| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0131/З |
| Дугаар | 128/ШШ2025/0258 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2025/0258
2025 04 14 128/ШШ2025/0258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.З*******
Хариуцагч: “Эрдэнэс тавантолгой” ХК
Хариуцагч: ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын үнэлгээний хороо
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******, Ж.У*******, А.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0* дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0* дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Ж.У*******, А.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “... “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Үнэлгээний хороог шинээр байгуулах тухай” А дүгээр тушаалаар “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
2.2.“Э” ХК-аас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тусгай хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТХК дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
2.3.Тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар “... Багц 2 цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэхээр ирүүлсэн “З” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор” шийдвэрлэсэн байна.
2.4.Хариуцагч ”Э” ХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендер шаруулалтын Багц 2 Цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг нийлүүлэхээр ирүүлсэн тендер шаардлага хангаагүй болохыг “М*******” ХХК-д мэдэгджээ.
2.5.Дээрх маргаан бүхий тендер шаруулалттай х*******той асуудлаар “М*******” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан байна.
2.6.Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01*******, 01, 01 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болохыг “Э” ХК-д мэдэгджээ.
2.7.Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг дахин үнэлэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийг дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
2.8.Дээрх зөвлөмжтэй х*******тойгоор хариуцагч “Э” ХК-аас маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01******* дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч “М*******” ХХК-д хүргүүлсэн байна.
2.9.Тус шүүх “М*******” ХХК-аас гаргасан “...“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр “Эрдэнэс тавантолгой” ХК, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “М*******" ХХК нь "Э" ХК-аас зарласан ЭТТXK/02/01 дугаар сонгон шаруулалтын 2 дугаар багцад оролцож, тендерийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нээсэн. Захиалагчаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01******* дугаар мэдэгдлээр болон шаардлага хангаагүй материал ирүүлсэн болохыг www.tender.gov.mn цахим сайтаар тус компанид мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан даруй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар албан бичгээр манай гаргасан гомдлыг үндэслэлтэй болох тухай хариуг ирүүлсэн. Тодруулбал, "М*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэснийг, "З" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж дүгнэснийг тус тус хүчингүй болгож манай ирүүлсэн тендерийг дахин нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл "Э" ХК-иас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлээр манай ирүүлсэн тендерийг ТШЗ 18.1-д "сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх" шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзжээ. Энэхүү захиалагчийн дүгнэлтийг манай компани дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тендерийн баримт бичгээр ижил болон төстэй бараа нийлүүлсэн байх өмнөх туршлагыг зөвшөөрөхөөр тодорхой заасан боловч захиалагчаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд ижил төстэй гэсэн агуулгыг үнэлэхгүй орхигдуулан, зөвхөн ижил төрлийн бараа гэж үзэхгүй тул шаардлага хангахгүй үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ хуулийн хэрэгжилтийн талаарх шүүхийн практик болон тендерийн баримт бичгээр тендерт оролцогч ижил буюу яг тухайн барааг өмнө борлуулсан байх туршлагыг шаарддаггүй. Учир нь энэхүү туршлагыг шаардсан зохицуулалт нь тухай хуулийн этгээд энэ төрлийн буюу ижил төстэй барааг өмнө нь амжилттай нийлүүлж чадаж байсан туршлагатай байхыг үнэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, туяаны хамгаалалттай, эсхүл ажлын тусгай хэрэгцээт ажлын хувцас аль нь ч байсан энгийн өдөр тутмын хэрэглээний бус тусгай шаардлага бүхий хувцас нийлүүлж байсан буюу энэ төрлийн туршлагатай байхыг шаардсан байна.
Гэвч тендерийн баримт бичгийн шаардлагад ижил төстэй гэж зааснаа зөрчиж ижил төрлийн бараа өмнө нийлүүлж байсан туршлагагүй гэж дүгнэн тендерээс татгалзсан нь хууль бус байна. Иймд манай байгууллагын "М" ХХК-д ижил төстэй барааг өмнө амжилттай нийлүүлсэн байхад ижил төрлийн бараа биш гэж дүгнэсэн байгаа нь хууль бус байна. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-ийн 2-т “... Ижил төстэй гэдэгт багц тус бүрд заасан нэр төрлийн барааг нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно" гэж заасан. “М*******” ХХК, “М" ХХК хооронд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр МК-ОТ-23/03 дугаар 273,458,000 төгрөгийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр нэг удаагийн болон тусгай хэрэглэлийн ажлын хувцаснуудыг нийлүүлсэн байдаг. Тендер сонгон шаруулалтын Багц 2-оор цацрагаас хамгаалах хувцас, нэг удаагийн комбинзон худалдан авах захиа ирүүлсэн бөгөөд манай байгууллагын өмнө “М" ХХК байгуулсан гэрээний хавсралтын 1-6-д Ажлын бээлий /резин атай/, Ажлын хувцас /засварын/, Ажлын бээлий /засварын тусгай/, Ажлын бээлий /механик/, Ажлын бээлий /цэгтэй/, Ажлын хувцас /тусгай хэрэглэлийн/ гэх бараа бүтээгдэхүүнийг санал болгосон. Жагсаалтын 2-т бичигдсэн Ажлын хувцас нь нэг удаагийн комбинзон, жагсаалтын 6-д бичигдсэн Тусгай хэрэглэлийн ажлын хувцас нь цацрагаас хамгаалах хувцас, жагсаалтын 1, 3, 4, 5-д заасан бараа бүтээгдэхүүнүүд нь ажлын хувцасны туслах материал буюу бээлий байсан. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь нийтдээ ажлын хувцасны бүрдэл хэсэг болохыг тендерийн үнэлгээний хороо харгалзаж үзээгүй.
Иймд манай өмнө нийлүүлж байсан гэрээнд заасан барааны нэр төрөл, нэгжийн үнээр ижил төстэй бараа болох нь тодорхой байхад захиалагчаас ижил бараа гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь ТШЗ-д заасан шаардлагад нийцээгүй хууль бус дүгнэлт байна. "Э" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01******* дугаар мэдэгдлээр "М*******" ХХК-ийг туршлагын шаардлага хангахгүй гэж дүгнэснийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар албан бичгээр ижил төрлийн тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг дахин шахыг дааж "Э" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01*******, 01, 01 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү тендерийн бичиг баримтын ижил 18.1.2-т заасан туршлагын талаар өмнө гаргасан гомдол, гомдлыг үндэслэлтэй гэж Сангийн яамнаас дүгнэснийг захиалагч харгалзан үзэлгүй ижил төрлийн бараа биш гэж хууль зөрчиж дахин дүгнэлт гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 1.3-т "Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасныг зөрсөн байна. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруу авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруу авах хүсэлт хүргүүлж асуудлыг нягтлах бүрэн боломжтой байсан. Манай зүгээс тендерийн баримт бичигт ижил төстэй барааны гэрээ, гэрээг дүгнэсэн акт ирүүлэхээр заасан тул тавьсан шаардлагын дагуу өмнө нийлүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан гэрээ, гэрээг дүгнэсэн актыг хүргүүлсэн. Хэрвээ үнэлгээний хороо, захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруу авч асуудлыг нягталсан бол манай өмнө байгуулсан гэрээний туршлага нь ижил төстэй болох нь бүрэн тодорхой болж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр манай тендер хуулийн дагуу шарах боломжтой байна. Иймд "Э" ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдэл болон ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т "М*******" ХХК материалыг дахин шаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т "М*******" ХХК-тай гэрээ байгуулахыг "Э" ХК-д даах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “"Эрдэнэс тавантолгой" ХК-иас зарласан тусгай хувцас хэрэглэл сонгон шаруулалтын тендерт "М*******" ХХК оролцоод холбогдох бичиг баримтуудыг тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн. Тендерийн үнэлгээний хорооноос гол шийдвэрлэсэн асуудал гэвэл өмнө нь ижил төстэй ажил үйлчилгээ худалдаж аваагүй гэх агууар буюу "М*******" ХХК-ийн “М” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дүнг тусгай хувцас хэрэглэл худалдан авах тендерийн төсөвт өртгийн 30 хувьд хүрээгүй гэдэг шалтгаанаар тендерээс татгалзсан байдаг. М******* ХХК-иас “М” ХХК-иад нийлүүлсэн гэх хувцас хэрэглэл нь бээлий, нэг удаагийн хувцас, тусгай хувцас хэрэглэл, жагсаалтын 7, 8, 9-д 1,000,000, төгрөгийн үнэтэй хэд, хэдэн техник хэрэгсэл байдаг. Үнэлгээний хорооны үндсэн шинж нь худалдах, худалдан авах гэрээний жагсаалтын эхний зургаад байгаа бараа бүтээгдэхүүний үнийн дүнг гаргахдаа үндсэн үнийн дүн буюу 233,410,000 гэж дүгнээд энэ нь төсөвт өртгийн 30 хувьд хүрэхгүй байна гэж дүгнэдэг юм. Гэтэл энэ бараа бүтээгдэхүүнүүд зөвхөн жагсаалтын эхэнд бичигдэхдээ энэ бараа бүтээгдэхүүнүүд үндсэн үнэ буюу өөрийнх нь зарлагын үнүүдийг бичигдсэн. Энэ дээрээс Монгол Улсад хэрэгжиж байгаа Татварын тухай хуулиараа нэмэгдсэн өртгийн албан татвар энэ бараа бүтээгдэхүүний 10 хувьд байх ёстой, худалдах, худалдан авах гэрээний дүнгийн доод хэсэгт нь хэсэгт нь үндсэн барааны үнэ нь 260 сая, үүний нэмэгдсэн өртгийн албан татвар нь тусдаа шүү гээд нийт 273 сая төгрөг гарсан байдаг юм. Гэтэл Үнэлгээний хорооны үнэлж байгаа байдал нь жагсаалтын эхний 5-д байгаа бараа бүтээгдэхүүнийг нэгтгээд энэ нь 30 хувьд хүрэхгүй байна гээд шууд дүгнэчихдэг. Гэтэл энэ үнийн дүн дээр нь нэмэгдсэн өртгийн албан татвар буюу 10 хувь нэмэгдээд, энэ үнийн дүн 256,751,000 төгрөг буюу нэмэгдсэн өртгийн албан татвартай үнэ, “М” ХХК-иад нийлүүлэгдэж байгаа үнэ нь ийм үнийн дүнтэй байсан. Гэтэл Үнэлгээний хороо нэмэгдсэн өртгийн албан татвартай буюу нийт барааны нэмэгдсэн өртгийн албан татвар нь тэдэн хувь гэдэг үнэлгээ, 273,000,000 гэж гарч байгаа үнийн дүнг үнэлж дүгнээгүйгээр шууд үнийн дүнд хүрэхгүй байна гээд дүгнэчихдэг. Үнэлгээний хорооноос манай нийлүүлэх гэж байгаа бараа бүтээгдэхүүн хариуцагчаас зарлаж байгаа тендер сонгон шаруулалтын нэг хэсэг буюу тусгай хувцас хэрэглэл байхгүй байна гэдэг. Гэтэл тусгай хувцас хэрэглэл нь “М” ХХК-иад нийлүүлж байгаа жагсаалтынхаа гуравд нь буюу тусгай хувцас хэрэглэл гээд багтчихсан байдаг. Энэ тусгай хувцас хэрэглэлийг тухайн үед нь Үнэлгээний хороо үнэлээгүй байдаг.
10 дугаар сарын 22-нд хуралдаад байгаа Үнэлгээний хорооны дүгнэлтээр шаардлага хангахгүй гэдэг хэсэг нь хасагдчихсан, ганцхан үнийн дүн дээр үнэлгээ хийж байгаа. "З" ХХК ийм бага үнийн дүнг санал болгосон, "М*******" ХХК ийм үнийн дүн санал болгосон гээд 2 үнийн дүнг харьцуулаад 30 хувьдаа хүрээгүй, мөн "З" ХХК-тай харьцуулаад байгаа юм. З" ХХК-ийн ширхгийн үнэ 7000 байсан бол "М*******" ХХК-ийнх 11,000 байна гэж дүгнээд байгаа юм. Мөн адил 30 хувьдаа дахиад хүрээгүй гээд байгаа юм. Сангийн яам гомдол шахдаа энэ бараа бүтээгдэхүүний доторх нэгж бүрийнх нь шаардлага, зарлаад байгаа тендер сонгон шаруулалтаар хүсээд байгаа бараа бүтээгдэхүүн чинь мөн юм уу гэдэг дээр дүгнэлт хийгээд, энэ үнийн дүнгүүд чинь нийлээд хүрээд байгаа юм биш үү, дахиж судалж үзнэ үү гэсэн агууар гомдол хянан шаж байгаа байгууллагаас дүгнэлт гаргасан байна. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Үнэлгээний хороо үнийн дүнг үнэлэхдээ НӨАТ багтаагаагүй, дотор нь байгаа бараа бүтээгдэхүүнийг мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Зөвхөн үнийн дүнд харьцуулалтын дүгнэлт хийгээд гаргачихсан. Гэтэл манайх “М” ХХК-иад өгөөд байгаа хувцас энэ төрлийн бараа бүтээгдэхүүнүүд мөн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр тодруу авах заалт байгаа. Хэрвээ манай бараа бүтээгдэхүүн эргэлзээтэй байсан бол энэ бараа бүтээгдэхүүний холбогдолтой тендерийн тодорхойлолтоо хангаж байгаа юм уу гэдгийг шах хэрэгтэй. Манайх хангаж байгаа гэдэг тендерийн тодорхойлолтоо өгчхөж байгаа юм. Бусад байдлаар мэдэгдэл, мэдээлэл авах хууль зүйн зохицуулалт нь өөрөө хууль дээр байгаа. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс тэр байдлыг тодруулахгүйгээр хоёр дахь үнэлгээг хийсэн гэдэг байдлаар өмнөх шийдвэрээ бататгаад гаргачихсан. Тухайн үед бид нарт хоёр дахь үнэлгээг буюу Үнэлгээний хороо дахиж шийдвэр гаргасан тэмдэглэл, хурал хийсэн агууар мэдэгдэл байгаагүй учраас үнэлгээ хийхдээ бодит байдлыг үнэн зөвөөр нь дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “"Э" ХК-ийн "Тусгай хувцас хэрэгсэл" нийлүүлэх Багц№2 (Цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл)-д гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК20240102241 дугаартай тендер сонгон шаруулалтад "О", "Г", "М", "А", "Б", "С", "Х". "С", "А", "Б", "З", "Ж" ХХК-ууд тус тус материал ирүүлсэн. Дээрх тендер шаруулалтын үнэлгээг хийхэд Багц 2 Цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл-ийг нийлүүлэхээр ирүүлсэн "З" ХХК-ийн тендер "хамгийн сайн" үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Харин "М*******" ХХК-аас ирүүлсэн тендер нь "...сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй буюу 243,815,030 төгрөгийн үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх" гэх шаардлагыг хангаагүй байсан. Иймд "Э" ХК-ийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01******* дугаар албан бичгээр "... гэрээгээр нийлүүлсэн барааны жагсаалтад цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл, тусгай зориулалтын нэг удаагийн комбинезон нийлүүлсэн талаар мэдээлэл байхгүй байна" гэх үндэслэлийг тусгаж, тендерт шараагүй талаарх мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн боловч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гаргасан гомдлыг хянан үзээд, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03 дугаар албан бичгээр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх талаар мэдэгдсэн.
Тодруулбал, тус гомдол хянасан тухай 2024 оны 03 дугаар албан бичигт "... "М*******" ХХК-ийн ажлын бээлий, /резин/, ажлын хувцас /засварын/, ажлын бээлий /засварын тусгай/, ажлын бээлий /механик/, ажлын бээлий /цэгтэй/, ажлын хувцас /тусгай хувцас хэрэглэл/" гэсэн бараануудыг нийлүүлсэн байх бөгөөд дээрх бараанууд нь 2 дугаар багцын техникийн тодорхойлолтод заасан ижил төстэй тусгай зориулалтын ажлын хувцас хэрэглэлд хамаарах талаарх асуудлыг нягталж үзнэ үү" гэсэн үндэслэлийг шаж, дахин үнэлэх талаар тусгасан Нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг Сангийн яамны гомдол хянасан тухай 2024 оны 03 дугаар албан бичгийн дагуу дахин хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй. Захиалагчийн "Тусгай хувцас хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шаруулалтын Багц 2: Цацрагаас хамгаалах хувцас, нэг удаагийн комбинзоны техникийн тодорхойлолтод техникийн үзүүлэлтийг дараах байдлаар тусгасан. Үүнд: Иж бүрдэл нь хормогч, бамбайн хаалт, нүдний шил, бээлийнээс бүрдэнэ. Дараах шаардлагыг хангасан байна. 0.35-0,5 мм-ээс багагүй хэмжээний хар тугатай байна. Энергийн муж 70-150kv-ын үед хангалттай хамгаалахуйц чанартай байна. Үйлдвэрлэгч байгууллагаас дээрх шаардлагыг хангасан талаарх үйлдвэрлэгчийн гэрчилгээ, баримт бичиг, сертификатыг ирүүлэх, 2023 оноос хойш үйлдвэрлэгдсэн шинэ байна. Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн ижил төстэй ажилд тооцуулах МК- ОТ-23/03 дугаартай гэрээнд "... ажлын бээлий /Засварын тусгай/, Ажлын хувцас Тусгай хувцас хэрэглэл/-гэж заасан байсан тул компанийн Үнэлгээний хорооноос "Ажлын хувцас /тусгай хувцас хэрэглэл/ гэсэн хэсгийг ижил төстэй ажилд тооцсон боловч төсөвт өртгийн 30%-д хүрээгүй. Харин МК-ОТ-23/03 дугаартай гэрээнд заасан ажлын бээлий /Засварын тусгай/ ..." гэж заасан бээлий нь цацрагаас хамгаалах бээлий биш, техникийн тодорхойлолтод заасан дээрх шаардлагыг хангаагүй байсан тул ижил төстэй ажилд тооцоогүй. ТШЗ-ны 18.1-д "Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх; Ижил төстэй гэдэгт Багц тус бүрд заасан нэр төрлийн барааг нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно" гэж тодорхой заасан. "М*******" ХХК-аас ижил төстэйд ажилд тооцуулахаар ирүүлсэн буюу "М" ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтаас үзэхэд "... ажлын хувцас /тусгай хувцас хэрэгсэл 4 ширхэг/ тус бүрийг 562,500 төгрөг, нийт 2,250,000 төгрөгөөр нийлүүлсэн" гэх хэсгийг ижил төстэй ажилд тооцоход ТШЗ-ийн 18.1-д заасан "сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх" гэх шаардлагыг хангаагүй. Манай компанийн тендер нь Цацрагаас хамгаалах хувцас, нэг удаагийн комбинезон авах тендер бөгөөд ажил гүйцэтгэхэд хэрэглэгддэг бээлий, ажлын хувцас авах тендер биш юм Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж заасны дагуу компанийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг дахин хянан үзэж, бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч "М" ХХК-аас "Э" ХК, "Э" ХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...“М*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна. Тусгай хувцас хэрэглэлд нийлүүлэх багц номер хоёрт цацрагаас хамгаалах тусгай хэрэгслийн тендерт 7 компани ороод 7 компаниас "З" ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн гээд шарсан. Үүнтэй х*******тойгоор хоёр компаниас гомдол гаргаад Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гомдол хянасан тухай 84 тоот албан бичгээр ийм нөхцөлүүд байна, "М*******" ХХК-тай холбогдох хэсгийн тухайд гэрээний нэгдүгээр хавсралтад тусгай хувцас хэрэгсэл нийлүүлсэн туршлага байна, та нар хянаж үзээгүй юм биш үү, мөн бусад компаниудын гаргасан гомдлыг хянаж үзээд манай тендерийг хүчингүй болгож, дахин үнэлэхийг мэдэгдсэн. Дахин үнэлээд манайх бүх тендерээс татгалзаж нэг ч оролцогчийг шаруулаагүй. Гэхдээ нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материал нь тендер шаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасныг хангаагүй байгаа. Үүнд техникийн тодорхойлолт тавьсан шаардлагыг бүрэн хангаж, нотлох тухай баримтыг ирүүлнэ, үйлдвэрлэгчийн каталог ирүүлнэ гэж техникийн тодорхойлолтоо цацраас хамгаалах иж бүрэн хувцас, нэг удаагийн комбинезон, 18.1.2-т ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага, багц тус бүрд гээд, сүүлийн гурван жил, 2021-2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнд гэрээг хэрэгжүүлсэн байна. Ижил төстэй гэдэгт гээд тодорхой зааж өгсөн. Багц тус бүрд заасан нэр төрлийн бараа нийлүүлсэн байхыг ойлгоно гэж тодорхой зааж өгч байгаа. Эндээс үзвэл "М*******" ХХК-ийн ижил төстэй ажилд тооцуулахаар ирүүлсэн ЭЗӨТ2303 гэх гэрээ нь болохоор ажлын бээлий, ажлын хувцас, тусгай хувцас хэрэглэл гэж заасан бөгөөд уг ажлуудаас манайхаас зөвхөн ажлын тусгай хувцас хэрэглэнэ гэсэн хэсгийг нь ижил төстэй ажилд тооцож авсан. 10-аад бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг, эндээс доошоо үзвэл цахианы тоног төхөөрөмжүүд, ажлын бээлий механик, ажлын бээлийн цэгтэй гэснийг цацрагаас хамгаалах хэрэгсэлд орохгүй гэж манайх үзсэн. Энэ дүнгүүдийг нэмээд үзэхэд ижил төстэй ажил буюу нийт төсөвт өртгөөр 30 хувь буюу 243 сая төгрөг хангахгүй байсан. Нэхэмжлэгчээс НӨАТ нэмээгүй, НӨАТ-ын дүнг харгалзаж үзээгүй гээд байна. Танай тендер шаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу тухайн багцад нийлүүлсэн барааг ижил төстэй гэдэгт ойлгоно гээд, тэр дундаас тусгай хувцас хэрэглэл буюу тэр нийлүүлсэн туршлагыг л тооцвол 242 сая төгрөг байгаа юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Манай компани нь маргаан бүхий тендерт оролцохдоо тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1:Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх гэсэн шаардлагыг хангаж, 2023 онд “М” ХХК-тай байгуулсан гэрээгээр 273,458,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байхад ийм төрлийн ажил гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч компанийн 2023 онд “М” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгэсэн гэх 273,458,000 төгрөгийн төсөв өртгийн ажлаас нийт 2,250,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил нь манай зарласан ажилтай ижил төстэй байсан тул төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх гэсэн шаардлагыг хангахгүй байсан.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “М*******” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ ... “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Үнэлгээний хороог шинээр байгуулах тухай” А дүгээр тушаалаар “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
5.“Э” ХК-аас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тусгай хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТХК дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
6.Тус маргаан бүхий тусгай хувцас хэрэгсэл нийлүүлэх тендерийн Багц№2 “Цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл” ЭТТХК20240102241 дугаартай тендер шаруулалтад оролцохоор “М*******” ХХК, О” ХХК, “Г” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “С” ХХК, “Х” ХХК, “С” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “З” ХХК, “Ж” ХХК-иуд материалаа ирүүлжээ.
7.Тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар “... Багц 2 цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэхээр ирүүлсэн “З” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор” шийдвэрлэсэн байна.
8.Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ЭТТХК20240102241 дугаартай тусгай хувцас хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шаруулах тендерийн “Багц 2 Цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл”-ийг нийлүүлэгчээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “З” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагч “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүргүүлжээ.
9.Хариуцагч ”Э” ХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендер шаруулалтын Багц 2 Цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг нийлүүлэхээр ирүүлсэн тендер шаардлага хангаагүй болохыг “М*******” ХХК-д мэдэгджээ.
10.Дээрх маргаан бүхий тендер шаруулалттай х*******той асуудлаар “М*******” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан байна.
11.Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01*******, 01, 01 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болохыг “Э” ХК-д мэдэгджээ.
12.Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг дахин үнэлэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийг дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
13.Дээрх зөвлөмжид “ ЭТТХК дугаартай “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шаруулах тендерийн “Багц” 2 Цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл”-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруу/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн нээлттэй тендер шаруулалтын аргаар зохион байгуулсан.
“Глобал электроникс” ХХК, “С” ХХК, “Х” ХХК, “Алго” ХХК, “М*******” ХХК, О” ХХК, “Б” ХХК, “Баянхайрхан баянбулаг” ХХК, “З” ХХК, “С” ХХК, “Ж” ХХК, “Алтайзаяа” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдийг хянан үзэхэд шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруу/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж, дахин тендер шаруулалтыг зохион байгуулахыг захиалагчид зөвлөмж болгож байна.” гэжээ.
14.Дээрх зөвлөмжтэй х*******тойгоор хариуцагч “Э” ХК-аас маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01******* дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч “М*******” ХХК-д хүргүүлсэн байна.
15.Уг мэдэгдэлд “...“Э” ХК-аас зарласан ЭТТХК дугаартай “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох тендер шаруулалтын “Багц 2 Цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл”-ийг нийлүүлэхээр ирүүлсэн тендертэй х*******той оролцогчоос гаргасан гомдлын дагуу Сангийн яам хянан үзээд, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруу/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэхэд дараах шаардлагыг хангахгүй байна. Үүнд:
| № | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шараагүй тухай тайлбар |
|
1 | ТШЗ 18.1: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-aac багагүй үнийн дүн бүхий ижил 1 төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх; Ижил төстэй гэдэгт Багц тус бүрд заасан нэр төрлийн барааг нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно. | 2023 онд “М” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн: 273,458,000 төгрөг байна. Гэрээний хавсралтад Ажлын хувцас /тусгай хувцас хэрэгсэл/-4 ширхэг тус бүрийг 562,500 төгрөгөөр нийлүүлсэн. Нийт үнэ 2,250,000 төгрөг гэсэн байна. Мөн ажлын бээлий, ажлын хувцас, багаж, тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн байна. | Ижил төстэй гэдэгт Багц тус бүрд заасан нэр төрлийн нийлүүлсэн тухайлан тодорхой гэрээгээр барааны барааг байхыг ойлгоно гэж заасан ба нийлүүлсэн нэр төрлийг тухайн багцад заасан нэр төрлийн бараатай ижил төрлийн бараа гэж үзэхгүй тул шаардлагыг хангахгүй. |
Уг тендер шаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье.
Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шаруулалтад гаргасан батааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй” гэжээ.
16.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А******* дугаар тушаалаар “Тусгай хувцас хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шаруулах үнэлгээний хороог байгуулж, тус үнэлгээний хорооноос Тусгай хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТХК/20250102322 дугаартай нээлттэй тендерийг дахин зарласан байна.
17.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь “Тусгай хувцас хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТХК дугаар бүхий тендер сонгон шаруулалтыг зохион байгуулсан байна.
18.Уг тендерийн 2-р багц буюу цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл, төсөвт өртөг 812,716,768 /найман зуун арван хоёр сая, долоон зуун арван зургаан мянга, долоон зуун жаран найм/ төгрөг гэжээ.
19.Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д “... Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: “Шаардлагатай” Багц тус бүрд:Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх; Ижил төстэй гэдэгт Багц тус бүрд заасан нэр төрлийн барааг нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно. ...” гэх шаардлагыг тавьсан байна.
20.Дээрх шаардлагаас үзвэл, уг маргаан бүхий тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн аль нэг жилд 243,815,030 /хоёр зуун дөчин гурван сая, найман зуун арван таван мянга, гучин/ төгрөгийн төсөвт өртөг бүхий цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх гэрээг хэрэгжүүлсэн байхаар байна.
21.Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 дугаар зүйл.“Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 28.1.“Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3.“шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.”, 28.“4.Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.” гэж тус тус заажээ.
22.Хуулийн дээрх үзвэл, захиалагч нь шаардлага нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, бүх тендерээс татгалзсан тохиолдолд тендер шаруулалтыг дахин зарлах эрхтэй байна.
23.Багц-2 Цацрагаас хамгаалах хувцас, нэг удаагийн комбинезоны техникийн тодорхойлолт:
| Барааны нэр | Цацрагаас хамгаалах иж бүрэн хувцас -3 ширхэг |
| Ерөнхий шаардлага: |
|
| Тусгай шаардлага: |
|
| Техникийн үзүүлэлт, бүтэц: |
|
| Сав баглаа боодол: |
|
| Барааны нэр | Нэг удаагийн комбинезон -58,440 ширхэг |
| Ерөнхий шаардлага: |
|
| Тусгай шаардлага: |
|
| Техникийн үзүүлэлт, бүтэц: |
|
| Сав баглаа боодол: |
|
24.Нэхэмжлэгч “М*******” ХХК 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “М” ХХК-тай МК-ОТ-23/03 дугаартай “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах мастер” гэрээг байгуулан ажлын хувцас нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Уг гэрээний Хавсралтад
| дд/д | Барааны нэр | Хэмжих нэгж | Тоо ширхэг | Нэгж үнэ | Нийт дүн |
| Ажлын бээлий /Резин атай/ | ш | 8,000 | 900 | 7,200,000 |
| Ажлын хувцас /Засварын/ | ш | 15,500 | 12,000 | 186,000,000 |
| Ажлын бээлий /Засварын тусгай/ | ш | 720 | 28,500 | 20,520,000 |
| Ажлын бээлий /Механик/ | ш | 720 | 22,000 | 15,840,000 |
| Ажлын бээлий /Цэгтэй/ | ш | 3,200 | 500 | 1,600,000 |
| Ажлын хувцас /Тусгай хувцас хэрэглэл/ | ш | 4 | 562,500 | 2,250,000 |
| | НӨАТ-гүй дүн |
|
|
| 233,410,000 |
| НӨАТ-ттэй дүн |
|
|
| 256,751,000 |
25.Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн дээрх гэрээгээр “М” ХХК-д нийлүүлсэн 186,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцас /засварын/-ыг маргаан бүхий тендерээр худалдан авахаар зарласан нэг удаагийн комбинезонтой ижил төрлийн хувцас хэрэгсэл нийлүүлсэн байна гэж үзэхээр байна.
26.Мөн нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн дээрх гэрээгээр “М” ХХК-д нийлүүлсэн 2,250,000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцас /тусгай хувцас хэрэглэл/-ийг маргаан бүхий тендерээр худалдан авахаар зарласан цацрагаас хамгаалах иж бүрэн хувцас хэрэгсэлтэй мөн ижил төрлийн хувцас хэрэгсэл нийлүүлсэн байна гэж үзэхээр байна.
27.Маргаан бүхий тендерээр худалдан авахаар зарласан цацрагаас хамгаалах иж бүрэн хувцас хэрэгсэл өөртөө бээлийтэй байхаар тендерийн баримт бичигт шаардлага тавьсан боловч нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн дээрх гэрээгээр “М” ХХК-д нийлүүлсэн 20,520,000 төгрөгийн өртөг бүхий ажлын бээлий /засварын тусгай/-ийг цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэлд ажлын тусгай бээлийг нэмэлтээр байх боломжтой гэж үзэж болох юм.
28.Харин нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн дээрх гэрээгээр “М” ХХК-д нийлүүлсэн 24,640,000 төгрөгийн өртөг бүхий ажлын бээлий /резин атай/, ажлын бээлий /механик/, ажлын бээлий /цэгтэй/-үүд нь маргаан бүхий тендерээр худалдан авахаар зарласан цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэлд хамаарахгүй байх тул гэрээний дээрх үнийн дүнг маргаан бүхий тендертэй ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн үнийн дүнд тооцох боломжгүй байна.
29.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн 2023 онд “М” ХХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлсэн ажлын хувцаснаас нийт 208,770,000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцас /засварын/, ажлын хувцас /тусгай хувцас хэрэглэл/, ажлын бээлий /засварын тусгай/-үүд маргаан бүхий маргаан бүхий тендерээр худалдан авахаар зарласан цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэлд хамаарч байх бөгөөд дээрх гэрээгээр хэрэгжүүлсэн ажлын үнийн дүнгийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүн нь 229,647,000 төгрөг болж байх бөгөөд маргаан бүхий тендерийн үнийн дүнгийн 30 хувь болох 243,815,030 төгрөгт хүрэхгүй байх тул тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзаж, маргааны бүхий тендерт шаардлага хангасан тендер байх байсан байх тул бүх тендерээс татгалзаж, маргаан бүхий тендерийг дахин зарласан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна үзэв.
30.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М*******” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “ ... “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4-т заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ ... “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01******* дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ЭТТХК/02/01 дугаар сонгон шаруулалтын багц 2-т “М*******” ХХК-ийн материалыг дахин шаагүй, хамгийн сайн тендерээр шаруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даах, “Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг, тусгай хувцас хэрэглэл худалдан авах ЭТТХК/20250102322 дугаар сонгон шаруулалтын Багц 2-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ