.7.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.7.Харин Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай, түүнийг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр хууль бус байсан хэмээх тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

4.8.Улсын гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НТГ20242001 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

П.Н. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/115 дугаар албан бичигт[17] ...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр М******* ХХК-тай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах НТГ202450 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ хэрэгжээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцалсан ба гэрээний дагуу нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүн байхгүй болно... гэжээ.

4.8.1.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус гэрээнд заасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдээгүй шалтгааныг ....санхүүжилт олгогдоогүй, эмнэлэгт тендерээр зарласан эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх шаардлага үүсээгүй... хэмээн тайлбарласан тул нэгэнт хэрэгжээгүй гэрээг хууль бус байсан гэдгийг тогтоолгох нь ач холбогдолгүй гэж үзэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.9.Мөн Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №НТГ202444 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хувьд Тендерийн 86 дугаар багцад байгуулсан гэрээ нь нэгэнт хэрэгжээд дууссан бөгөөд уг гэрээний урьдач нөхцөл болсон эрх зүйн актыг шалган шүүхээс үндэслэл бүхий гарсан болохыг дүгнэсэн тул шүүхээс тус гэрээг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

4.10.Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хувьд шүүх Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох урьдач нөхцөл хангагдаагүй болохыг дүгнэн улмаар хууль бус байсан болохыг тогтоон шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 55 дугаар зүйлд Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах харилцааг зохицуулсан байх бөгөөд 55.1-д ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ..., гэж тус тус заасны дагуу хариуцагч Сангийн яамнаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хянаад хариу өгсөн үндэслэл нь энэ шийдвэрийн үндэслэл хэсэгт дүгнэсэнтэй агуулгын хувьд нэг тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тендерийн 147 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад М******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: Тендерийн 86 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолго,

Тендерийн 147 дугаар багцад С*******-******* ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Сангийн яаманд холбогдуулан: Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д М******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалын 1 дүгээр хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан: Улсын гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НТГ202450 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох,

Нэмэгдүүлсэн шаардлага: Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №НТГ202444 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах авах нээлттэй тендерийн гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг тэнцүү хуваан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 1-6 хуудас

[2] 2 хавтаст хэргийн 224 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 42-43 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 66-71 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 73-76 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 72 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 231-234хуудас

[8] 1 хавтаст хэргийн 165-166 хуудас

[9] 2 хавтаст хэргийн 8 хуудас

[10] 1 хавтаст хэргийн 243 хуудас

[11] 2 хавтаст хэргийн 12 хуудас

[12] 2 хавтаст хэргийн 14 хуудас

[13] 2 хавтаст хэргийн 17-21 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 166 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 168 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 156 хуудас

[17] 3 хавтас хэргийн 16 хуудас