| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0014/З |
| Дугаар | 112/ШШ2025/0020 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 112/ШШ2025/0020
Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргалд холбогдох Халиун сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Хавсралтын 16-д авагдсан Г-ын М-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, гуравдагч этгээд А.Г нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Бын зүгээс гуравдагч этгээд Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гд 2000000 төгрөгийг өгч А.Г газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Г.Б-т шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцов. Хариуцагч Говь-Алтай аймгийн Хариун сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэд хоорондоо учир зүйгээ олсон бол зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын зүгээс Тэмээн чулуу гэх газрын талаар маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-с Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргалд холбогдуулан Халиун сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Хавсралтын 16-д авагдсан Г-ын М-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нар нь харилцан тохиролцож, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Тус эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.Бын зүгээс гуравдагч этгээд Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-д 2000000 төгрөгийг өгч А.Г газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Г.Б-т шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцов. Говь-Алтай аймгийн Хариун сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэд хоорондоо учир зүйгээ олсон бол зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын зүгээс Тэмээн чулуу гэх газрын талаар маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн Халиун сумын Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/75 дугаар албан бичгээр Г.П-д, гуравдагч этгээд Г.М-аас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар эвлэрэх эрхийг олгосон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Г.Б-ын зүгээс гуравдагч этгээд Г.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гд 2000000 төгрөгийг өгч А.Г газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Г.Б-т шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцов. Говь-Алтай аймгийн Хариун сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэд хоорондоо учир зүйгээ олсон бол зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын зүгээс Тэмээн чулуу гэх газрын талаар маргаан гаргахгүй байхаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН