Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00273

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00273

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* *******ийн нэхэмжлэлтэй,

          Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1998 онд *******тай танилцан дотносож, 2000 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2005 онд охин *******г төрүүлсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан тул миний бие охиноо өөрөө овоглож төрсний гэрчилгээ нь авсан. Бид гэрлэлтээ албан ёсоор 2006 оны 09 сарын 05-ны өдөр батлуулж, 2007 оны 10 сарын 16-ны өдөр охиныхоо овог нэрийг өөрчилсөн. Нөхөр маань 2024 оны 08 сарын 30-ны өдөр эрүүл мэндийн байдлын улмаас таалал төгссөн. 2025 оны 01 сарын 03-ны өдөр охин *******гийн төрсний бүртгэлийн лавлагааг авахад овог нэрийн зөрчилтэй байсан тул шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. 2005 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие өөрийн охин *******гийн төрсөн эцэг нь талийгч нөхөр ******* мөн болохыг тогтоолгохоор өргөдөл гаргасан. Охин маань насанд хүрсэн их сургуулийн оюутан, энэ асуудлыг өөрөө хөөцөлдөх ёстой юм байна. Миний бие уг асуудлыг мэдэхгүйгээр өмнөөс нь өргөдөл гаргасан байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн олгож өгөхийг хүсье гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн төрсөн охин Б.*******гийн эцэг нь талийгч  нөхөр  *******  мөн  болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.

           Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА