| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00301/И |
| Дугаар | 309/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00286
| 2025 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 309/ШШ2025/00286 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,847,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.******* нь 2023 оны 05 сарын 08, 2024 оны 03 сарын 09-ний өдрүүдэд “******* *******” ХХК-тай ЗГ2024050818980 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж 1,708,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 484,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээгээр мөн уг зээлийг тус тус авсан. Хариуцагч нь 2024 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлан, шүүхэд хандаж байна.
Иймд О.*******гаас дээрх хоёр төрлийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,847,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-аас дүүдээ Glaxy A55 маркийн гар утсыг зээлээр авч өгч байсан боловч дүү маань зээлээ төлөөгүй байна. Иймд уг зээлийн төлбөр 2,847,300 төгрөгийг би өөрөө 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,847,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,847,300 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,847,300 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,507 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30,253.5 төгрөг, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 30,253.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА