Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2025/00084

 

 

 

 

2025 01 16

 

 

 

317/ШШ2025/00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хошу...............л

\Төв аймгийн Сүмб................................. тоот\

Хариуцагч: Тай..............................даг

\Дархан-........................................1 тоот \

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ы өдөр хүлэн авч , 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: ................

Хариуцагч: ........................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ...................

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ........... нь хариуцагч .............т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ......................ай 2012 онд танилцаж 2013 оноос хамтран амьдарч амьдрах хугацаандаа охин ................н, 2013 о....................ы өдөр, охин Д.....................сарын 03-ны өдөр мэндэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд ...................аг нь архи согтууруулах ундаа их уудаг, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Хааяа ажил хийхээрээ олон хоногоор алга болж 200,000-300,000 төгрөгтэй л ирдэг байсан. Гэр бүлээ сайн сайхан авч явах талаар санаачилга байхгүй, амьдралаа авч явах чадваргүй бүх зүйлийн би өөрөө зохицуулж амьдарч байсан. Энэ байдлаас болж бид хоёр 2017 оноос хойш өдий хүртэл тусдаа амьдарч байсан. Тусдаа амьдраад 7 жилийн хугацаанд .................аг нь хүүхдүүдтэйгээ байнга ирж уулздаггүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй учраас эцэг ............................арт хүүхдийн тэтгэлэг тогоолгож өгнө үү гэж тайлбарласан.

2. Хариуцагч ...............шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ........................н гаргасан нэхэмжлэл болох хүүхдийн тэтгэмж төлөх болно.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, охин ...................арын төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймги......................йн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.-Нэхэмжлэгч ................. хариуцагч ................ холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ................нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан.

4.Хэрэгт авагдсан бөгөөд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч .............эл, хариуцагч ..............г нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч тэдний дундаас ............гээр сарын 17-ны өдөр, охин Д...............рын 03-ны өдөр төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

5. Зохигчдын тайлбараар охин Д.................н хамт амьдардаг, эрүүл өсөж бойжиж буй нь Өрхийн эмчийн магадалгаагаар тогтоогдож байна.

6.Талууд хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаан гаргаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй ч хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг тул шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэв.

7. Охин ......................ар төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжид амьдарсан, байнгын хараа хяналт, асаргаа, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, эрх ашиг сонирхол нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай зэрэг байдлын харгалзан үзэж эх ................ асрамжид үлдээж эцэг ....................аг хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн \цаашид хуулийн гэх\ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин ....................нар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас \суралцаж байгаа бол 18 нас\-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ............ас тэтгэлэг гаргуулж эх .................рэлд олгож шийдвэрлэв.

9. Хариуцагч ................аг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн .................хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100. 4-т тус тус заасныг баримтлан шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ..............с 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................л олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Та...........д овогт Паан........................йн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.Эгшиглэн, Д.Энхжин нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ..................г тэжээн тэтгэсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ..................с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............олгосугай.

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ