| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00351/И |
| Дугаар | 319/ШШ2025/00308 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 319/ШШ2025/00308
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 09-*******6 тоотод оршин суух, *******ы т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан утасны төлбөр, торгууль, нийт 508,347 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3*******9/2025/0035*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.ээс дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******55,067 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 326,3*******4 төгрөг, гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 26,966 төгрөг, нийт 508,347 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч ******* овогт нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2*******8*******27*******4 тоот гэрээний үлдэгдэл 508,347 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ш.т холбогдуулан “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан утасны төлбөр, торгууль, нийт 508,347 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 508,347 төгрөгийг хариуцагч төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын *******4-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Иймд, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,90******* төгрөгийн тал нь болох 7,950.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ш.ээс 7,950.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.******* дэх хэсэг, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ш.ээс нэхэмжилсэн “Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан утасны төлбөр, торгууль, нийт 508,347 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,90******* төгрөгөөс 7,950.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ш.ээс 7,950.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК