Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00385

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00385

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******өнхбаярын *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,265,077.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000122447 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 242,204.53 төгрөг, 6000121949 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,005,873.19 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,265,077.72 төгрөгийг Х.*******өнх-Очироос гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч “******* *******” *******-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч *******.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,265,077.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******.*******ыг нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,265,077.72 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******.*******т холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1,265,077.72 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,912 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17,456 төгрөг, хариуцагч *******.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 17,456 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Г.НА*******УУНТУЯА