Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00381

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00381

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******ид холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,962,637 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус ******* “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас 5,000,000 төгрөгийн зээлийг Ферм байгуулах зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2025 оны 03 дугаар сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 3,962,637 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 7 сарын 08-ны өдөр ******* ******* Хоршоо хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. ******* ******* ******* ******* ******* газраас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, алданги тооцсон 3,962,637 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгөнөөс 2025 оны 03 сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,462,637 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч П.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,962,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.       

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь зээлийн гэрээний үүрэг 3,962,637 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 3,462,637 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* дэргэдэх сум хөгжүүлэх санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч П.******* нь зээлийн гэрээний үүрэг 3,962,637 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 3,462,637 төгрөгийг Дорнод аймгийн ******* ******* сум хөгжүүлэх санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 39,176 төгрөг /3,962,637 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,352 төгрөгийн тавин хувь/-ийг гаргуулж ******* ******* төсвийн орлогод оруулсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА