| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01165/И |
| Дугаар | 317/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00073
2025 01 13 317/ШШ2025/00073
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: *****, \РД:***** \ ***** аймаг, ***** баг, ***** гудамж-*****,
Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч: ...........,
/ .........../
Хариуцагч: Энх овогт ...........,
/Төв .........../,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 55,371,85 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,нь хариуцагч ...........д холбогдуулан 55,371,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:........... ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус ангийн 30 цэргийн алба хаагч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс, 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаатай Төвь аймаг ,Жаргалант сум, 3-р баг , Сүмбэр сум, Даваат гэх газар хүнсний ногоо хураалтын ажил гүйцэтгэсэн.Нийт ажлын хөлс 65,250,000,00 ( Жаран таван сая хоёр зуун тавин мянга ) төгрөгөөр тогтоож урьдчилгаа 2718,125,000,00 ( Арван найман сая зуун хорин таван мянга) төгрөг гэрээнд заасны дагуу Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 100200914401 тоот дансанд орсон. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 63 % болох 47,125,000,00 (Дөчин долоон сая зуун хорин таван мянга) төгрөг төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл огт хөлс төлөөгүй.Гэрээний 9,2 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг гүйцэтгэгчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ыг алдангийн гүйцэтгэгчид төлөхөөр заасан бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хоногийн 8,246,875,00 (Найман сая хоёр зуун дөчин зургаа мянга найман зуун далан тав) төгрөг байна.Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн өгөхийг шаардсан боловч мөнгө байхгүй, төлөх боломжгүй байна гээд одоо болтол хөлсний үлдэгдэл 55,371,875,00 (Тавин таван сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг хариуцагч ........... гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Жаргалант Эко Ургац ХХК-ны гүйцэтгэх захирал ........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:Сайнхүү Миний бие *****йн нэхэмжилсэн 55,371,85, төгрөгөөс 41,971,815 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахад маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 13,990,605,00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 13,990,605,00 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 13,990,605,00 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ..........., ажил гүйцэтгэх гэрээ, *****ас Итгэмжлэл олгох тухай Захирагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн нэгдүгээр орлогч,штабын дарга, дэд хурандаа ........... гарын үсэгтэй итгэмжлэл,Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А\ 533 дугаар тушаалын хавсралт Хүнсний ногоо хураалтын ажилд оролцуулах бүрэлдэхүүний нэрс,хариуцагч ............ иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
Нэхэмжлэгч *****,түүний итгэмжилсэн төлөөлөгч ..........., нь хариуцагч ...........д холбогдуулан зээлийн төлбөрт 55,371,875,00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 18,125,000,00 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 41,971,815 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 13,990,605,00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 13,990,605,00 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 13,990,605,00 төгрөг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч ..........., хариуцагч ........... нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Төрийн байгууллага Улсын тэмдэгтийн хураамж төлдөггүйг дурдсугай,
Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч ........... хариуцагч ........... нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ