Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0264

 

         

 

 

 

     

 

 

  2025          04           15                                    128/ШШ2025/0264

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т, Р.Т,

Хариуцагч: С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Н, Ө.О нарын хоорондын ******* санал тоолох төхөөрөмжид саналын хуудас хэвлэх зөвшөөрлийн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудас хэвлэх зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, саналын хуудас хэвлэх зөвшөөрөл олгохыг даалгуулах” гэж тодорхойлж байгаад, “Сны  2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.

1. Нэхэмжлэгч компани 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24/152 дугаартай хүсэлтийг Снд гаргаж, хариуг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр авч шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1.Сонгуулийг зохион байгуулахдаа ил тод, шударга ёсыг сахих зарчим баримтлахыг хуульд заасан бөгөөд түүнийг зохион байгуулах бүрэн эрхийг Снд олгосон,

2.2. Дээрх зарчмыг зөрчин орон нутгийн сонгуулийн саналын хуудас хэвлэх сонгон шалгаруулалтыг бусад нь оролцох боломжгүйгээр хийсэн,

2.3. “А” ХХК нь Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй 6 компанийн нэг нь юм. Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани сонгуулийн саналын хуудас буюу тодорхой нууцлалтай баримт бичгүүдийг хэвлэх үйл ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвхөн нэг компанийн эрх ашгийг хамгаалсан гэж цаагуураа ярьдаг боловч наагуур өөр юм ярьдаг. Гадаадын компанийн нэрээр могой бариулж, гадаадын компанийн нэр дээр хийж оюуны өмчийн гэрчилгээ гэдгээр халхавч хийж байгаа асуудлыг зогсоож өгнө үү. Үйл явц дэг журмаар явахгүй бол, үзэмжээр яаж л бол яаж хандах учраас дараагийн шалгалт дээр янз бүрийн байдлаар унагааж ингэж ажиллах боломж гарсаар байх болно. Бид маш их мянган доллароор хохирч байна. Үүнд л гомдож байна.

3.1. Сонгуулийн хорооны үйл ажиллагаа нь гадаадын компаниас 2-3 дахин их цаас авхуулах, оролцогч компаниудыг 2-3 дахин илүү саналын хуудас хэвлүүлэх хэмжээгээр мөнгө зарсан ажил болж байна. Энэ ажлыг мэдэхгүй явсан. Бидний таамаглаж байсан бүх юм энэ мэтээр харагдаж байна. Манай улсын эрх ашиг биш байна. Монгол Улсын эрх ашиг гэдэг үүднээс энэ асуудлаар дүгнээрэй гэж бодож байна.

3.2. Эцсийн эцэст С өөрөө шийдвэрлэх ёстой. Гэтэл гадаадын компанийн эрх мэдлээр ажиллаад байна. Энэ сонгуулийн цаана н.Баатарсайхан, гадаад явдлын сайд ажиллаж байна. Аудитын дүгнэлтээр хоёр дахин их хувиар хэвлэж байна. Маш их хөрөнгө хий дэмий хийсэж байна. Нэг компанийн эрх ашгийг үнэндээ яриагүй. Явуулж байгаа бүх үйл ажиллагаа нь хууль бус гэдэг нь харагдаж байна. Сноос болж бид хохироод явж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор гаргасан. “А” ХХК нь Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй 6 компанийн нэг.  Үнэт цаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компани саналын хуудас буюу тодорхой нууцлалтай баримт бичгүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй.

4.1. 2012 оноос Монгол Улс ерөнхийлөгч болон улсын их хурал, орон нутгийн сонгуульд “*******” компанийн хар машиныг ашиглаж эхэлсэн. Бид үүнээс хойш 20 гаруй сонгуулийн үйл ажиллагаа буюу 20 удаа саналын хуудас хэвлэх үйл ажиллагаанд явжээ. Саналын хуудас хэвлэх үйл ажиллагаанд “А” ХХК оролцохоор удаа дараа хүсэлтүүдээ гаргадаг. Гэхдээ саналын хуудас хэвлэх үйл ажиллагаанд “А” ХХК-ийг ямар шаардлагаар оруулдаггүй вэ гэхээр ******* компаниас оюуны өмчийн гэрээ бүхий баталгаажсан гэрчилгээтэй байх ёстой. Тагнуулын тухай хуульд заасан аюулгүй байдлын гэрчилгээтэй байх юм бол бид нар танайд зөвшөөрөл өгнө гэдэг хариу өгч байгаа.

4.2. Сны аюулгүй байдлын гэрчилгээ олгооч гэсэн хүсэлтийн дагуу аюулгүй байдлын гэрчилгээг Тагнуулын ерөнхий газар олгодог. С Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгууль зохион байгуулах тухай хуульд саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааг журмаар зохицуулна, энэ үйл ажиллагааг явуулахаар хуульд зохицуулсан.

4.3. Саналын хуудас хэвлэх үйл ажиллагаатай холбоотойгоор хуулийг буруу ашиглаж, өөрийнхөө дотоод үйл ажиллагаандаа хэтэрхий давуу эрхтэй хэрэглэж ирсэн юм байна гэдэг асуудал маргааны гол үйл баримт болж байна.

4.4. 2024 оны сонгуульд “А” ХХК 60,508 доллароор цаас худалдаж авсан. Саналын хуудас хэвлэхээр оролцож байгаа компаниуд сонгуулийн хар машинд таарах цаасыг худалдаж авч, сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байгаа. Манай компани ялгаагүй шалгуур шаардлагыг хангасан, энэ цаасыг худалдаж авсан, төлбөр тооцоо хийсэн энэ баримтууд хэрэгт авагдсан байгаа.

4.5. Сонгуулийн саналын хуудастай холбоотойгоор манайх энэ цаасан дээр хэвлэх гэж байна гэдгийг туршилтын хар машинд оруулаад үзэхэд 5000 цаас туршилтаар хэвлэхэд 200 цаас гологдсон гэдэг үндэслэлээр Их Хурлын сонгууль оролцуулаагүй. 4800 цаас нь шаардлага хангасан байна гээд орон нутгийн сонгуульд оролцъё гэх асуудлыг тавьсан. ******* компанийн цаасны үзүүлэлт, нууцлал нь яг адил хэмжээний адил цаас байдаг. Энэ цаас нь нэхэмжлэгч байгууллагад байдаг.

4.6. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. Хамтын шийдвэрээр хэлэлцээд шударга ёс, ил тод байдлын хүрээнд энэ үйл ажиллагааг явуулахаар заачихсан. Хамтын шийдвэр гэдэг нь С 9 гишүүнтэй. Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т зааснаар хамтын шийдвэр гарч байж, оюуны өмчийн баталгаа бүхий гэрчилгээг хэрэглэх ёстой юм байна гэсэн ийм шийдвэр байх ёстой юм байна гэж хараад байгаа юм.  Сны өөрийнх нь бүрэн эрх нь дүрэм журмыг батална гэж заасан. Сонгууль явуулах үйл ажиллагаатай холбоотой зорилгынхоо хүрээнд энэ дүрэм журмаа батал гэж заасан. Сонгуулийн тухай хуулийн 7.3.8-д сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад, түүнийг хэвлүүлэх хуваарилах гэж заасан. Улсын Их Хурлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.7-д С улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирсэн сонгогчдын тоонд үндэслээд саналын тоо загварыг батлаад, үнэт цаас хийх тусгай зөвшөөрөлтэй тагнуулын байгууллагаас аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр хэвлүүлнэ, С саналын хуудсыг хэвлүүлэх хадгалах хамгаалах журмыг баталж мөрдөнө гэж тус тус заасан. Орон нутгийн тухай сонгуулийн тухай хуульд ялгаагүй саналын хуудсыг хэвлүүлэх хадгалах хамгаалах журмынхаа 60.1-д С улсын бүртгэлийн газраас ирүүлсэн саналын хүрээнд саналын хуудасны тоо загвар батлаад хэвлүүлнэ, 60.7-д саналын хуудас хэвлүүлэх хадгалах хүргүүлэх хамгаалах журмыг мөрдүүлнэ гэж тусгасан.

4.7. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд иж бүрдэл гэдэг асуудал байгаа. Иж бүрдэл гэдэгт нь программ хангамж, бусад техник хэрэгсэл болон хар машинтай холбоотой асуудлуудыг иж бүрдэл гээд мөн иж бүрдлийг зохицуулсан журам дээрх хуульд заасан.

4.8. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сны 16 дугаар тогтоолын нэг дэх хавсралтаар саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журмыг баталъя гэж байгаа юм. Энэ журмыг батлахад 2020 онд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж байсан. Захиргааны ерөнхий хуультай холбоотойгоор энэ ажиллагаанууд хийгдсэн юм уу, үгүй юм уу гэдгийг харахаар ерөөсөө байхгүй.  Хэвлүүлэх журам өөрөө Сонгуулийн төв байгууллагын тухай хууль бусад хууль, Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т хамтын удирдлагатай байгуулах шийдвэрийг нэг гишүүн буюу цөөнх гаргахгүй олонхоороо шийдвэр гаргаад энэ журмыг баталсан гэж харагдаж байгаа юм.

4.9. Саналын хуудас хэвлүүлэх журамтай холбоотойгоор 2022 онд саналын хуудас хэвлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахаар журам баталсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний А06 шийдвэрээр сонгууль зохион байгуулж явуулах, батлагдсан төсвийн хүрээнд бараа ажил үйлчилгээ худалдах зохион байгуулахыг баримтлах журмыг хавсралтаар баталсан.

4.10. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг үндэслээд Сны дугаар тогтоол гарсан байна. Эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэх үндэслэлээр маргааны үйл баримт явж байна. Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй актыг биелүүлэхийг шаардах боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь сонгуулийн саналын хуудас хэвлэх ажиллагаанд хамааралгүй болсон.

4.11. Аймаг, нийслэл болон Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд Улсын их хурлын тухай хуулийн 10.10-т сны саналын хуудас хэрэглэхтэй холбоотой сонгон шалгаруулалтыг тендерийн хуулийн зохицуулалт хамаарахгүй гээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 10.9-д мөн ялгаагүй орон нутгийн болон тендерийн хуульд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй. Сонгогчийн техник хэрэгслийн иж бүрдэлд техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан гэж байгаа юм.

4.12. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А дугаар Сны даргын захирамж гарсан.  А/06 дугаар сонгууль зохион байгуулах батлагдсан төсвийн дүнгээр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах журмын 2 зүйл заалтыг үндэслээд захирамжилсан. Сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулаад, ажлын хэсгийн ахлагчаар Т.Н, Ө.О нар буюу 5 хүнтэй байхаар байгуулсан. 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулаач гэсэн баримтууд байгаа. Орон нутгийн сонгуульд нэхэмжлэгч компани орж чадсангүй гэхдээ шаардлагыг хангаад байгаа талаар асуудлыг удаа дараа тавьсан.

4.13. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А дугаар Сны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлын хэсгийн хурал хуралдаан болсон. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. 09 дүгээр сарын 04-ний өдрөөс С аж ахуй нэгжүүдэд сонгон шалгаруулалт оролцох боломж бичгүүдээ өгсөн. Сонгон шалгаруулалт сонирхогч этгээдүүдэд нээлттэйгээр явах ёстой. Гэтэл өөрсдөө нэр заагаад сонгон шалгаруулалт болох гэж байна оролцоорой гэдэг бичиг өгсөн.  09 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамнаас Снд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ирүүлсэн. “А” ХХК-ийн нэр байсан. ******* компаниас хэвлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс үнийн санал ав гэсэн чиглэл ирсэн. С ******* компанид оюуны өмчийн гэрээ баталгаа бүхий ямар компаниуд байгаа юм бэ гэсэн лавлагаа явуулсан. 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлын хэсэг нь хэвлэх үйлдвэртэй танилцсан. Сонгон шалгаруулах компаниуд нь тодорхой болоод, хэвлэх гээд байгаа 3 компани дээрээ очоод үзье гээд ажлын хэсгийн хуралдаан дээр яриад, шаардлага хангасан компанийг үзье гээд явж байх хооронд “А” ХХК сонгуулийн саналын хуудсыг хэвлэе гээд хүсэлт өгөөд явж байсан.

4.14. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр С сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах 199 дүгээр тогтоолоо батлаад саналын тоо загвараа баталсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын тоо ирсэн учраас С шийдвэрээ гаргаад саналын тоо загвараа баталъя гээд 09 дүгээр сарын 10-ны өдөр Сны ажлын хэсгийн хуралдаан дахиад хуралдаад тэмдэглэл хэрэгт авагдсан. Хуралдаанаар 3 компанийг онцлоод Тагнуулын ерөнхий газар руу танилцуулаад аюулгүй байдлын гэрчилгээг авхуулъя, ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг хорооны хуралд танилцуулахаар шийдвэр гарсан.

4.15. Санал, дүгнэлтэд М******* ХХК, У******* ХХК, Төрийн үнэт цаас хэвлэл ТӨДХХК шалгарсан, хоног хугацаа бага байна, энэ 3 компанид өгчихье гэсэн ийм л шийдвэр байна. Тусгай шаардлага хангаад байна, оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулсан гэдэг. Тусгай шаардлага гэж яг юу байгаад байгаа юм гэдгийг хууль болон журамласан журмаас хайгаад олоогүй. Сны хариу тайлбарт ч байгаа.

4.16. 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбоотой төсвийн зарцуулалтад хяналт тавих, хангалтгүй бараа, ажил үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна гэсэн нийцлийн аудитын тайлан гарсан байна. Сны баталсан төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журамд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нарийвчилсан зохицуулалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Сны 2022 оны А/6 дугаар захирамжаар баталсан Батлагдсан төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт тодорхойгүй байна.

4.17. Аудитын дүгнэлтийн 2.8-д журамд бараа ажил үйлчилгээний төсөвт өртгөөс хамааран ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах санал дүгнэлт боловсруулахыг зохицуулсан байна, харин гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа ажлын хэсэг ямар шалгуураар хэрхэн үнэлж, гэрээ байгуулах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна гэсэн дүгнэлтүүд байгаа. 12 дугаар хуудсанд саналын хуудасны хэвлэлтийн талаар, 2.14-т Монголын үнэт цаас ХХК, 2.15-д У******* ХХК гэж байгаа боловч төрийн өмч давамгайлсан компани нь энэ дээр ороогүй гэх аудитын дүгнэлт гарсан байсан.

4.18. Оюуны өмчийн баталгаат гэрчилгээ гээд юу шаардаад байгаа вэ гэхээр ******* компанийн сайт руу орохоор бар код уншуулсан баримтыг оюуны өмчийн баталгаа гээд байгаа гэж хариуцагчаас тайлбар ирүүлдэг.

4.19. Гэтэл саналын хуудас хэвлэх ажлыг зохион байгуулаад байгаа журмууд нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний актад бүртгэлгүй байна гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Хүчин төгөлдөр бус журмаар Сны маргаан бүхий акт гарсан байна. Оюуны өмч болон Зохиогчийн эрхийн тухай хуульд оюуны өмчөөр баталгаажсан гэрчилгээ гээд бид харлаа. Оюуны өмчөөр баталгаажсан гэрчилгээг С яаж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

4.20. Төрийн эрхийг ард түмний мэдэлд байлгахтай холбоотой том асуудал цаад утгаараа энэ саналын хуудастай холбоотойгоор шууд утгаараа авцалдаж явна. Энэ хариуцлагатай үйл баримт дээр С хуулиар тогтоосон сонгууль зохион байгуулах буюу сонгуультай холбоотой хуулиуд дээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж байгаа юм. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Журам нь тусгайлсан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гарсан хамтын шийдвэр. Саналын хуудас хэвлэхтэй холбоотойгоор 2 журам нь эрх зүйн хэмжээний актын бүртгэлгүй буюу хүчин төгөлдөр бус бол Сны дугаар тогтоол хууль бус болж, тогтоолтой холбоотой гарсан шийдвэрүүд хууль бус байна. Захиргааны акт нь саналын хуудас хэвлүүлэх үйл ажиллагааг 3 компаниар хийлгүүлье гэсэн шийдвэр байгаа.  Ингээд хэвлээд энэ үйл баримт нь дуусгавар болчихсон. Дуусгавар болчихсон болохоор хууль бус байжээ гэдгийг тогтоолгоё гээд хууль зүйн дүгнэлтүүдээ хариуцагчийн тайлбартай холбоотойгоор гаргаж байна.

4.21. С дугаар тогтоол журамд нийцсэнгүй, журам хуулийн хүчин төгөлдөр бус журмаар шийдвэр гарчээ. хүчингүй болгосноор журамд нөлөөллийн шинжилгээ хийх, журмын үр дүнг сайжруулснаар дараагийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ маргаанд нэхэмжлэгчийн орох эрх хууль ёсны байх болно. дугаар тогтоол нь хууль бус журамд үндэслэж гарсан шийдвэр учраас хууль бус байж гэж маргаж байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дараах гурван үндэслэлээр маргана.

5.1. Нэгдүгээрт, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Сонгуулийн шийдвэр гаргаснаас хойш 7 хоногийн дотор маргах эрхтэй байсан. Гэтэл энэ хугацаа өнгөрсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна.

5.2. Нэхэмжлэгч нь сонгуулийн саналын хуудсыг хэвлэх сонгон шалгаруулалт оролцох оролцогч биш. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Сны 2024 оны дугаар тогтоол нь хууль ёсны гарсан гэх үндэслэлээр маргана. Нэгдүгээрт, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн. Сонгуулийн үйл ажиллагаа бүгд хугацаатай, тодорхой процесстой явагддаг. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй.” гэж зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

5.3. Ямар чадамжтай компани саналын хуудсыг хэвлэх талаар журмаар заагаад өгсөн. Тухайлбал, 2020 оны 16 дугаар тогтоолын 2.2-т “саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийн үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээд байх бөгөөд саналын хуудсанд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжид ашиглагдах тусгай шаардлага хангасан байна” гэж заасан. ******* компанийн ICP төхөөрөмжийг ашиглахын тулд программ, техник хангамж гээд цогц тусгай нууцлалтай. Нууцлал нь ******* компанид хадгалагддаг.

5.4. Анх с эдгээр тоног төхөөрөмжүүдийг авахдаа бид 2012 онд 1 дугаартай гэрээ байгуулсан байдаг. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ Зохиогчийн болон Оюуны өмчийн эрхийн тухайн хуульд зааснаар эзэмшигчдэд хадгалагдана гэж заасан. Энэ талаар ******* компанийг “А” ХХК-д тайлбарлаад өгөөч гээд Сноос хүсэлт өгөөд албан тоотоор тайлбарлаж явуулсан байсан. Сонгон шалгаруулалтад ийм 2 шаардлагыг хангадаг байна. Тухайн компани тоног төхөөрөмж, цаасны шаардлага хангаж байна уу гэдгийг тест хуудас, цогц шалгалтын комисс шалгана. Оюуны өмчийн гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэрээг мөн хавсаргаж өгсөн. Гэрээ хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч талд оюуны өмчөөр баталгаажсан гэрээ байгуулсан зүйл байхгүй.

5.5. ******* компанийн тусгай оюуны өмчийн баталгаа шаардлага хангасан 3 компани шалгараад саналын хуудас хэвлүүлсэн. Техник хангамжийн зөвшөөрөл эрх зүйн хувьд ч гэсэн энэ чад хэвлэх арга нь байгаагүй юм. Манай Снд ялангуяа орон нутгийн хурлын сонгуулиар 2023 оны ээлжит орон нутгийн хороо дээр 1700 гаруй төрлийн саналууд хэвлэгдэж байгаа юм. Үүн дээр цаг хугацааны хувьд давчуу. 3 компани зөвшөөрөлтэй байсан. Тухайн 3 компаниар хэвлүүлэхээс өөр аргагүй байсан. 3 компанид давуу эрх олгоно гэсэн огт тийм зүйл байхгүй. С гэрээ байгуулчихсан. Оюуны өмчийн тухай хууль, 13 Оюуны өмчийн тухай хуулийн патентын олон улсын гэрээ хэлцэлд нэгдээд орчихсон. Цаашдаа иргэний сонгогдох эрхийг хамгийн баталгаатай саналын хуудсыг хэвлүүлнэ. Сонгууль болгоноор ******* компаниас хүн ирдэг.

5.6. Саналын хуудас сонгогч саналаа өгөх баримт бичиг учраас асар их ач холбогдолтой. Үнэт цаас хийдэг тусгай зөвшөөрөлтэй 6 компани байгаа. Үүнээс 3 компани ******* компанитай гэрээтэй компанитай саналын хуудас хэвлүүлэх гэрээг байгуулсан. Хууль ёсоор сонгон шалгаруулсан 3 компани байгаа юм. Сонгуулийн хорооны шийдвэр гарснаас 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрх үүснэ. дугаар тогтоолыг хүчингүй болгох юм бол сонгууль хүчингүй болох асуудал яригдана. Хуульд заасны дагуу 3 компаниар саналын хуудсыг хэвлүүлж сонгуулийг амжилттай зохион байгуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саналын хуудсыг Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “С улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, хэвлүүлнэ.” гэж заасан.

6.1. Мөн саналын хуудсыг хэвлэхдээ Улсын Их Хурлаар сонгуулийн хар машинаар хэвлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэдэг. Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хар машинаар хэвлэе гэж Улсын Их Хурлаас шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулаад С сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх аж ахуй нэгжийг шалгаруулах болсон. Үүнтэй холбогдуулаад ажлын хэсэг байгуулсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу саналын хуудас тусгай нууцлалтай байхыг үндэслээд ажлын хэсэг бүх тендерийн бичиг баримтыг боловсруулаад гаргасан.

6.2. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл хэвлэдэг талаарх лавлагааг авсан. Үүний дагуу 5-6 компанийн нэр ирсэн. Тус компаниудыг бүгдийг нь нэрсийн дарааллаар ******* компани руу явуулсан. Танай компаниас зөвшөөрөлтэй гэрчилгээ авсан, эрх авсан компани байна уу гэхэд 3 компани шаардлага хангасан гэж ярьсан. Шаардлага хангасан 3 компанид тендерийн худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4-т заасан үндэслэлээр тендер шалгаруулсан.

6.3. ******* компаниас удаа дараа “А” ХХК-ийг тусгай шаардлага хангаагүй талаар лавлагааг С авдаг байсан. Бүх компани саналын хуудас хэвлэхэд ******* компаниас зөвшөөрөл авах эрх нь нээлттэй гэсэн албан бичиг удаа дараа манайд ирүүлсэн. “А” ХХК нь ******* компанитай харьцсан байсан. Шаардлага хангахгүй байгаа талаар ******* компаниас Снд албан бичиг ирүүлсэн. Шаардлага хангасан оюуны өмчийн гэрчилгээ авсан компаниар хэвлүүлдэг болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” 20 дугаар тогтоолоор “...ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “N        ew Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрч, уг тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон байна.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас “...тоног төхөөрөмжид таарсан цаасыг өмнө нь шалгуулсан, мөн тус тоног төхөөрөмж нь өөрчлөгдөөгүй буюу Улсын Их хурлын 2024 оны 20 дугаар тогтоолоор өмнөх сонгуульд ашигласан “*******” санал тоолох төхөөрөмжийг дахин ашиглахаар болсон байхад С өөрсдөө шалган туршилт хийх хууль зүйн бүрэн эрх, боломжтой байхад гадаадын компанийн цаг зав, нөөц бололцооноос болж үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч компани нь ******* компанитай саналын хуудсыг хэвлэх оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулсан тохиолдолд саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй...” гэж маргажээ.

3. Харин нэхэмжлэгч компани нь ******* компанийн саналын хуудсанд тавьдаг шаардлага бүхий Канад Улсын “*******” компанид үйлдвэрлэсэн 162 грамм, “Watermark UV Dull” оптик гадаргуу бүхий усан хээн нууцлалтай тусгай төхөөрөмжөөр уншигдахуйц хээтэй 24,748 килограмм үнэт цаасыг 60,508.86 америк доллароор зөвхөн саналын хуудас хэвлэх үйл ажиллагаанд зориулан авч ******* компаниар 5,000 ширхгийг шалгуулан 4,800 ширхэг цаас тэнцсэн боловч нэг багц цаасыг хэвлэлтийн тохируулгын явцад гарсан хэвээр явуулснаас болж 200 цаас тэнцээгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны саналын хуудас хэвлэх ажлын баталгаажуулалтын гэрчилгээг өгөхөөс татгалзсан гэх үйл баримттай талууд маргаагүй.

4. Нэхэмжлэгч “А” ХХК-аас С болон ******* компанид 2024 оны 7, 8, 9 саруудад “...манай компани 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах тусгай шаардлагыг бүрэн хангасан тул зөвшөөрөл олгох”-ыг хүссэн албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах” гэж сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурлын бүрэн эрхийг зааж, харин тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “С нь сонгуулийн автоматжуулсан системийн захиалагчийн үүргийг гүйцэтгэж, сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системд тавигдах шаардлагыг тодорхойлно”, 9.2.1-т “сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон дүрэм, журам, зааврыг сонгуулийн тухай хууль тогтоомжтой нийцүүлэн баталж мөрдүүлэх”-ээр, 9.3-д “Сноос энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй” гэж заасан  хуулиар олгосон эрхийн хүрээнд Сны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам батлах тухай” 16 дугаар тогтоолыг баталжээ.

6. Сны 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасныг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-аар хэвлүүлэх гэрээ байгуулах эрхийг Хорооны дарга, Тамгын газрын дарга нар олгосон байна.

7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “С улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, хэвлүүлнэ”,  Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж зааснаар Сны даргын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А дугаар захирамжаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж,

8. С 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг боловсруулж,  компаниудыг үнийн саналаа 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхдээ Доминион вөтүтинг систем компаниас авсан саналын хуудас хэвлэх гэрчилгээ, өөрийн аж ахуйн нэгжийн үнэт цаас хэвлэх зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлэх урилга хүргүүлж,

9. Сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчдод өгөх зааврын 1.2-д “Оролцогч тухайн үйлчилгээнд шаардлагатай үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл, Тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ, Доминион воутинг систем компаниас авсан саналын хуудас хэвлэх гэрчилгээтэй” байх шаардлага тавьж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох” тухай дугаар тогтоолоор  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-аар хэвлүүлэх гэрээ байгуулах эрхийг олгож, дээрх аж ахуйн нэгжтэй 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ОНС-60, ОНС-61, ОНС-62 дугаартай гэрээнүүдийг байгуулсан болох нь тогтоогдож байна.

10. Дээрх байдлаас үзвэл Сны боловсруулсан саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичигт оролцогч аж ахуйн нэгжийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор үнийн санал ирүүлэхдээ:

10.1. Доминион вөтүтинг систем компаниас авсан саналын хуудас хэвлэх гэрчилгээ,

10.2.Өөрийн аж ахуйн нэгжийн үнэт цаас хэвлэх зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлэх,

10. 3.Тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ, Доминион воутинг систем компаниас авсан саналын хуудас хэвлэх гэрчилгээтэй” байх шаардлага тавьжээ.

11. Гэвч  С 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-аар хэвлүүлэхээр шийдвэрлэсэн тул хяналт тавьж хамтран ажиллахыг хүссэн Сны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/899 дугаартай албан бичгийг Тагнуулын ерөнхий газар хүргүүлж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг хэвлэх эрх авсан тул  Аюулгүй байдлын гэрчилгээ олгохыг хүссэн байна.

12. Үүний дагуу Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дугаартай тушаалаар “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-иудад Аюулгүй байдлын гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч компанийн “...С 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээтэй байх гэж заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид саналын хуудас хэвлэх үнийн саналын урилга илгээж, шалгаруулсны дараа аюулгүй байдлын гэрчилгээ авсан...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

13. Өөрөөр хэлбэл С саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг боловсруулахдаа “...Тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээтэй байх...” шаардлага тавьсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох” тухай дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-аар хэвлүүлэх гэрээ байгуулах эрхийг олгосны дараа Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дугаартай тушаалаар “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-иудад Аюулгүй байдлын гэрчилгээ олгосон байх тул сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

14. Мөн Үндэсний Аудитын газраас Сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд  “...гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай” гэж дүгнэсэн бөгөөд Сны даргын 2022 оны А/06 дугаар захирамжаар баталсан “Сонгууль зохион байгуулж явуулах батлагдсан төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам”-д гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа ажлын хэсэг ямар шалгуураар хэрхэн үнэлж гэрээ байгуулах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй болохыг тусгажээ.

15. Гэвч нэхэмжлэгч “А*******т” ХХК нь Сны боловсруулсан 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Саналын  хуудсыг хэвлэх  аж ахуйн  нэгжийг  сонгон шалгаруулах баримт бичиг болон Сны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/06 дугаар захирамжаар  баталсан “Сонгууль зохион байгуулж, явуулах батлагдсан төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах журам”, Сны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах, урам батлах тухай” 16 дугаар тогтоолтой маргаагүйн дээр тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхээс маргаан бүхий Сны 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй  байна гэж үзлээ.

16. Учир нь хариуцагчаас “…Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д “Саналын хуудас тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна гэж зааснаар саналын хуудас нь оюуны өмчийн бар код агуулдаг бөгөөд энэ нь сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамжтай хоршин ажилладаг бөгөөд саналын хуудаст тавигдах техникийн шаардлагыг ******* компани тодорхойлж, хэвлэх аж ахуйн нэгжийг шалган шаардлага хангасан тохиолдолд саналын хуудсыг хэвлэх оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулдаг...” гэх тайлбар нь ******* компаниас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/352 тоот албан бичгээр саналын хуудас хэвлэх оюуны өмчийн баталгаа бүхий гэрээ байгуулсан “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-ийн лавлагааг болон  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудас хэвлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ******* компаниас Снд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.

17. Түүнчлэн “Саналын хуудасны дүрсийг боловсруулах, саналын хуудсыг найдвартай хэвлэх, саналын хуудасны байршлыг баталгаажуулах чадамжтай  оптик сканнер бүхий сонгуулийн машинд зориулагдсан саналын хуудасны түвшний аюулгүй онцлог шинж” Америкийн Нэгдсэн Улсын US 8,910,865B2 дугаарын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн патент эзэмшигч нь Dominion Voting Systems, Inc., Денвер, CO /АНУ/ болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

18. С 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/352 дугаартай албан бичгийг Доминион воутинг систем компани руу “...Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан  ажиллаж байна. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор танай компаниас тавигдах хэвлэлийн шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ирүүлэх”-ыг хүсэж, хариуг Доминион Воутинг Системс компаниас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хариунаас үзвэл “... “А” ХХК, Монголиан секюрити принтинг ХХК, Стэйт секюрити принтинг ХХК, У*******инг ХХК-иудаас  хүсэлт ирүүлсэн. Эдгээр компаниас “”А” ХХК-ийн саналын хуудас нь шаардлага хангаагүй...” гэж, мөн С 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Доминион воутинг системс компанид “....А ХХК нь танай компанид албан ёсоор 3 удаа хандсан боловч хариу өгсөнгүй гэсэн тул тус компанийн хүсэлтийн талаар тайлбар ирүүлэх”-ыг хүссэн хүсэлтэд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “...А ХХК-ийн хүсэлтийн хариуг тухай бүр өгсөн. Доминион воутинг системс компаниас гэрчилгээ олгосон компанийн жагсаалт өнгөрсөн сонгуулиас хойш ер өөрчлөгдөөгүй байгаа...” талаарх хариуг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч компани саналын хуудсыг хэвлэх сонгон шалгаруулалтад оролцох боломжгүйгээс гадна шүүхээс С, Доминион воутинг систем компани хоёрын хоорондох гэрээний харилцаа болон оюуны өмчтэй холбогдох харилцааг дүгнэх эрхгүй байна.

19. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн лавлагаагаар Сны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/06 дугаар захирамжаар баталсан “Сонгууль зохион байгуулж, явуулах батлагдсан төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах журам”, Сны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах, урам батлах тухай” 16 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байх ба эдгээр захиргааны актуудтай маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болохыг дурдсугай.

20. Иймд Сны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох” тухай дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас” ХХК, “У*******” ХХК, “Төрийн үнэт цаас хэвлэх” ТӨДХХК-аар хэвлүүлэх гэрээ байгуулах эрхийг олгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Снд холбогдуулан гаргасан “Сны  2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура төлсөн 70200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ