| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0111/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Хохирогч Ц.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Сангийн далай овогт Өлзийгийн Нанзадад холбогдох эрүүгийн 1709009770303 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Н нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чоко бааранд хохирогч Ц.Чулуунцэцэгтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэнднд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 300.000 төгрөг төлсөн. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Хэл амаар доромжилсон болохоор цохьсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм зүйл дахин гаргахгүй гэв.
Хохирогч Ц.Чулуунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 25-наас 26-ныг шилжих шөнө 12 цагийн үед найз Мөнхнарангийн төрсөн өдөрт очсон. Шөнө 3 цагийн үед хажуу ширээнд сууж байсан хүүхнүүд гарахдаа найзын маань толгой руу куртикээрээ нудраад байсан. Нанзад нилээн согтуу байсан. Арай гайгүй байсан хүүхэнд нь та жоохон цаашаа болчих гэсэн чинь Нанзад нь нүд ирмэх зуур зүүн талаас цохисон. Хамгаалагч нар цагдаа дуудсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавьсан. Түүнээс хойш толгой өвддөг болсон. Бариа хийлгэж эмчилгээ хийлгэсэн. Зүүн нүдний ухархайны яс цөмөрсөн хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Мөн сорвио арилгуулна. Хохирлоо гаргуулж авмаар байна. Гомдолтой байна гэв.
Хохирогч Ц.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Найз Мөнхнаран, Уянга нарын хамт Сөүл плаза дотор байрлах Чоко бааранд орсон. Тэгээд 03 цагийн үед Уянга 00-ын өрөө рүү явсан, Мөнхнаран бид 2 ширээн дээрээ суугаад юм яриад байж байтал хажуугийн ширээнд сууж байсан 2 эмэгтэй босоод хувцасаа өмсөхдөө манай найз Мөнхнарангийн толгой руу хувцасаараа ороолгосон. Тэгэхээр нь Мөнхнаран бид хоёр тэр хоёрт хандаад хувцасаараа ороолгоод байна гэсэн чинь тэр хоёр эмэгтэйн нэг нь шууд миний зүүн нүд рүү утастай гараараа цохичихсон. Тэгээд миний хөмсөг сэтрээд маш их цус гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Т.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...гадаа тамхи татаад жаахан удаан яриад зогсчихсон юм. Тэгээд буцаад ширээндээ ирсэн чинь Мөнхнаран, Чулуунцэцэг 2 байхгүй байхаар нь дээд давхарт найз нь тийшээ очсон юм болов уу гээд очсон чинь байхгүй байсан. Гэтэл удалгүй Мөнхнаран сандарч ирээд цүнхээ, эд зүйлээ аваад цаань чинь Чулуунцэцэг хүнд цохиулаад хөмсөг нь сэтэрчихлээ гэхээр нь би юу болсон юм бэ гээд дагаад тамхины өрөөний гадна очтол цагдаа нар ирчихсэн Чулуунцэцэгийн зүүн билүү нэг хөмсөг нь язарсан цус урссан байдалтай, нөгөө цохисон гээд байгаа эмэгтэй нь тэр хавиар орилж чарлаад хараал урсгаад агсам тавиад байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Т.Мөнхнаран мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…Чулуунцэцэг нөгө арай гайгүй байгаа эмэгтэйд нь уучлаарай нүүр цохиод байна жоохон цаашаа болоод хувцасаа өмсчих гэсэн чинь миний урд гар орж ирээд Чулуунцэцэгийн нүүрэнд цохиод авсан чинь Чулуунцэцэг суудал дээрээ нүүрээ дараад унасан. …тэр охин тэр хавиар орилж чарлаад байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаа хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №10901 дугаартай дүгнэлтээр:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-10-11/,
Хохирогч Ц.Чулуунцэцэгээс шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-/,
Шүүгдэгч Ө.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-37-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Ө.Н нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чоко бааранд хохирогч Ц.Чулуунцэцэгтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэнднд хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ө.Над холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чоко бааранд хохирогч Ц.Чулуунцэцэгтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэнднд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ц.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Т.Уянгын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Т.Мөнхнарангийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаа хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №10901 дугаартай дүгнэлт “…Ц.Чулуунцэцэгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун далны доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаа зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Н болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Н нь хохирогчЦ.Чулуунцэцэгт нийт 300.000 төгрөгийг төлсөн байх ба төлөгдсөн хохирлын талаар шүүгдэгч, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч эмчилгээний зардалд 736.000 төгрөгийн баримт шүүхэд гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Наас 736.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Чулуунцэцэгт олгох нь зүйтэй. Харин хохирогч нь цаашид гарах зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ял шийтгэлийн хөнгөрүүлэхЭрүүгийн хуулийн ерөнхий 6.5-р зүйлийн 1.1, 1.4-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлөхөө илэрхийлсэн учраас улсын яллагчийн гаргасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1709009770303 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Над цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сангийн далай овогт Өлзийгийн Нанзадыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ныг 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Н нь 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Н нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ө.Наас 736.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чулуунцэцэгт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г хэрэгт хавсаргасугай.
7 Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Ц.Чулуунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР