| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2023/00739/И |
| Дугаар | 317/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00264
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар б овогт С.Б, М овогт О.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Т.Н эх С.Б асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Н 11 нас хүртэл хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хугацаанд, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Л.Т тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Л.Т 358.627.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б , мөн 150.678.334 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М , 150.678.334 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б , нэхэмжлэгч С.Б 254.747.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446.891.623 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 105.215.300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь хүү Б.Ч асрамж тогтоолгох, 75-36 УНЭ улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн уг үүргээ биелүүлэхэд нь хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.702.653 төгрөг, хариуцагч Л.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.687.625 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911.341 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911.341 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т 2.021.290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б , 911.341 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М , 911.341 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б , нэхэмжлэгч С.Б 1.431.686 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Т тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батмандалд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА