| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00234/И |
| Дугаар | 320/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00434
| 2025 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2025/00434 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт оршин суух, РЭ***************** дугаар регистртэй, эрэгтэй, Б- овогт М-ын Т-,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ************** тоотод байрлах, **************** регистрийн дугаартай, Ш############- ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00234/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т-, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц (цахимаар), гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч Ш############- ХХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ш############- ХХК болон захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нартай уулзан, Мөрөн сумын 8 дугаар багт шинээр баригдаж эхлэж байгаа *************** байранд 54.2м2 хоёр өрөө байр авахаар харилцан тохиролцож, 1 метр талбайн үнэ 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр тооцож, нийт 59,620,000 (тавин есөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгөөр бодож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 (хорин сая) төгрөгийг Ш############- ХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны *************** тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлэн 2020 оны 3 дугаар улиралд багтаан байрандаа орохоор тохиролцсон. Ингээд заасан хугацаандаа гүйцэтгэгч компани нь орон сууцаа барьж дуусгаагүй 2 жил орчим болсон. 2022 оны 11 дүгээр сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр тус байранд иргэн Ц гэдэг хүнийг оруулсан байсныг би 2023 оны 9 дүгээр сард мэдсэн. Тэгээд Ц гуайтай 88******** утасны дугаараар холбогдож, уулзахад 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манайх мөнгө төлөөд орсон гэж хэлсэн.
Иймээс захиалагч иргэн М. Т- миний бие 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу хамгийн эхэлж гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, *************** байр ************** албан хаагчдын орон сууцны 1 дүгээр давхрын ********* тоот- 54.2м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
1.1. Нэхэмжлэгч М.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ш############- ХХК-ийн захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нар ирээд манай компанийн дансыг барьсан тул зээлээ төлөх шаардлагатай байна. Та байрны захиалга өгч, 20,000,000 төгрөг манай ерөнхий менежер Д.Эын данс руу хийгээд өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрч 20,000,000 төгрөгийг Д.Эын ХААН банкны данс руу хийхэд тус мөнгийг бэлнээр аваад Голомт банкны данс руу зээлийн төлбөрт төлсөн байдаг. Тэгээд *************** байрны 1 дүгээр давхрын 02 тоот 54.2м.кв хоёр өрөө орон сууцны захиалгын гэрээ байгуулж, ашиглалтад орсны дараа үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирсон. Гэтэл тус байрны өмчлөгчөөр өөр хүн тогтоосон болохыг мэдлээ. Бас н.Ц гэдэг хүнд давхар өгсөн байсан. Байрандаа хэзээ орох тухай асуухад та жаахан хүлээж байгаарай, удахгүй байранд орно гэж хэлж аргацаасаар өдий хүрсэн. Надаас өөрсдөө ирж гуйж авчихаад 20,000,000 төгрөг манай компанийн данс руу ороогүй гээд байх юм. Би залилан гэж ойлгож байгаа.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын 02 тоот 54.2м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: М.Т-ийн гаргасан нэхэмжлэлд манай компанид ажиллаж байсан Д.Эын дансанд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг хийсэн гэж байна. Урьдчилгаа гэх 20,000,000 төгрөг манай компанийн данс руу орж ирээгүй, мөн уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа, М.Т- нь байрны захиалгын гэрээ хийсэн боловч байрны төлбөр төлөөгүй, барилга бүхэлдээ ************ ББСБ-д барьцаанд байгаа тул *************** байрны 1 давхрын 2 тоот 54,2мкв орон сууцыг М.Т-ийн нэр өмчлөлөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Т-тэй гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Гэхдээ гэрээний үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Байрны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг М.Т- өөрөө төлсөн тухай баримт байхгүй. Мөн тухайн маргааны зүйл болох байранд дүр үзүүлж захиалгын гэрээ байгуулсан н.Д-ыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Тус байрны өмчлөгчөөр М.Т-ийг тогтоосон ч биелэгдэх боломжгүй, мөн тэрээр гэрээний үүргээ зөрчиж, төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1/30 дугаар орон сууц захиалгын гэрээ, 1-р давхрын байгуулалт зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Ш############- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, байрны гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 155/ШЗ2024/0********* дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 155/ШЗ2025/0********** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, өмгөөлөгч Б.Батдоржийг сонгон авсан тухай хүсэлт зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 4-18,29 дахь тал)
4. Хариуцагчаас: Хариу тайлбар, Ц.Цыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 38, 47 дахь тал)
5. Шүүх: Зохигчийн гаргасан гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах, нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулсан. (хавтаст хэргийн 42-43, 53-55, 81-83 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч Ш############- ХХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ш############- ХХК-ийн захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нар ирээд манай компанийн дансыг барьсан тул зээлээ төлөх шаардлагатай байна. Та байрны захиалга өгч, 20,000,000 төгрөг манай ерөнхий менежер Д.Эын данс руу хийгээд өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрч орон сууцны 1м.кв талбайн үнэ 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр тооцож, нийт 59,620,000 (тавин есөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгөөр бодож, орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 (хорин сая) төгрөгийг Ш############- ХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны *************** тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлэн, 2020 оны 3 дугаар улиралд багтаан байрандаа орохоор тохиролцсон. Ингээд заасан хугацаандаа гүйцэтгэгч компани нь орон сууцаа барьж дуусгаагүй 2 жил орчим болж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Гэтэл тус байранд н.Ц, н.Д- гэдэг хүнд давхар худалдсан байна. Тус байрны өмчлөгчөөр н.Д-ыг шүүхийн шийдвэрээр тогтоосон болохыг мэдлээ. Би хамгийн эхэлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөөгүй. Үүнд: Манай компанид ажиллаж байсан Д.Эын дансанд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг хийсэн гэж байна. Манай компанийн данс руу орж ирээгүй, уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй. М.Т- байрны захиалгын гэрээ хийсэн боловч төлбөр төлөөгүй, барилга бүхэлдээ ************* ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа. Мөн тухайн маргааны зүйл болох байранд дүр үзүүлж захиалгын гэрээ байгуулсан н.Д-ыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Тус байрны өмчлөгчөөр М.Т-ийг тогтоосон ч биелэгдэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.
5.1. Нэхэмжлэгч М.Т-, хариуцагч Ш############- ХХК-ийн хооронд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймаг дахь ***************-ын албан хаагчдын орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч Ш############- ХХК нь *************** байрны 1 давхрын ********* тоот- байрлах, 54,2м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэх, захиалагч М.Т- захиалгын нийт дүнд 59,620,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1/30 дугаар Орон сууц захиалгын гэрээ, тус байрны 1 дүгээр давхрын байгуулалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 4-9 дэхь тал)
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг-ийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1/30 дугаар Орон сууц захиалгын гэрээ-нд талууд буюу захиалагч М.Т-, гүйцэтгэгч Ш############- ХХК, ерөнхий менежер Д.Э нар хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсэг зуран, байгууллагын тамга даран баталгаажуулж, хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. (хавтаст хэргийн 4-8 дахь тал)
5.2. Захиалагч М.Т- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөгийг Ш############- ХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны *************** тоот данс руу шилжүүлсэн, тэрээр бэлнээр авч тус компанийн дансанд хийсэн гэж, хариуцагч нь манай компанийн дансанд мөнгө ороогүй гэж маргаж байна.
Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөгийг Ш############- ХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны *************** тоот дансаар дамжуулан төлсөн тухай №6. Гүйлгээний огноо: 01/21/2020, салбар код: 5916, журнал №5943857, харьцсан данс: ***************, цаг: 14:28, хуулгын агуулга: Т-ээс...зарлага: 20,000,000... гэх бичилттэй ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны Хөвсгөл салбарын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ...2025 оны 04 сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу мэдээллийг шалгахад 2020-01-21-ний өдөр Ш############- ХХК-ийн ***************** тоот харилцах дансанд Орлого гэх утга бүхий 19,429,000 (арван есөн сая дөрвөн зуун хорин есөн мянга) төгрөгийн бэлэн гүйлгээ хийгдэж зээл төлөгдсөн нь үнэн болно гэх бичилттэй 10/312 дугаар албан бичиг, Голомт банкны орлогын мэдүүлэг, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1/30 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1-д Гэрээний 1.2-д заасан орон сууцны 1м.кв талбайн үнэ 1,100,000 төгрөг байна. Нийт үнэ 59,620,000, 2.2-д Худалдан авагч төлбөрийн үлдэгдэл болох 39,620,000 төгрөгийг барилга улсын комисст өгсний дараа төлж барагдуулна, 2.3-д ...Худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үүгээр тохиролцон гэрээ байгуулав ... гэсэн бичилт, гэрч Д.Эын М.Т- гэж хүнээс З.Г, бид хоёр очиж, машин дотроо уулзаж, 20,000,000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгө нь миний данс руу орсон. Данс руу орсноос 10 минутын дараа ХААН банк орж, мөнгийг бэлнээр зарлагадаж аваад Голомт банк орж, Ш############- ХХК-ийн нэр дээр байсан 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасан. Энэ талаар З.Гэ-, З.Г, н.А нар бүгд мэдэж байсан. Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гээд авсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул М.Т- 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг төлснөөр тухайн гэрээнд төлбөрийн үлдэгдэл болох 39,620,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 12, 102, 101, 4 дэхь тал)
5.3. Нэхэмжлэгч М.Т- орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20,000,000 (хорин сая) төгрөг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг барилгыг улсын комисс хүлээж авсны дараа төлөхөөр тохиролцсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
5.4. Гэхдээ маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Д-ыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны *****-р сарын ****-ний өдрийн 155/ШШ2024/00**** дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хавтаст хэргийн 96-100 дахь тал)
Хариуцагч буюу гүйцэтгэгч Ш############- ХХК нь Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д Гүйцэтгэгч тал нь барилга, түүний байрлаж байгаа газар, барилгын орчин тойронд оршин суугчдад зориулж суулгасан буюу бий болгосон хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхээ сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх хүртэл тэдгээр хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй гэж заасан үүргээ зөрчиж, дээрх орон сууцыг М.Д-, М.Т- нарт давхардуулан олгохоор Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэх боломжгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгох үндэслэлтэй байна.
Иймд М.Т-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш############- ХХК-иас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Т-д олгохоор шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,000,000 (хорин сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн ирүүлсэн Ш############- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 11 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн *************** байрны 1 дүгээр давхрын ********* тоот- байрлах, 54.2м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш############- ХХК-иас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Т-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш############- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Т-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА