Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0213

 

 

 

 

 

    2025         03           25                                   128/ШШ2025/0213  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “И*******” ХХК     

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б*******, Б.Г*******   

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О*******    

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгчээс “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагаар маргаж байна. 

2.Маргааны үйл баримтыг дурдвал       

2.1.Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Улаан толгой нэртэй 4509,44 га бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.   

2.2.Дээрх шийдвэрийг үндэслэн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн M******* дугаартай гэрчилгээг 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатай олгосон байна.     

2.3.Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 1******* дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авчээ. 

2.4.Дээрх 124.4 мянган га газартай нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын M******* дугаартай тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4509.44 га бүхий талбай нь бүхэлдээ дээрх тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байна.    

2.5.Тус шүүх “И*******” ХХК-аас гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.          

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хариуцагч нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж, АМТ хуулийн 14 зүйлийн 14.4 14.6 заалтын агуулга, үзэл санаа болон хэрэгжүүлэх арга зам зэргийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. 2.Ашигт малтмалын M******* хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх 2*******7- 09-12-ны өдрийн шийдвэрээр олгогдож 2012 оноос хойш нэхэмжлэгч компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байгаа ба Засгийн газрын 2*******9 04-08-ны өдрийн 1*******-р тогтоолоор бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан.

3.Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан талаараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэгч 10 гаруй жил тусгай зөвшөөрлийг эзэмшиж 50 орчим сая юаны хайгуул ашиглалтын ажил хийсэн ба захиргааны байгууллагын зүгээс тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй.  

4.Ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.13-т" тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20-р зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан болон хориглосон газрыг" гэж заасан байна. Захиргааны байгууллага нь газрыг тусгай хэрэгцээнд авснаар тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх ёстой Төрийн захиргааны байгууллагаас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж глох, хязгаарлалтаа хийгээгүйгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 10 хориглох, гаруй жил үргэлжлүүлэн явуулж их хэмжээний хөрөнгө оруулсны дараа тусгай зөвшөөрлийг эзэмшигч нэхэмжлэгчийг буруутгаж өмчлөх эрхийг үндсэн хуулиараа хамгаалсан ардчилсан улсын хуулийг зөрчиж байна.

5.50 орчим сая юаны өртөг бүхий хайгуул, ашиглалтын ажил хийж тухайн тусгай зөвшөөрлийн талбайд зэс холимог металлын орд нээж нөөц тогтоосон.

6. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2*******9-01-06-ны өдрийн ХЭГ/22 дугаар тогтоолоор буцаан боловсруулж ирүүлэхийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2*******9-02-12-ны өдрийн 1, 1, Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2*******9-01-29-ний өдрийн 7-8, 2011-06-22-ны өдрийн 6-3529 тоотуудад: Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалт аар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй" гэж, "... газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй" тогтоолдоо заажээ. Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй байгаа ба Ашигт малтмал, газрын тосны газрын даргын алдаа гаргасан шийдвэр нь хохирол учруулаад байна. /Мэргэжилтний гаргасан дүгнэлтийг өөрчилж тогтоол гаргасан нь илэрсэн. / 2018-10-10687 тоот М.Э даргын шийдвэр/ 

7.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 6 компаниас 4 нь шүүхийн журмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн ба хариуцагч учир битүүлэг шалтгаанаар шүүхийн шийдвэрт эрэх, хайх, олборлохыг үргэлжлүүлж болно гэх заалтыг хэрэгжүүлэхгүй, тусгай зөвшөөрлийг сунгаж өгөхгүй байгаа тул шүүхэд хандах үндэслэл болсон.” гэжээ.    

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Засгийн газрын 1******* дугаар тогтоолыг үндэслээд отрын бэлчээрийн газрыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон нь хэд хэдэн хууль зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Газрыг хүчингүй болгох хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, дур мэдэн, өөрийн хүсэл зоригоор хүчингүй болгосон нь батлагддаг. Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тодорхой зааж өгснийг тус газар дээр эрэх, хайх, ашиглах эрхтэй кадастрын газруудтай давхацсан байгаа эсэхийг дахин шалгаж хуралдаанд оруулж ир гэсэн. Хоёр дахь удаагийн хуралдаан дээр хариуцагч тал ажлаа гүйцэт шалгаагүй, давхцалтай байгааг нь Засгийн газарт мэдээлээгүй, зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах хэмжээгээр ашигт малтмалаар  ашиглаж байгаа газруудад ямар нэгэн саад учруулахгүй байхаар зохицуулсан байдаг. Түүнийг хариуцагч тал өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Отрын бэлчээрийн газар авахад хариуцагч тал өөрөө давхцалтай газраа тодорхой өгөөгүйгээс шалтгаалж энэ асуудал үүссэн байдаг. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсаар байхад түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Кадастрын албаны хууль бус үйлдэл гаргасан даргатай миний бие биечлэн уулзсан. Гэтэл манай шийдвэрийг ганцхан шүүх зогсоож чадна, шүүхийн шийдвэр байвал бид нар сэргээж өгөх боломжтой байна гэдэг хууль бус мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч тал гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэж байгаа юм. Захиргааны хэргийн гурван шатны шүүх кадастрын алба өөрсдөө алдаатай үйл ажиллагаа явуулснаас болж ийм маргаан үүссэн, кадастрын хэлтсийн буруу байна гэдэг. Ашигт малтмалын газар өөрийнх нь буруу гээд шийдвэр гаргачхаад байхад тэр буруугаа аж ахуйн нэгжид тохож байгаа нь хууль зөрчөөд байгаа юм. Энэ талаар 3, 4 жил гуйлаа, ойлгуулах гэж хичээлээ. Кадастрын албыг удирддаг газар нь Уул уурхайн яам байна. Яамыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлээ гаргахаар буруу гэсэн. Кадастрын хэлтэс гэдэг хувийн байгууллага юм уу, хувийн шинжтэй захиргаагүй байгууллага болж харагдаж байна. Хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийж байгаа гадны компаниудыг Засгийн газар дэмжинэ гэж өөрсдөө ярьсан хэр нь бодит байдал дээр өөр байх бөгөөд кадастрын хэлтсийн буруу үйлдлээс шалтгаалж дээрмийн шинжтэй үйлдэл явагдаад байна гэж харагдаж байгаа. Гэвч кадастрын хууль бус ажиллагаа хийсэн этгээдүүдээс буруутай хүн гэж байна уу гэхээр бие бие рүүгээ буруугаа өгөөд, кадастрын алба ямар ч буруугүй юм шиг, өөрийнх нь буруу гээд гурван шатны шүүх шийдэхээр зөрүүлээд аж ахуйн нэгж рүү танайх газар авснаараа танай буруу байна гэж хөрөнгө оруулагчийг үргээж, эрхэд нь халдсан үйлдэл гаргасан. Хэрвээ тогтоол шийдвэр гарсан бол тэр газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хамгаалалтад авах, урьдчилан мэдэгдэх гэх төрийн захиргааны байгууллагын үүргээ нэг ч хүн биелүүлээгүй. Бид нарт буруу байхгүй, Засгийн газар буруутай гэдэг. Засгийн газрынхаа дээр гарчихсан, агентлагийн этгээд Засгийн газрын 1******* дугаар тогтоол гаргасан учир тэд нарыгаа шүүхэд өг гээд надтай хэрэлдэж байгаа юм. Та нар ингэж болохгүй, Засгийн газар та нарт анхааруулаад хэлсэн байна, өвөл, хаврын улиралд мал оторлох хэмжээний ашигт малтмалын газар эрэл, хайгуул хийж байгаа уул уурхайд ямар ч нөлөө байхгүй гэдэг н.Б гар гарын үсэгтэй бичиг байна. Засгийн газрынхаа эсрэг мэдэгдэл хийж байна, удирдлагагүй байгууллага юм уу, хувийн байгууллага юм уу гэж өмнөх хурал дээр би асууж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг "Улаан толгой" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XR-*******6536 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2*******3 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр иргэн Э.О олгож, 2*******7 оны 2023 дугаар шийдвэрээр "И*******" ХХК-д шилжүүлсэн байна. "И*******" ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу өөрийн эзэмшиж байсан XR-*******6536 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөдлийн бүртгэлийн N дугаарт бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх, " 26.3.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гэж заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингээд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших “Улаан толгой” нэртэй газарт 4509.44 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын М дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6 дүгээр шийдвэрээр "И*******" ХХК-д 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар олгосон байна.

Засгийн газрын 2*******9 оны "Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 1******* дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг баталсныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн системд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн ба дээрх тусгай хэрэгцээний газартай "И*******” ХХК-ийн М дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө", 14.5-д "Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацаагr тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан байна.

“И*******” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан холбогдох байгууллагад нөхөх олговор авахаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь, "И*******” ХХК нь нөхөх олговор авах хүсэлтээ гаргаж, түүний хэмжээ, төлөх хугацааг тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагатай тохиролцсон, эсхүл тохиролцоонд хүрч чадаагүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллага төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь аймаг дундын отрын бүс нутагт "И*******” ХХК- д ашигт малтмалын ашиглалтын M******* дугаартай тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын Хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д "Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр хариу тайлбараа гаргасан. Сүүлд гаргасан тайлбар, нотлох баримтуудаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анх Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Улаан толгой” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XR-*******6536 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2*******3 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр иргэн Э.О олгож, 2*******7 оны 2023 дугаар шийдвэрээр “И*******” ХХК-д шилжүүлсэн байна. “И*******” ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу өөрийн эзэмшиж байсан XR-*******6536 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна. Захиргааны байгууллага тухайн өргөдлийг хүлээн аваад, хянаад, магадлан шалгах ажиллагаа болон зураг зүйн шүүлт, бусад холбогдох ажиллагааг хийсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгосон байдаг. Засгийн газрын 2*******9 оны “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 1******* дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг баталсныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн системд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн ба дээрх тусгай хэрэгцээний газартай “И*******” ХХК-ийн М дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан байна. “И*******” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан холбогдох байгууллагад нөхөх олговор авахаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь “И*******” ХХК нь нөхөх олговор авах хүсэлтээ гаргаж, түүний хэмжээ, төлөх хугацааг тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагатай тохиролцсон, эсхүл тохиролцоонд хүрч чадаагүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллага төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Аймаг дундын отрын бэлчээрийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсээд гурван шатаар яваад дууссан байдаг. 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хянан шийдвэрлэх 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

2.Нэхэмжлэгчээс “... Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөн төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан холбоотойгоор нөхөн төлбөр авахтай холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлээгүй тул 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй.” гэж тус тус маргажээ.     

3.Нэхэмжлэгч “И*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын M******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.      

4.Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Улаан толгой нэртэй 4509,44 га бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.   

5.Дээрх шийдвэрийг үндэслэн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн M******* дугаартай гэрчилгээг 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатай олгосон байна.  

6.Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 1******* дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авчээ.

7.Дээрх 124.4 мянган га талбайтай нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын M******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй 4509.44 га талбай нь  бүхэлдээ давхцалтай байна.

8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Дорнод аймаг дахь Чойбалсангийн аймаг дундын отрын бүс нутагт “И*******” ХХК-д M******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

9.Тус шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож.” шийдвэрлэсэн байна.

10.Хариуцагч, гуравдагч этгээд нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

11.Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэр хүчингүй болсон байна.   

12.Дээрх шүүхийн шийдвэрүүд гарсантай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 150 дугаар шийдвэр гарчээ.

13.Дээрх шийдвэр нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоол зэргийг тус тус үндэслэн дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И*******” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 6 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

14.Нэхэмжлэгч “И*******” ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 150 дугаар шийдвэртэй маргаагүй байх бөгөөд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

15.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар”, 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заажээ.

16.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна.

17.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 1******* дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байх тул дээрх хуулийн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна.

18.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.”, гэж тус тус заажээ.

19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна. Харин нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байна.

20.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “И*******” ХХК нь тусгай  зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан байгууллага болох Монгол Улсын засгийн газар буюу Монгол Улсын ерөнхий сайдад хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговрыг авахтай холбоотой агуулга бүхий хүсэлтийг гаргаж байгаагүй байх бөгөөд харин тусгай зөвшөөрөлтэй талбайгаа тусгай хэрэгцээнээс гаргуулах, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан байх тул нэхэмжлэгч “И*******” ХХК-ийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан шаардлагуудыг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй юм.

21.Иймд нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “И*******” ХХК нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын M******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:  

1.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасныг тус тус баримтлан “И*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2*******9 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1******* дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын М******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ