Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/00581

 

 

 

 

 

2025         04           25                                       317/ШШ2025/00581 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол 00 дугаар баг, Сөгнөгөр 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Боржигон овогт М.Г,

Г.Гхамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Гнь “Г.Гхамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. “Миний бие М.Гнь Г.Г20080 онд танилцаад нас барах хүртэл нь хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин Г.А, 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Г.Г, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Г.Н энэ нар төрсөн. Бид 16 жил хамтран амьдарсан бөгөөд нөхөр маань ар гэрээ тэжээхийн тулд улирлын чанартай ажилд байнга явдаг. Ихэвчлэн ууланд самар түүдэг ажилтай байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй бөгөөд хүүхдүүдээ ч өөрөөрөө овоглосон. Нөхөр маань 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ууланд самар түүж яваад ослоор нас барсан. Гэр орон болон хүүхдүүдийг тэжээн тэтгэх хүнгүй болсон болохоор тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэхээр хүүхдүүд маань надаар овоглосон учир авч болохгүй байгаа тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, М.Г иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Г нас барсныг бүртгэсэн бүртгэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1591 тоот Ц.Ц олгосон итгэмжлэлийн хуулбар, охин А төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г төрсний гэрчилгээний хуулбар, охин Н төрсний гэрчилгээний хуулбар, охин А сургуулийн тодорхойлолт, хүүхдүүдийн сургуулийн болон өрхийн эмнэлгийн эрүүл бойжиж буй тодорхойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09/78 тоот албан бичигт тус багийн иргэн Г.Г, М.Гнар 10-15 насны 3 хүүхдийн хамт оршин суудаг байсан ба Г.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05/403 дугаар албан бичигт тус сумын иргэн Г.Г, М.Гнар 10-15 насны 3 хүүхдийн хамт оршин суудаг байсан ба Г.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 05/350 дугаар албан бичигт тус сумын иргэн М.Гнь Сөгнөгөр нарстайн 1-25 тоотод ам бүл 4 Г.А Г.Г Г.Н10-15 насны 3 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн гэдгийг тодорхойлсон тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/6356 дугаартай албан бичигт 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 41 дүгээр хуудсанд Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт өрхийн тэргүүн Гантөмөрийн Ганболд эхнэр М.Гохин Г.А нар бүртгэсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Д.Х иргэн Г.Ундармаагийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Г.У, Г.Г нарын төрөл садангийн лавлагаа, Г.У шүүхэд бичиг өгсөн баталгаа, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Д.Х иргэн Г.У гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Г.У, Г.Г нарын төрөл садангийн лавлагаа, Г.У шүүхэд бичиж өгсөн баталгаа зэргийг ирүүлжээ.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ф нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүсэлт, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн иргэн О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Г.У шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09/27 тоот ..М.Гнь талийгаач Г.Гтус багт амьдардаг байсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

- 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн М О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Манай эгч М.Гнь 2008 онд талийгаач Г.Ганх танилцаж хамт амьдарч эхэлсэн. 2009 онд том охин Амин-Эрдэнэ, 2012 онд хүү Ганхуяг, 2014 онд охин Нандин-Эрдэнэ нар төрсөн. Манай эгч М.Ганцэцэг, Г.Гнэг нутгийн хүмүүс юм. Г.Гманай гэр айл байдаг байсан. Багаасаа л бие биеэ таньдаг байсан. Г.Г нь 2024 оны 10 сард нас барсан” гэж,

- 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн У шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Талийгаач Г.Г нь миний төрсөн дүү, М.Гнь манай бэр юм. Тэд 2009 онд Г.Г гэдэг хүн манай дүүтэй хамт амьдарч эхлэхдээ 5 сартай жирэмсэн байсан. 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр том охин А Налайх дүүрэгт төрсөн, 2012 оны 5 дугаар сарын 20-ны адар хүү Ганхуяг Төв аймагт төрсөн. 2014 оны 2 дугаар сарны 27-ны өдөр охин Н Төв аймгийн Батсүмбэр суманд гэртээ байхдаа төрсөн. Би Улаанбаатар хотоос ирэн очин байдаг байсан” гэж,

- Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05/350 тоот албан бичигт “..Тус сумын иргэн м овогтой Г /РД:00/ нь Сөгнөгөр Нарстай 1-25 тоотод ам бүл 4, Г.Аминаа /РД:00/, Г.г /РД:00/, Г.н /РД:00/ 10-15 насны 3 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн” гэж,

- Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05/403 тоот албан бичигт “..Тус сумын иргэн Сөгнөгөр-Баянгол 3 дугаар багт амьдарч байсан Г.Г /РД:00/ нь эхнэр Маагаа овогтой Ганцэцэг /РД:00/ нар 10-15 насны 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Г.Г /РД:00/ 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан нь үнэн болно” гэж,

- Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09/27 тоот албан бичигт “...сумын архивт 2009 оноос хойш одоог хүртэл өрхийн бүртгэлийн дэвтэр, хүн амын тооллогын баримт хадгалагдаагүй байна. Гансүхийн Мөнх-Од миний бие 2021 оны 11 дүгээр сараас хойш тус багийн Засаг даргын албан тушаалд томилогдон ажилласан болно. Миний бие нотолбол зохих хугацаанд нэхэмжлэгч Г /00/ нь талийгаач г /00/-той Сөгнөгөр, Нарстайн 3-20 тоотод 3 хүүхдийн хамт хамтран амьдардаг байсан нь үнэн болно” гэж,

- Хүн ам, орон сууцны 2010 оны Улсын тооллогод “Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн Монгол овогт г 1972 оны 11 дүгээр сард төрсөн, 37 настай эрэгтэй, малчин, эхнэр Боржигон овогт Г 1987 оны 4 дүгээр сард төрсөн 23 настай настай, охин А 2009 оны 9 дүгээр сард төрсөн 1 настай гэж бүртгэгдсэн” гэж,   

- Монгол овогт Г.г 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт авагджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч М.Гнь Г.Г2008 оноос 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт М.Г нь иргэн  Монгол овогт Г.Г2008 оноос 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд хамтран амьдралтай байсныг тогтоосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА