Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00306

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* улааны ******* тоотод байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн айлын тоотод оршин суух, овогт д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах-худалдан авах гэрээний үнэ, алданги, нийт 5,2,799 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.гаас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 3,341,866 төгрөг, алданги 1,670,933 төгрөг, нийт 5,2,799 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д. нь ******* ******* ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох бараан үнэ 3,341,866 төгрөг, алданги 1,670,933 төгрөг, нийт 5,2,799 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлөхөд маргах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нь хариуцагч Д.д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үнэ, алданги, нийт 5,2,799 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барааны үнэ 3,341,866 төгрөг, алданги 1,670,933 төгрөг, нийт 5,2,799 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,155 төгрөгийн тал нь болох 47,577.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.гаас 47,577.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч Д. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн  “Худалдах-худалдан авах гэрээгээр авсан барааны үнэ 3,341,866 төгрөг, алданги 1,670,933 төгрөг, нийт 5,2,799 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,155 төгрөгийн тал нь болох 47,577.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.гаас 47,577.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК