Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Яллагдагч өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 936 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 231802080 дугаартай эрүүгийн хэргийг 23 оны дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овгийн ******* *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр -Уул аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл-, эхнэр, хүүхдийн хамт -Уул аймгийн сумын дугаар баг дугаар хороолол дугаар байрны тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 200 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2.16.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

яллагдагч ******* нь 23 оны 23 оны ******* дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 0 цагийн орчим -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн мөргөж унагаан, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокурорын газраас: үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 231802080 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... “-Уул аймаг, сумын -р баг, -р хороолол, 2-р байрны хяналтын камерт” тухайн үйл явдлын талаар бичигдсэн эсэх асуудлыг шалгаж тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд тухайн хэрэг нь 23 оны ******* угаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө үйлдэгдэн гарсан ба -Уул аймгийн агдаагийн газарт дуудлага мэдээллийг өгсөн даруй зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсоны дагуу 23 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр прокуророос эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Мөрдөгчөөс хэргийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх камерын бичлэг нь хадгалах хугацаа дуусаж устгагдсан байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус камерын бичлэгийг хуулбарлан авсан эсэх, үзлэг хийсэн эсэхийг шалгаж тодруулах зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан -Уул аймгийн Цагдаагийн газрыН Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад мэдүүлэг авч хавтаст хэргийн дүгээр талд хавсаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад эрүүгийн хэрэгт хийгдэх боломжгүй /устгагдсан/ мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокуророос хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч 23 оны ******* дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 0 цагийн орчим -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн мөргөж унагаан, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих байдал”, 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.-т заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн 1.6-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлыг бүх талаас бүрэн дүүрэн шалгаж тогтоосон.

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, болон бичгийн бусад нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжтой бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой байна.

Мөн шүүгчийн захирамжид “камерын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй атлаа “ач холбогдолгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой •зөрчсөн гэж үзнэ” гэж дурдсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” зөрчлүүдийг хуульчлан заасан ба захирамжид дурдсан дээрх үндэслэл нь тус зүйл, хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” зөрчилд хамаарахгүй байхад шүүгч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн зэрэг нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул -Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 23 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/Ш3/936 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажлыг хангалттай хийж гүйцэтгэсэн. Үүнийг үндэслэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байгаа. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх боломжтой гэж прокурорын зүгээс  үзэж байгаа. Яллагдагчийн өмгөөлөгч болон шүүхээс тухайн шөнийн хяналтын камерын бичлэгтэй холбоотой дээрх асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн бичлэгийг хуулбарлан авах талаар ажиллагаа явуулсан боловч дээрх бичлэг хадгалах хугацаа дуусаж устгагдсан байсан. Дээрх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирэхдээ зөрчлийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд орж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан юм. Энэ ажиллагааны явцад дээрх хяналтын камерын бичлэгийг яагаад хуулбарлаж аваагүй талаар тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтнаас тодруулж тайлбар мэдүүлгийг авч хавтаст хэрэгт хийсэн байгаа. Дээрх бичлэг нэгэнт устгагдсан учраас сэргээн шалгах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Нэгэнт хийгдэх боломжгүй ажиллагааг хийлгэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

23 оны 11 сарын 20-ны өдөр хэрэг шүүхэд шилжсэнээс хойш урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтийг бичгээр 3 үндэслэлээр гаргасан. Үүний дагуу анхан шатын шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг нийтдээ үндэслэлээр хэлэлцүүлсэн. Анхан шатын шүүх бол өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байна уу? энэ гаргаж байгаа ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн хуулийн шаардлага, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг маргаан машинаа гаргах гаргахгүйтэй холбоотой маргаан.  Нэг талд нь хүн, нөгөө талд нь хүн бүгд өөр өөр мэдүүлэг өгдөг. Харин хохирогч болон түүнтэй хамт байсан нь цагдаагийн байгууллагын албан хаагчид. Тухайн байрны хяналтын камер байсан бол маргаан байхгүй байсан. Хяналтын камерын бичлэг байсан. Зөрчлөөр байцаагч дээр шалгагдаж байгаад гэмтлийн зэрэг тогтоогдож эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсантай холбогдуулж мөрдөгч дээр би өөрийн биеэр очиж “хяналтын камерыг авъя” гэх хүсэлтээ гаргасан. Тухайн байрны хяналтын камерыг хянадаг хүнтэй утсаар яриад “би орой очиж хуулбарлаж авъя” гэж хэлсэн ийм л процесс болсон. Үүнийг анхан шатын шүүхэд хэлсэн. Гэтэл прокурор өнөөдөр бичлэг устсан гэдэг зүйлийг яриад энийг гаргах боломжгүй нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж байна. Камерын бичлэгийн талаар ямар арга хэмжээ авсан бэ гэхээр хавтаст хэргийн дэх талд авагдсан ийн мэдүүлэг л байгаа. ганцаараа тэр бичлэгийг үзээд “өө энэ гэрэл тусчихсан учраас юу ч харагдахгүй байна” гэдэг дүгнэлт хийгээд энийг нотлох баримтаар хэрэгт авахгүй гэж байгаа юм. Мөн өмгөөлөгчийн байр суурь бол тэр бичлэг байна уу?, байхгүй байна уу?, бүдэг байна уу? тод байна уу? ерөөсөө хамаагүй энийг хэрэгтэй бол ав авсныхаа дараа шаардлага хангаж байна уу? үгүй юу? гэдэг асуудлыг ярих ёстой. Энд шүүх дүгнэлт хийх ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Прокурорын эсэргүүцэл дээр бичигдсэн тухайн бичлэг устсан одоо байхгүй гэдэг асуудлаар хэрэгт ямар ч баримт байхгүй. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн үйлдэх боломжгүй учраас камерын бичлэгийг гаргуулах нь зүйтэй буюу тэр олон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлгийг арилгах хамгийн гол нотлох баримт гэж үзсэн. Шүүгчийн захирамжид зөвхөн энэ үндэслэлийг дурдсан ч гэсэн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд үндэслэлтэй байна. Бусад хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад та бичгээр гаргаад яваарай гэдэг ийм зүйлийг ярьсан. Гэрч болон хохирогчийн мэдүүлгээр бид нар ноцолдож байхад цагдаа нар аль хэдийн ирчихсэн байсан талаар мэдүүлдэг, мөн машины урд гэрлийг асаачихсан байсан. Иймд машины урд талд ийм процесс явагдсан талаар машины хар хайрцаг буюу камерын бичлэг байна уу? үгүй юү? гэдгийг шалгаагүй. Хохирогч , нар нь цагдаагийн байгууллага дээр очоод агсан согтуу тавьж цагдаагийн байгууллагын цонх, шилийг хагалсан.  Энэ нь өөрөө тухайн хүмүүс ямар характертай, ямар араншинтай хүмүүс вэ гэдэг нь харагдаж байна. Иймд хяналтын камерын бичлэг, энгэрийн камерын бичлэг, машины хар хайрцаг зэргийг авах нь тухайн гэмт хэрэг гээд байгаа, хохирчихлоо гээд байгаа үйл баримт нь хэний нь буруутайгаас болсныг тогтооход ач холбогдолтой байна. Шүүх хүн харилцан ноцолдож зодолдоод байхад яагаад ******* эрүүгийн хэргийн үүсгэчхээд бусдад нь ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа юм бэ? Зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан юм уу? зөрчлийн хэргээр шалгасан  баримтууд хэрэгт байхгүй байна гэдэг хүсэлтийг шүүх мөн хүлээж авсан. Тэгэхээр эдгээр баримтуудгүй анхан шатны шүүх хурлын танхимд ярьж шийдүүлэх ямар ч боломжгүй учраас зайлшгүй мөрдөн байцаалтад буцаасны үндсэн дээр нөхөн гүйцэтгэх ёстой. Хэрвээ үнэхээр тэр камерын бичлэг нь хоног хугацаа өнгөрсөнтэй холбогдуулаад устчихсан бол энэ талаар албан ёсны баримтыг нь хэрэгт хавсаргах ёстой. Хэрвээ байгаа бол бүдэг байна уу, тод байна уу, хэн байна гэдэг дээр нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримтын хэмжээнд үнэлнэ үү гэхээс биш зүгээр гэдэг хэсгийн байцаагчийн дотоод илтгэлийн үндсэн дээр бид нарын хараагүй бичлэгийг харсан мэтээр үнэлж дүгнэж шүүх хурлыг хийж хүний гэм бурууг шийдэх боломжгүй гэж үзсэн. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр  хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч “23 оны ******* дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 0 цагийн орчим -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн мөргөж унагаан, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагч ******* холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд яллагдагч, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зорилтыг “ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” гэж тодорхойлсон байдаг.

Энэ зорилтыг хангахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлаж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутай эсэхийг шүүх тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг билээ.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан эсэх, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримтууд нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргийг шүүхэд хүлээлгэжээ.

Хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр тогтоохын тулд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлсний үндсэн шүүх шийдвэрээ гаргадаг.

Хэрэгт авагдсан гэрч ...”тэр камерын бичлэг хэрэгт ач холбогдолгүй учраас тухайн камерын бичлэгт үзлэг хийгээгүй, бичлэгийг хуулбарлаж аваагүй” гэсэн мэдүүлгээр сумын дугаар баг, дугаар хороолол 2 дугаар байрны СӨХ-ийн хяналтын камерт үзлэг хийгээгүй орхигдуулсан.

Мөн тухайн цаг хугацаанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийтийн хэв журмыг журмыг зөрчсөн байж болзошгүй этгээдүүдэд хэрхэн ямар байдлаар хариуцлага тооцож шийдвэрлэсэн эсэх, дуудлагын дагуу хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлын талаар бичигдсэн энгэрийн камерын бичлэг байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын агуулгыг шүүхийн өмнөх шатанд үнэлсэн, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн гэм бурууг урьдчилан дүгнэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд гэмт хэргийн үйл баримтыг нарийвчлан шалгахад яллагдагч, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 936 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 936 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

            ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                            З.ТӨМӨРХҮҮ