Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00392

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00392

Дорнод аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* *******ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 сарын 21-ний өдөр Сүрэнчимэг овогтой *******д 20 хувийн хүүтэй 800,000 төгрөг зээлүүлсэн. Тэрээр анх зээлэхдээ сар сард нь хүүгээ төлөөд явна гэсэн зорилготой авсан. 2024 оны 10 сар хүртэл хүүгээ төлж яваад 11, 12 саруудад хүү өгөөгүй. Ийм учраас үндсэн мөнгө болох 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний хувьд 85 настай бүрэн асаргаанд байдаг аавыгаа асардаг, өөрөөр хэлбэл нааш цааш явах боломжгүй байгаа учраас шүүхэд гаргасан өргөдлөөсөө татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өндөр настай аавыг асардаг, нааш цааш явах боломжгүй байгаа гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА