Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00075

 

2025 01 13 317/ШШ2025/00075

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт ......................

/Дорноговь ................. гэх газарт оршин суух/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: ...................

Гэрч:..................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. .............................. нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд үйлчлэгч хийж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан жилийн баримтууд энд тэндээс шүүж үзэхэд гарч ирэхгүй байгаа. Иймд намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 405 дугаар ...................... цалингийн түүвэр, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар Нийгмийн даатгалын хэлтэст гэх албан бичиг хавсралтаар Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар Үтрэмүүдийн ажилд зарим сурагчдыг томилох тухай тушаал, Төв аймгийн Баянцогт сангийн аж ахуйн даргын тушаал 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин алба хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт, Монгол улсын Үндэсний төв архивын тодорхойлолт, Дорноговь аймаг, Айраг сум 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/119, 02/120 дугаар албан бичгүүд, гэрч ................... нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 635 дугаар цалингийн түүвэр зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Төв аймгийн Төрийн архивын тасгаас нотлох баримт гаргуулах ажиллагаа, гэрч ................... мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ............... нь хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаарр сарын 31-ний өдөр гэж багасгасан болно.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Төв аймгийн ..................... ахуйд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

5. Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн /1988 оны 5 дугаар сар, 9-10, 1989 оны 01-03, 5, 6, 11, 12 сарууд, 1990 оны 5-12 дугаар сарын/ цалингийн түүврийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 636 дугаар албан бичгийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов. /хх 28/

 

6. Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаар тушаалд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг 7 дугаар сарын 01-нээс түр ажиллуулсугай гэж бичигдсэн хэдий боловч тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,, /13 настай/ насанд хүрээгүй байсан байх тул энэ хугацааг ажилласан жилд тооцох үндэслэлүй болно.

 

7. Төв аймгийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин алба хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралтад Үр тарианы ,,,,,,,,,,,,,,,,,,,, аж ахуйд 1991 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн шилжүүлэн ажиллуулсан мөн цалингийн түүврийн баримтаар 1990 оны 05 дугаар сараас 12 дугаар сарын дуустал хугацаанд цалин авч байсан байх тул ажилласан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

8. Мөн гэрч ................ хөдөлмөрийн дэвтэр болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгч .............. ажиллаж байсан үеийн баримтуудад бичигдсэн байдалтай таарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.

9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ...................г Төв аймгийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ..........................ийг Төв аймгийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ