Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/00607

 

 

 

 

 

 

 

 

2025         05           02                                       317/ШШ2025/00607 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 00 дүгээр баг, Мандал будаан толгой 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Сартуул овогт Д.Б,

С.Мтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь “С.Мтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. “Д.Бминий бие Төв аймаг, Батсүмбэр сум, Мандал будаан толгой 00 дүгээр багт С.М 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тусдаа гарсан. Хамт амьдраад дундаасаа 2 хүүхэд гаргасан. Том хүү Б Д нь 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Одоо 14 настай. Батсүмбэр сумын дунд сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Бага хүү Т нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Одоо 10 настай, Батсүмбэр сумын дунд сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Б.Т талаар мэдээлэл хүн амын тооллогод харагдахгүй байсан. Нөхөр С.М нь архи ууж, агсам тавьдаг байсан. Бид 2 гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр батлуулдаггүй байсан учраас хоёр хүүхэд надаар овоглосон. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах шаардлагатай байх тул талийгаач С.М 2009 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн эмч Б.Н Б.Д болон Б.Т нарыг эрүүл бойжиж буйг тодорхойлсон тодорхойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтууд, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09/10 тоот албан бичиг, Д.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү

Б.Д төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Т төрсний гэрчилгээний хуулбар, С.М 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болохыг бүртгэсэн бүртгэлийн хуулбар зэргийг ирүүлжээ.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүсэлт, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Б.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн С.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 02/365 тоот албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 03-01/2512 дугаартай лавлагаа, Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулгын хуулбар, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09/17 тоот албан бичиг зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

- Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 00 дүгээр сарын 31-ний өдрийн 09/10 тоот албан бичигт “..тус багийн иргэн Д овогтой Б /РД:00/ нь Будаан толгой 2-16 тоотод С овогтой М /РД:НБ77111618/-тай хамтран амьдарч байсан бөгөөд 2 хүүхдийн эцэг, эх болсон нь үнэн болно” гэж,

- 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Миний охин Д.Б нь талийгаач С.М Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багт С.М аав, ээжтэй хамт 2009 оны 7 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Тэд дундаасаа 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдөр том хүү Б.Д төрсөн, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бага хүү Б.Ттөрсөн. 2011 онд Төв аймгийн Батсүмбэр сумын төвд буюу 1 дүгээр багт манай хашаанд гэр барьж амьдарч байсан. 2009 оноос 2016 он хүртэл хамт амьдарч байгаад эхнэр хүүхдээ орхиод яваад өгсөн. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна” гэж,

- 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Санжаасүрэнгийн Батхуяг шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Манай дүү С.М нь Д.Бтэй анх 2009 онд Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн 2 дугаар ферм гэх газарт манай аав Санжаасүрэнгийн гэрт хамт амьдарч эхэлсэн. Сүүлд 1, 2 жилийн дараа сумын төвийн Сүүн заводын хашаанд тусдаа гарч амьдарсан. Манай аавынх сумын төв рүү нүүж ирээд Д.Б, С.Мын хашаанд нүүж очиход Д.Б, С.М нар нь сумын төвийн Хулан дэлгүүрийн ард газар аваад шинэ хашаа, байшин авч амьдарсан. Тэр газар нь аавын нэр дээр байдаг. Сүүлд энэ хашаагаа зараад хадам ээж Б.Баасан гэдэг хүний хашаанд гэр барьж, 2-3 жил амьдарсан. 2016 оны 3 дугаар сард Д.Б, С.М хоёр тийш болж, тусдаа гарсан. 2016 онд салахдаа дундаа хоёр хүүтэй байсан. Одоо том хүү 9 дүгээр анги, бага хүү 5 дугаар ангид суралцдаг. Том хүүг нь Б.Д, бага хүүг нь Б.Тгэдэг” гэж,

- Хүн ам, орон сууцны 2010 оны Улсын тооллогод “Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн бүртгэлийн 67 дугаар хуудсанд Будаан толгойн 5 тоотод оршин суугч өрхийн тэргүүн Гучид овогт Санжаасүрэнгийн М 1977 оны 11 дүгээр сард төрсөн, 32 настай эрэгтэй, эхнэр Сартуул овогт Дүгэржавын Д.Б1989 оны 9 дүгээр сард төрсөн 21 настай эмэгтэй, хүү Сартуул овогт Буяндэлгэрийн Д 2010 оны 4 дүгээр сард төрсөн гэж бүртгэгдсэн” гэж,   

- Гучид овогт С М нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нэхэмжлэгч Д.Б нь талийгаач С Мтай 2009 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт Дүгэржавын Д.Бнь иргэн  Гучид овогт С М /регистрийн дугаар 00/-тай 2009 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдралтай байсныг тогтоосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА