| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00435/И |
| Дугаар | 309/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00382
| 2025 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 309/ШШ2025/00382 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,226,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2023 оны 08 сарын 25-ны өдөр 1126130115006594 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,837,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 1,837,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,215,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,979 төгрөг, нотариатын төлбөр 4,000 төгрөг, нийт 3,226,701 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батбилэг овогтой ******* миний бие 2023 оны 08 сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 62 дугаар байранд байрлах “******* ******* *******” ХХК-иас 1,837,000 төгрөгийн үнэ бүхий хос бөгж өөрийн нэр дээр зээлж авч улмаар хамаатан болох Төрбөт гэх хүнд авч өгсөн. Тухайн хамаатан гэх залуу өөрөө төлөөд явна гэсэн боловч одоо болтол төлөөгүй байгаа юм байна. Миний нэр дээр нэхэмжлэл ирснийг хүлээн авлаа. Миний бие энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас одоогоор ажилгүй байгаа хэдий ч нэхэмжилсэн 3,226,701 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,226,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,226,701 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,226,701 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,583 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33,292.5 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 33,292.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА