| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00436/И |
| Дугаар | 309/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00384
| 2025 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 309/ШШ2025/00384 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,819,177.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 760,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 11 сарын 30-ны өдөр 2,890,000 төгрөг, 2023 оны 11 сарын 27-ны өдөр 2,485,000 төгрөгийг тус тус 3.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. ...Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,593,398.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,000,318.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,960.68 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 9,819,177.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 11 сараас “******* ******* *******” ХХК-иас зээл авч үлдэгдэлтэй явж байгаа нь үнэн. Тухайн зээлийн үлдэгдлийг цаг хугацаанд нь төлж чадаагүй хугацаа алдсан. Зээлийн нэмэлт хүү бодогдож нийт 9,819,177.74 төгрөгийн өр зээлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2024 оны 08 сараас эрхэлсэн ажилгүй байгаа тул өр зээлийг төлж барагдуулах боломжгүй байсан бөгөөд буцаж ажилдаа орсон даруй өр зээлийг барагдуулж эхлэх болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,819,177.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 9,819,177.74 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 9,819,177.74 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,056.84 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 86,028.42 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 86,028.42 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА