| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00468/И |
| Дугаар | 317/ШШ2025/00620 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00620
2025 05 06 317/ШШ2025/00620
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *********** давхарт байрлах СХХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************тоот хаягт оршин суух, С овогт Хын О /рд:***/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,541,338.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч СХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БЗГ21-1681 дугаартай барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,473,538.70 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 683,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,532,038.70 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,541,338.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ... гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг илгээж, Цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээхэд хариуцагчийн зүгээс хариу ирээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцож, ажиллагаа хийж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Х.О би СХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,541,338.7 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 5 хуваан төлнө. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөгийг тус тус төлөх болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч Х.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,541,338.7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Х.О нь нэхэмжлэлийн шаардлага 1,541,338.7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.О бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийн тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 20,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 20,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.СХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.От холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,541,338.7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 308,267.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч СХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийн тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлого болгож, 20,000 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Х.Оээс 20,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.О сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ