| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00215/И |
| Дугаар | 309/ШШ2025/00281 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00281
| 2025 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 309/ШШ2025/00281 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 710,539 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь “******* *******” *******-тай 2020 оны 01 сарын 22-ны 140000532728 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшдэг мобиком үүрэн телефоны 99787836 дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 17-ны өдөр 470,000 сарын 3.1 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 470,000 төгрөг, зээлийн хүү 206,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,915 төгрөг, нийт 710,539 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие “******* *******” *******-иас 470,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тус байгууллагаас нэхэмжилсэн нийт 710,539 төгрөгийг 3 дугаар сард бүрэн төлж дуусгана гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 710,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 710,539 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ******* -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 710,539 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” *******-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,603 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10,801.5 төгрөг, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 10,801.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА